Энхболдын блогт тавтай морил

Блогийн бичигчид

  • Bobo14
Амжилтын үндэс бол хөдөлмөрлөх

Шинэ сэтгэгдлүүд

  • Дэлхийн хамгийн намхан хүн бичлэгт tuvshin jargal (зочин):
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Dugarjaw emchiin dugaarig ogoch
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Навчит ургамлын ангилал байгаа болов
  • Элэгний өөхжилт бичлэгт Ариунаа (зочин): Ө.мэнд.энэ тангуудыг монголд бгаа бид хаанаас авч болох вэ.элэгний өөхлөлттэй...
  • Эрхтэн тогтолцоо цахим хичээл бичлэгт Ц.Гэрэлмаа (зочин):
  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар бичлэгт Зочин:
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Үнэхээр мундаг найруулж бичсэн
  • Арьс цахим хичээл бичлэгт iobbet: Langsung bergabung dengan situs kami, situs bola terbaik yang ada di Indonesia, klik link di bawah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Yuka: Bi odoo 34 nastai. Minii zuun tal ter chigtee nil ovchin badairaad untaj chadahgui ym...
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Ямар мундаг юм
  • Хуян хөөрөх ба тархины цусан хангамжийн дутагдал бичлэгт Changatumur: Hvzvvnii hoyr taliin huyan haluun toonj owdood bn yaah
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Маш их баярлалаа. Хэзээ ч сонсож байгаагүй чухал мэдээлэл оруулжээ.
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Зочин: Болох магадлал өндөр. Таны бичсэн аргууд огт жирэмслэлтээс хамгаалахгүй...
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Uka (зочин): Sain Bain uu zowolgoo ogooj belgiin haritsaad orsonii daraa er hvniihe vriin shingeniig shuud ugaah..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
389554 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net

Яс, үе мөч

2011-12-30, 23:56
 
Яс vргэлж шинэчлэгдэж байдагХэвлэхМэдээг найздаа илгээхБуцах
Даваа, 2008оны 10 сарын 13

Байгаль эх хvний ясыг төгс төгөлдөр зохион бvтээжээ. Гэтэл хvмvvс хайхрамжгvй хандсанаар тvvнийг сvйтгэдэг.

Уг нь хvний яс бvхий л амьдралын турш байнга шинэчлэгдэнэ. Хэрэв хvмvvс өөртөө буруу харьцаж эхэлбэл яс сийрэгжих хэмээх өвчин нvvрлэнэ. Энэ өвчинөөр эмэгтэйчvvд эрчvvдээс хэд дахин илvv өвчилдөг нь тогтоогдсон.

Яс сийрэгжих гэж юу вэ? 
Хэрэв ясанд кальци хангалттай байх юм бол яс бөх бат байна. Ясны найрлага дахь бодисын тодорхой хэсэг цаг vргэлж шимэгдэж, тvvний оронд шинээр vvсч байдаг. Мэдээж кальци дутагдсанаар яс хэврэг болж эхлэх...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 721 удаа

Өнчин тархины өвчнүүд

2011-12-30, 23:52
 Хүний дотор эрхтнүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллан хэвийн өсч, хөгжин улмаар үр удмаа үлдээхэд нь дотоод шүүрлийн эрхтэнүүд нь даавар нэртэй тусгай бодис ялгаруулж байдаг. Дотоод шүүрлийн эрхтэнүүд дотроос хамгийн чухал нь өнчин тархи нэртэй жижиг булчирхай юм. Энэ булчирхай нь тархины “турк эмээл” гэж нэрлэгддэг хэсэгт байрладаг.

Өнчин тархи нь тусгай даавруудын тусламжтайгаар бусад дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг хянан зохицуулж байдаг. Жишээлэхэд, өнчин тархины ялгаруулдаг тиреотроп даавар нь бамбай булчирхайн үйл ажиллагаа зохицуулна. Өнчин тархины дааврууд нь өндгөвчний үйл ажиллагааг хангаж, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулна. Өнчин тархи нь бусад булчирхайн үйл ажиллагааг зохицуулаад зогсохгүй өөрөө өсөлтийн даавар зэргийг ялгаруулж байдаг.Ерөнхий...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 919 удаа

ШАР АЙРАГНААС ТАТГАЛЗАХ ШАЛТГААН

2011-12-30, 23:17
 

Шар айрагнаас татгалзах зургаан шалтгаан

August 18th, 2008 Оруулсан: nar | FТөрөл: Мэдэхэд илvvдэхгvй.

