Ургамлын ангилал
2011-10-18,12:23
Ургамлыг ангилан хуваарилах зарчмын сургааль бол ангиллын дэс дарааллыг тогтоохтой холбоотой бөгөөд тодорхой хэсэг ургамлуудыг төстэй шинж тэмдгээр нь нэгтгэн тусгай нэгжид багтаана. Ургамлын аймагт дэс дарааллын нэгжийг тогтоох явдал бол ургамлын ангиллын зорилт юм. Одоо үед ургамлын судлалд доорхи дэс дараалсан нэгж бүхий ангилан хувиарллыг хэрэглэдэг байна. Үүнд: бүлэг (Kategoria) хүрээ (Phylum) анги (class), баг (ordo), язгуур (familla), төрөл (genus), зүйл (Sprecies) хэмээн ялгадаг. Зүйлийг дотор нь янз зүйл, янз зүйлийг зэрэгтэд гэх мэтчилэн улам нарийсгаж судалдаг. Ургамлын судлалын ангилан хувиарлалтад энгийн бөгөөд үндсэн нэгж нь зүйл мөн бөгөөд ямар нэгэн ургамал заавал тодорхой нэг зүйлд багтана.
Доод ургамал Доод ургамал нь бүтцээрээ нилээд бүдүүлэг бөгөөд түүний бие үндэс навч, иш мэтийн вегататив тодорхой эрхтэнгүүд болж ялгараагүй тул тэжээлийн бодисыг нэг буюу олон эсээс тогтсон бүх биеийн гадаргаар сорон авдаг болно. Доод ургамлын биеийг таллом гэж нэрлэх ба түүний эсүүд нь сайн хөгжөөгүй учир тодорхой чиглэлжээгүй байдаг.
Доод ургамлын хүрээнүүдэд: бактер, хөх ногоон замаг, салстан, ногооон замаг, диатом замаг, хүрэн замаг, улаан замаг, мөөг, хаг, шилбүүртэн багтдаг.
Замаг (Algae) Доод ургамлын дотроос элбэг тархсан бүлэг ургамал бол замаг юм. Замаг хлорфиллын ногоон мөхлөгтэй учир автотроф амьдралтай нүүрсхүчлийн хийг шингээн авч оргоник бодис буй болгоно. Замаг усанд ургадгаараа бусад ургамлаас ялгагдах боловч хааяа хуурай газар ургах явдал тохиолдоно. Ганц ширхэг өчүүхэн замгаас эхлэн олон эст асар том замаг ч байна. Иймээс замаг тун олон янз байдаг бөгөөд хөгжлийнхөө явцад бие биеэсээ хол салж сарнисан тул одоо үед тэдгээрийн хооронд нийтлэг шинж бараг үгүй болжээ. Энэ явдал нь замгуудын хооронд төрлийн холбоог тогтооход их бэрхшээлтэй болгоно. Харин энгийн бүтэцтэй замаг шилбүүртний ангитай төстэй. Шилбүүртнээс одоо үеийн ногоон замаг үүсэлтэй болно. Зарим хлорофиллын мөхлөггүй шилбүүртэнг амьтны аймагт оруулдаг юм. Одоохондоо батлагдаагүй боловч шилбүүртэнгүүд бол ургамал ба амьтны аймгийн хоорондын цэг дээр орших бие махбодь гэж үзнэ. Замаг бол хуурай газрын ургамлын өвөг байж магадгүй. Замаг хэдийгээр доод ургамал мөн боловч бактерийг бодвол нарийн бүтэцтэй бие махбодь мөн. Замгийн бие иш, навч үндэс гэдэг тусгай эрхтнүүдэд хуваагдахгүй бөгөөд түүнийг таллом буюу слоевище гэж нэрлэнэ. Дээд ургамлын эсүүд тодорхой үүрэг гүйцэтгэх онцлогтой байхад талломын эсүүд тийм биш. Эсийн хальс нимгэн амархан салсжина. Нарийн бүтэцтэй замгийн эсэд бөөм, протоплазм, мөхлөг байна. Замгийн хлорофиллын мөхлөгийг хромотофор гэнэ. Хромотофор гадаад байдлаараа тууз юмуу хавтгай бөгөөд хлорофиллын мөхлөгийн үүргийг гүйцэтгэдэг ногоон өнгөтэй бие юм. Замаг замгийн хромотофорт