Монгол орны ховор ургамлын жагсаалт
Монгол орны ховор ургамлын жагсаалт
Монгол Улсад нийт 2800 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн байна. "Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 105 дугаар тогтоолоор батлуулж, уг хөтөлбөрийн хүрээнд ховор ургамлын удмын санг хамгаалах, тэдгээрийн тархац нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, нөхөн сэргээх, үржүүлэх боломжийг судлаж байна.
Монгол орны нэн ховор 145 зүйл ургамал байдгаас 22 зүйл нь ховордож буй учир шалтгааныг зүйл тус бүрээр нь нягтлан тогтоох ажлыг хийж байна. Монгол орны нэн ховор 127 зүйл ургамлын тархацыг ургамал газар зүйн 15 тойрогт хамаарагдах аймгуудаар ялгаж, биологийн нөөцийн үнэлгээг гаргаж, түүнд тулгуурлан хамгаалалт, ашиглалтыг зүй зохистой явуулах үндэстэй. Байгаль орчны яамнаас 2003 оны зун 17 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан нэн ховор, гоц ашигт зарим ургамлын хээрийн судалгааны экспедицийг ойт хээр, хээр, цөлөрхөг хээр зонхилсон гурван бүсэд ажиллуулж, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад 188 зүйл ховор, 70 зүйл нэн ховор ургамал ургадагийг, мөн Төв аймгийн зарим нутгаар, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Завхан аймагт 54 зүйл, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нутагт 41 зүйлийн нэн ховор ургамал байгааг тус тус тогтоосны дотор Хангайн тойрогт 23, МонголАлтайн тойрогт 28, Их нууруудын хотгорт 15, Олон нуурын хөндийд 11, Говь-Алтайд 28, Алтайн Өвөрговьд 12, Зүүн гарын говьд 12 зүйлийн нэн ховор ургамал бүртгэжээ.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт 2800 гаруй зүйлийн ургамлаас эмчилгээ болон хүнсний зориулалтаар ашиглагддаг ургамлын жагсаалтыг 382 зүйлээр гаргаж тэдгээрийн 195 зүйлийгхамгаалах шаардлагатай байгааг тогтоон хамгаалах чиглэлийг боловсруулсан байна. Судлаачид зах зээлд өртөж хомсдож болзошгүй 102 ургамлын жагсаалт гаргаж, хэрэглээний чиглэлийг тодотгож, тэдгээрээс чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин цэцэг, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамал гадаадын зах зээлд хулгайн бизнест орох магадлалтайг нотлож, Монгол орны ховор ургамлын жагсаалтад 8 зүйлийг оруулахаар санал боловсруулж батлуулж, 37 зүйлийн ургамлыг хил гаалийн үзлэгт хамруулан мөрдөж байна. Модлог ургамал бут загийн тарьц суулгацыг тарьж ургуулах зорилгоор Их говийн дархан цаазтай газар мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөжүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлж эхлээд байна гэнэ.
МОНГОЛ ОРНЫ ХОВОР УРГАМЛЫН ЖАГСААЛТ
|