“Шар айраг уудаг хүн аз жаргалтай амьдарна!”- гэж шар айраг үйлдвэрлэгчид лоозогнож, түүнд нь итгэмтгий эрэгтэйчүүд үг дуугүй итгэдэг. Гэтэл шар айраг эрүүл мэндэд тань том асуудал үүсгэдэг. Шар айраг нь уураг, нүүрс-усаар баялаг, согтууруулах чанар сул гэсэн төөрөгдөл гол буруутан нь аж. Ойр дотныхноос тань нэг нь шар айрагны тустайг нотлохыг оролдвол түүнд шар айрганд донтдог хүмүүс байдаг болох, том гэдэстэй болгодог, элгийг өвчлүүлдэг, зүрхэнд асуудал үүсгэж, бэлгийн сулралтай болгодгийг бодитой жишээ татан ойлгуулахыг хичээгээрэй.

Зүй зохистой буюу хэтрүүлэлгүй хэрэглэсэн тохиолдолд л шар айраг биед сайнаар нөлөөлөх боломжтой. Гэхдээ хэдэн аягыг уувал тустай, хэдээс...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 240 удаа

Нойр булчирхайн үрэвсэл буюу Панкреатит

2011-12-11, 18:37
 Эртний грекийн  эмч нар ходоодны доор байдаг нойр булчирхайг “pancreas” буюу “цул махан” гэж нэрлэж байжээ. Биемахбодид түүний гvйцэтгэх үүрэг маш их бөгөөд хоол боловсруулалт, энергийн тогтмол солилцоо гээд олон чухал vйл явцад оролцдог.

Жишээлэхэд, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг өөх, нүүрс усыг боловсруулахад тусална. Мөн түүний даавар нь / инсулин гэх мэт/ цусан дахь глюкозын түвшинг зохицуулдаг....

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1560 удаа

Элэгний хатуурал

2011-12-11, 18:32
 Элэгний хатуурал  
Нэг буюу олон зүйлийн өвчлүүлэх элемент удаан хугацаанд дахин давтан элэгний эд эсэд нөлөөлснөөс элэгний хатуурлыг үүсгэнэ. Энэ үед элэг бүхэлдээ буюу хэсэг газарт нь элэгний эрүүл эсийн тоо хэмжээ цөөрч ширхэглэг холбогч эдийн хатуурал явагдаж зангилаа үүсч, элэгний үйл ажиллагааны дутмагшлыг буй болгодог. Мөн үүдэн венийн даралт ихсэх зэрэг архаг явцын хам шинжийг элэгний хатуурал буюу цирроз гэж нэрлэнэ. Элэгний хатуурал нь вирусээс болох нь их байдаг ч архины гаралтай элэгний хатуурал, солилцооны чанартай элэгний хатуурал, цөсний шингэн хурах чанартай элэгний хатуурал, үүдэн венийн буцалт хоригдсон чанартай элэгний хатуурал, иммунитийн чанартай элэгний хатуурал, эм хорт бодисын чанартай элэгний хатуурал, уг нөхцлийн шалтгаант элэгний хатуурал зэргээр нарийвчлан үзнэ. Энэ өвчний тархалт нэлээд өндөр хувьтай байж дэлхийн эрүүл мэндийн газраас мэдэгдсэнээр 100 мянган хүн тутамд элэгний хатуурал өвчин 200-300 орчим тохиолдоно гэсэн байдаг. Элэгний ээнэгшлийн чадвар нь сайн бөгөөд өвдөх мэдрэмжгүй эрхтэн болохоор элэгний хатуурлын эхэн үед шинж тэмдэг үндсэндээ мэдэгдэхгүй юм. Улмаар элэгний эс эд эвдэгдэхийг дагалдан элэгний үйл ажиллагаа доройтож үүдэн венийн даралт ихсэж бусад олон эрхтэнд нөлөөлж эхэлдэг тул элдэв шинжийн илрэл гарч эхэлнэ. ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (17) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 6343 удаа