уургийн бодисоор баялаг пиреноид гэж нэрлэдэг цогцос ба түүнийг хүрээлэн цардуулын мөхлөг оршино. Хлорофиллын пигментээс гадна улаан, хөх, хүрэн зэрэг өнгө үүсгэдэг пигментүүд байх учир замаг мөн ийм олон янз байна. Замгийн өнгөнөөс шалтгаалан түүний оршиж байгаа усны өнгө бий болно. Ер нь замгийн өнгө янз бүр байх нь түүний зохилдлого юм. Гүнзгий усны ёроолд байгаа замагт өдрийн гэрэл хувьсан тусах бөгөөд ер нь ус бол хөх ногоон туяаг сайн нэвтрүүлж, улаан шар туяаг сайн шингээх шинж чанартай байдаг. Усны их гүнд зөвхөн хлорофилл пигментээр ногоон гэрлийг барих нь хангалтгүй учир нэмэлт улаан пигменттэй байж ногоон туяаг хялбархан шингээнэ. Иймээс улаан замаг далайн усны гүн ёроолд ургадаг юм. Талломын зохион байгуулалт эсийн бүтэц, үржих арга, өнгө зэрэг шинж тэмдгээр замгийн хөх-ногоон, ногоон, диатом, хүрэн, улаан гэх мэт хүрээнүүдэдд ангилна. Одоо хорвоод 20000 орчим зүйлийн замаг ургадаг байна.
Хөх ногоон замгийн хүрээ (Cyanophyta) Жинхэнэ замгийн доод аймгийн дотроос хамгийн эртнийх нь 3,5 млрд жилийн тэртээ үүссэн хөх-ногоон замаг бөгөөд нэг эст (хааяа олон эст), прокариот бүхий эгэл бүдүүлэг бүтэцтэй болно. Одоогийн хөх-ногоон замаг хэдийгээр хөгжлийн урт үеийг өнгөрөөсөн боловч эртний хөх-ногоон замгаас бүтцээрээ төдий л ялгагддаггүй байна. Дэлхий дээр ойролцоогоор 12000 зүйлийн хөх-ногоон замаг өргөн тархалттайгаар ургадаг. Хөх-ногоон замаг нь эсийн хэлбэр хэмжээ харилцан адилгүй бөгөөд эсийн бүрхүүл нь цеддюлозон, гадуураа салслаг бүрхүүлтэй, ихэвчлэн колони болон утаслаг хэлбэрийг үүсгэнэ. Протоплазм 2-3 үе давхаргыг үүсгэх ба гаднах нь хроматоплазмын өнгөтэй давхраа, дотор талд өнгөгүй центроплазмын давхраа оршино. Хромоплазмд хлорофилл “а”, каротиноид , фукациан, ксанторфилл, фикоритрин зэрэг пигментүүд агуулагдах тул өнгөтэй харагддаг. Протоплазмын төв хэсэгт нуклеоплазм, ламелл, рибосом зэрэг нь байрлахаас гадна азотаар дүүргэгдсэн вакуоль нь хроматодлазм, центроплазмын хоорондох зааг орчим оршино. Фотосинтезын үр дүнд волютин хэмээх полисахарид, гликоген үүснэ. Хөх-ногоон замаг ихэвчэн үржлийн бүдүүлэг хэлбэр болох эсийн энгийн хуваагдлын журмаар түргэн үрждэг ба заримдаа нэг эс урагдаж тасрах замаар олон хэсгүүд болон үржинэ. Бэлгийн үржлийн хэлбэр хөх-ногоон замагт огт байдаггүй. Хөх-ногоон замаг нь спороор үржих бөгөөд нэгэн зузаан бүрхүүл бүхий бүлэг эсүүд тасрахыг гормоспор гэнэ. Эх эсэд олон эс ялгаран үүсэхийг наноцит, хоёр хоосон эсийн гетероцист хоорондох зайг гормогон гэх бөгөөд тэрхүү гетероцистээр тасрахыг гормогони үржил гэж нэрлэнэ. Ихэвчлэн усан орчинд ургадаг планктон, бениос амьдрах чадвар сайтай, тэсвэртэй, автотрофоос гадна гететроф , сапрофит амьдралтай болно. Хөх-ногоон замаг агаараас чөлөөт азотыг шингээн, органик бодисыг нийлэгжүүлдэг тул байгальд ихээхэн ач холбогдолтой юм.