Элэгний өөхжилт

2011-12-11, 18:31
 Элэгний өөхжилт   
 Элэгний хүндийн жингийн 5-25%-ыг өөхлөг эзэлснийг элэг өөхлөх өвчин гэнэ. Өөхжилтийн хэмжээ нь 5-10% байвал хөнгөн, 10-25%-ийг дунд, 25 -50% хүрвэл хүнд хэлбэрийн элэг өөхлөх өвчин болно. Энэ өвчний үүсэх шалтгаан нь бүрэн тодорхой биш боловч амьтны гаралтай хоол хүнс, мах тослогийн зүйлийг хэтрүүлэх зуршилтай хүмүүс харьцангүй илүү өвчилдөг бол  архи, пиво, чихэрлэг, амтлаг амттанг хэтрүүлэх, таргалах, хөдөлгөөний дутагдал зэрэг нь тус өвчнийг үүсгэх нөхцөл нь болж байдаг. Энэ өвчин зовиур багатай болохоор хүмүүс төдийлөн анхааралдаа авдаггүйгээс архагшин хүндрэх талтай. Эхэн буюу дунд үедээ зовиургүй, хэвлий орчим томрох, хөдөлгөөн хийвэл амьсгаадах, хэвлий хөөж, цанхайх, шингээлт муудах, өтгөн шингэрэх, ядрах заримдаа хэл завьж, нүд үрэвсэх нь ч бий. Хэт авианы шинжилгээ ЭХО-д элэг  томорсон, гөлгөр буюу элэгний цэвэр өнгө үл мэдэг бууралтсан харагдах ба тэмтрэхэд том мөртлөө хөндүүртэй, элэгний шинжилгээнд хэвийн буюу бага зэрэг өөрчлөлт орж, цусны тослог өндөржсөн байдаг. Компьютер оношилгоонд элэгний нягтрал буурна, шаардлагатай гэвэл элэгний эсийн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй. Сүүлийн үеийн судалгаанаас харахад элэгний өөхжилт өвчин амьдралын хэв маяг, шим тэжээлийн тэнцвэргүй байдал, дотоод шүүрлийн хүчин зүйл болон удамшил гэсэн дөрвөн их урсгалаар дамжин ирж байгаа гэдгийг илүүтэй ярих болсон. Элэгний эд эсэд өөхлөг эсийн тоо хэмжээ ихээр нэмэгдэж элэг томорч, хүндийн жин нь дунджаар 2-6 кг-аар ихэснэ. Өвчин хүндэрвэл элэгний эс эд гэнэтээр агшиж жижигрэн, элэгний хэлбэр дүрсэнд өөрчлөлт орж гадаргууд нь хотгор, гүдгэр илрэх тосорхог, цайвар шаргал өнгөтэй болно. Элэгний өөхжилт өвчнийг түүний хөгжлийг үндэслэн дараах дөрвөн зүйлд хуваан үзнэ....
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1289 удаа

Элэгний архаг үрэвсэл

2011-12-11, 18:29
Элэгний архаг үрэвсэл Хятадаар элэгний шар өвчнийг jia gan 甲 肝, B хэлбэрийн элэгний үрэвслийг yi gan 乙 肝, C хэлбэрийн элэгний үрэвслийг bin gan 丙 肝гэж тус бүр нэрлэдэг. В,С вирусын халдварлал болон бусад шалтгаанаас үүссэн архаг явцтай элэгний үрэвсэл болно.Түргэн чанарын шарлах хэлбэрийн элэгний үрэвслийг хангалттай эмчлээгүй эсвэл шарлалын бус хэлбэрийн элэгний өвчлөл архагшиж, элэгний архаг үрэвслийг үүсгэдэг. Мөн өвчин үүсэх гол шалтгаан нь В,С вирус дайгчаас цусаар, шүлсээр, аяга болон бусад хэрэгслэл, цэвэр бус цус юүлэх, бохир тариур зэргээс дамжиж халдварлах нь их бий. Монгол улсад гарч буй элэгний архаг үрэвслийн 96,6 % нь өвчин үүсгэгч нян вирусын шалтгаанаас болдог бол 3-4% нь вирусын бус шалтгаанаас болсон байдаг. (Ж.Оюунбилэг 1998 он) Элэгний В вирус даамжран, элэгний хатууралд шилжих нь 1% орчим байдаг бол элэгний С вирусээс болж элэгний хатууралд шилжих нь 10-30% байдаг байна (Ц.Түвшинжаргал, Б.Баярбат, С.Цогтсайхан 2002 он). В вирус нь 2-6 сар нуугдмал оршиж ядрах, элэг цөсний ороор хааяа өвдөх, шингээлт муудах, хоолонд дургүй болж, дарж үзэхэд элэгний ор хүндүүртэй, био химийн шинжилгээнд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт хэлбэлзэнэ. Гэрийн нөхцөлд элэгний архаг үрэвсэл нь бүрмөсөн арилахгүй удаан үргэлжилдэг. Үүнийг хөдөлгөөнт болон тогтонги үе гэж хоёр үе шат болгон үздэг. Идэвхжилтэй буюу хөдөлгөөнт үед хоолны дур харьж, бие сулран тамирдаж, зарим хүмүүсийн өтгөн хатна. Элэгний шинжилгээнд илэрхий өөрчлөлт орно. Удаан үргэлжилвэл царай шарлан, хацар дээр аалзан мэнгэ илрэн, гарын алга шунхан адил улайж, гэдэс цанхайна. Элэгний архаг гепатит удаан хугацаанд үргэлжлэх нь элэгний эд эсийн сорвижилтын гол шалтгаан болдог тул энэ үе шатанд сайта...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1579 удаа

Шар өвчин

2011-12-11, 18:27
 Шар өвчин  
        А хэлбэрийн элэгний вирусээс үүсэх түргэн чанартай халдварт өвчин болно. Нуугдмал хугацаа нь 2-3 долоо хоног боловч өвчлөхийн өмнө буюу хойно 4-6 долоо хоногт өвчин халдварлах нь хамгийн их байж идэр залуус, хүүхэд багачууд энэ өвчнөөр өвчлөх нь олон байдаг. Уламжлалт анагаахын  ухааны үүднээс тус өвчнийг элэгний халуун, элэг дэлгэрэх гэж нэрлэдэг. Энэ өвчний шалтгаан нь нян, цус, шарын халуунаас үүсэн өвөл, хаврын улиралд дэлгэрдэг. Түгээмэл шинж нь ядарч тамирдан, хоолны дуршил буурч, махан төрлийн хоолноос жигшин, шингээлт муудах, баас цайрч шингэрэх, халуурах, нүд, шээс шарaлж эхэлнэ. Элэг, дэлүүг тэмтрэхэд бага зэрэг томорсон нь мэдэгдэн, био химийн шинжилгээнд элэгний үзүүлэлт өөрчлөгдөнө. Энэ өвчний үед цөөн тооны богино хугацааны өвчин хүндрэх, элэг агшин жижигрэх үзэгдэл гардаг. Энэ нь харьцангуй бага тохиолддог хэлбэр болно. Үүнийг анагаах ухаанд цочмог үхжлийн хэлбэрт элэгний үрэвсэл гэж үзсэн байдаг. ЭХО оношлогоо, биохимийн шинжилгээ болон ойрын хэдэн долоо хоног шарласан өвчтөнтэй ойртсон түүхийг мөрдөж тогтоох нь хэцүү биш.
Тус өвчин халдварлах тул гар, нүүрийн алчуур, аяга шанага, ахуйн хэрэглээг онц анхаарч халдвартын эмнэлэгт эмчлүүлэх нь өвчин өргөжин тэлэхээс сэргийлэх сайн арга юм. Эмчилгээний хувьд амруулахаас гадна С, В-гийн төрлийн аминдэмийг хангалттай өгөх, зохих вирусын эм хэрэглэх, судсаар шингэн хийх, гантале, чинкален, олон найрлагат да чен ин зэрэг эмээс эмчийн зааврын дагуу сонгон өгөхөөс гадна хойдохын бөмбөлөг уураг нь тус өвчнөөс сэргийлэх чадалтай байдаг. ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1499 удаа

Элэгний өвчин

2011-12-11, 18:23
 ЭЛЭГНИЙ ӨВЧИН
    Элэг нь хүний бие дэх хамгийн том цул эрхтэн бөгөөд биеийн дунд хэсэг, өрцний доод тал, хэвлий болон ходоодны баруун дээд хэсэгт байрлана. 
Түүний бүтэц, үйл ажиллагаа нь их нарийн. Элгэнд дор хаяж 500-аас дээш амьд бодисын химийн урвал явагдаж байдаг. Баруун, зүүн гэсэн хоёр үндсэн дэлбээтэй, гадна тал нь гүдгэр, гөлгөр, дотор тал нь хавтгай, зөөлөн, гөлгөр бүтэцтэй. Элгэнд үүдэн вен зэрэг олон чухал судасны төвлөрөл  мөн элгэн дээр наалдан байрласан цөсний уут зэрэг дагалдах эрхтнээс бүрэлдэнэ.
Өнгө нь хар хүрэн, дунджаар 1400 орчим грамм жинтэй, шингээлт, бодисын солилцоо, хор ариусгах, цөсний шингэн төлжүүлэх, цус зохиох, дархлалд нөлөөлөх зэргээр хүний биеийн амин чухал үйл ажиллагаанд оролцоно. Сүүлийн үед эрдэмтэд элэгний бүтцийг улам нарийн тодорхой болгох эмчилгээ оношлогоог бий болгосон байдаг. Жишээлбэл: Академич,анагаахын шинжлэх ухааны доктор профессор Б.Цэрэндаш болон З.Лхагвасүрэн, М.Шагдарсүрэн, Ц.Бадамсэд зэрэг эрдэмтдийн хамтын судалгааны бүтээл “Элэгний хатуурлын зарим хүндрэлтэй үеийн судас бөглөх эмчилгээ” зохиолд элэгний бүтцийг найман талаас нь нарийвчлан үзүүлсэн байна.  Ван Чин зэрэг хятад эрдэмтэд элгийг таван навч, зургаан жижиг дэлбээтэй байдаг хэмээн “Элэг цөсний үргэлж тохиолдох өвчин” номондоо тодорхойлсон байдаг. Элэг нь таван махбодын хувьд модон махбодтой, гурван гэмийн хувьд шарын орон, долоон тамирын охь (тунгалаг) нь элгийг түшиж боловсордог. Үндэс навчийн ёсонд нүд бол элэгний цэцэг, элэг нь нүдний үндэс гэдэг юм. Хавар цагт модон махбод дэлгэрдэг тул элэгн...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1151 удаа

Ходоодны өвчин үүсэх гол шалтгаан

2011-12-11, 18:16
 

Унтахаасаа өмнө хүнд хоол идэх нь ходоодны өвчин үүсэх гол шалтгаан



Ходоод гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай Ходоодны өвчин үүсэх гол шалтгаан бол шүд болон амны хөндийн эрхтэн муудах юм. Шүд суларч муудсанаас хоолоо муу зажилах, бүхлээр нь залгих, архи уух, тамхи татах, олон цаг хоолгүй байх, уураг, өөх тос ихтэй хурц хоол ялангуяа унтахын өмнө их идэх хоолны дэглэм алдах зэрэг нь өвчин үүсэхэд шууд нөлөөлнө. Ходоод гэдэсний замын өвчнүүд хоорондоо холбоотой үүсдэгээс настай хүмүүс хоёр гурван давхар өвчин тусдаг. Тодорхой цагт хооллоход хоол боловсруулах эрхтнүүдийн шүүрэл фермент ихээр ялгарч хоолыг сайн боловсруулна. Дараагийн хооллох хүртэл түр амарч ажиллах хүчээ сэлбэнэ. Иймээс тогтмол цагт хооллож сурвал хоол боловсруулах замын олон сэргийлнэ. 

Настай хүмүүст хоол боловсруулах шүүрэл ферментийн идэвхи буурснаас витамины шимэгдэлт багасдаг. Иймээс хаврын цагт сарын хугацаагаар витаминыг нэг ширхэгээр өдөрт гурван удаа, зөгийн балыг цайны халбагаар өдөрт 3 удаа, нохойн хошууны хандыг хоёр цайны халбагаар өдөрт 2 удаа өглөө, орой хоолноос өмнө уу. Хооллохоос хол зайтай хумбан цэцгийн хандыг хоолны халбагаар гурван удаа уух нь ч сайн байдаг. Таван салаа зуун настын хандыг хэрэглэж байх нь ходоод гэдэсний ажиллагаанд сайн нөлөөтэй. Настай хүмүүс ихэвчлэн ходоодны хүчил багассан цөсний агшилт суларсан байдгаас Жанчивлан, Оргил зэрэг рашааныг хүйтнээр нь 150-200 мл хооллохоос 20-30 минутын өмнө удаан шимж ууна.Харин ходоодны хүчил цөсний агшилт ихэссэн үед хооллохоос нэг цаг хагасын өмнө халуун бүлээн...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3725 удаа

Зүрхний шигдээс, ишеми

2011-12-11, 18:14
 Зүрхний шигдээс, ишеми нь

     Титэм артерийн нарийслаас үүссэн өвчний үед зүрхний 
булчин хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутагдалд ордог. Энэ дутагдал удаан үргэлжилвэл зүрхний булчингийн үхжил /шигдээс/, хэм алдалт, зүрхний дутагдал, гэнэтийн нас баралтын шалтгаан нь болно. Зүрхний булчинд цус дутагдахад цээжээр хатгуулж өвддөг. Энэ өвдөлтийг бах гэнэ. 
 
Таны цус өтгөн байх нь зүрхний булчингын үйл ажиллагаанд нөлөөлж Зүрхний булчин сулрах (хэм алдах), булчин томрох буюу зузаарах, гэх мэт эмгэгүүд үүсдэг.      Хүний бие нь судсан хэлхээс байх эдгээр судсууд нэг болон хэд хэдэн газар зэрэг хатуурч бөглөрснөөс хүний биед цусан хангамжийн дутагдал, эмгэг  өвчин үүсэх шалтгаан болдог.
  
     
Та үүсээд байгаа эмгэг зовиураа арилгах уу? 
     Эсвэл эмгэг үүсгээд байгаа шалтгааныг арилгах уу? 

 
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3285 удаа

Хараа болон сонсголын эрхтэний эмгэг

2011-12-11, 18:13
 Хараа болон сонсголын эрхтэний эмгэг...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 596 удаа

Хуян хөөрөх ба тархины цусан хангамжийн дутагдал

2011-12-11, 18:11
 
Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзү...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 4160 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 2-с 1-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Гэрийн даалгавар
  • Цахим хичээл
  • Бичлэгүүд
  • Цахим хэрэглэгдэхүүн
  • Электрон хичээл
  • Цахим тест
  • Баримт бичиг
  • Зөвлөгөө
  • Шууд харилцах бол энд дар
  • Цахим судалгаа
  • Илтгэл
  • Сонин хачин
  • Ургамал
  • Амьтан
  • Эрүүл мэнд
  • Хит клип
  • Эцэг эхэд өгөх зөвлөгөө
  • Биологийн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Видео хичээл
  • Шалгалтын материалууд
  • Сурагчдын бүтээл

Шинэ бичлэгүүд

  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар
  • Суурь боловсролын сургалтын байгалийн ухааны цөм хөтөлбөрийн зөвлөмжөө татаж аваарай.
  • Хүний өсөлт, хөгжил
  • Эрхтэн тогтолцоогоор хийсэн сурагчдын бүтээл
  • ДНХ-ийн бүтцээр хийлгэсэн сурагчдын бүтээл
  • Эсийн хуваагдлаар хийсэн сурагчдын бүтээл
  • Биологи цахим хичээл
  • Хими-биологийн багш нарт
  • Сурагчдын өөрийн үнэлгээний хуудас
  • Монголын хамгийн хамгийн
  • Судасны бүтэц, үүрэг видео хичээл
  • Шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багш нарын анхааралд
  • Арьс цахим хичээл
  • Тамхины хор нөлөө
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.google.com
  • http://www.biologi.com
  • http://www.youtube.com
  • http://www.103.mn
  • http://www.himibiolog.blog.gogo.mn
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Багшийн хөгжил
  • Хими-биологийн багш нарын нэгдсэн бүлэг
  • Хэрэгтэй программ
  • Хан Академи /цахим хичээлүүд/
  • Хан академи /Англи сайт/
2006-2009 © Энхболдын блогт тавтай морил