Дискомицет мөөгийн бүлэг (Discomycetidae) Энэ бүлгийн мөөгүүд нь тавагархуу нээлттэй үрт бие болох апотецтай байдгаараа онлогтой юм. Зарим мөөгөнд мунархуу хүрзэрхүү, эсвэл малгай маягийн апотецтай байна. Энэ үрт биеийн гадарга дээр үрийн давхраа (гимени) хөгжих бөгөөд үүнээс спортой уут болон хүүсэр (парафиз) үүсгэнэ. Хүүсэр нь уутыг гэмтэхээс хамгаална. Дискомицет мөөгүүд нь хөгжлийнхөө үед уутат шатаас гадна конидийн шат, заримдаа мицелийн нягтрал үүсгэнэ. Эдгээрийн ихэнх нь таримал ургамлыг өвчлүүлнэ. Ялангуяа идэшний ногоо, техникийн таримал ургамлуудын нойтон ялзралыг үүсгэнэ. Пецица мөөгийн баг (pezizales) Энэ багт гол төлөв сапрофит мөөг хамаарна. Үүнээс пецица мөөгийн овог (pezizales) багтах доорх төрлийг авч үзье. Пецица (peziza) мөөгийн төрөл. Гол төлөөлөгч нь ойн хэсэг, түймэр гарсан газар, тариалан ба ногооны талбай, үхрийн баас зэрэгт тохиолдоно. Үрт бие апотеци нь махлагдуу улбар шар, улаан, хүрэндүү өнгөтэй байна. Үрт биеийг болгоомжтой цуглуулж 96% -ийн спиртэд бэхжүүлж хадгална. Том апотецийг сахлын хутгаар зүсэх юмуу жижиг апотецийг няцалж үрийн давхрааг харж болно. Бэлдмэлийн хэсэгт найман спор бүхий мунархуу уут, мөн уутыг бие биеэс нь тусгаарласан нимгэндүү, өргөссөн үзүүртэй хүүсэр тод ажиглагдана. Үрийн давхрааны доод талд мицелийн сүлжээнээс үүссэн дэд үрийн давхраа оршино. Энэ хэсэгт уут үүсгэгч мөөгөн утасны үзүүрт уут бүрэлдэнэ. Үүний дор хуурамч паренхимийн эдээс тогтсон апотецийн үргүй хэсэгт байна.
Дээд ургамал (Cormobointa, Embryobionta) Дээд ургамал нь удаан хөгжлийн үр дүнд усны амьдарлаас хагацаж шинэ нөхцөл болох эх газрын амьдралд зохилдсоноор түүний бүтэц, зохион байгууламж, үйл ажиллагаа нь нарийсаж дэвшилтэт хэлбэрийг олсон байдаг. Дээд ургамал нь түүхэн хөгжлийн явцдаа өөрийн амьдарч байсан орчиндоо зохицож, ялануяа усан орчноос шинэ нөхцөл болох эх газрын амьдралд шилжин түүнд зохилдохдоо тодорхой эрхтний системийг бий болгон чиглэлжүүлэх, түүнчлэн дотоод бүтцээ нарийн зохион байгуулалттай болгох зэрэг олон шинэ шинж тэмдгүүдтэй болж өөрчлөгдсөн. Дээд ургамал бол олон эст бие махбодь болсон учраас түүний эсүүд нь урт удаан хувьсал, хөгжлийн явцад нарийн бүтэц зохион байгуулалт тодорхой үүргүүдийг гүйцэтгэхтэй холбогдуулан дамжуулах трахей, бүрхүүл, тулгуур, бүрэлдүүлэх гэх мэт эдүүдийг үүсгэн тэр нь цаашдаа эрхтний системийг бүрэлдүүлж иш, навч, үндэс зэрэг тодорхой эрхтэн болон салбарлан хөгжсөн байна. Дээд ургамлын үржлийн онцлог доод ургамлаас ихээхэн ялгаатай болж, нэлээд нарийн бүтэцтэй болсон. Эртний эх газрын амьдралтай ширвэс, шүвлээ, хөвд, ойм зэрэг ургамлын үр тогтох процесс одоог хүртэл усан орчинтой холбоотой хэвээр байхад нарийн бүтэц, зохион байгуулалттай нүцгэн болон далд үрт ургамлын үржил уснаас хараат бус өөрөөр хэлбэл устай ямар ч холбоогүй шахам болж иржээ. Үүнээс гадна доод ургамалд бэлгийн эрхтэн нь тодорхой нарийсаж хөгжөөгүй ганц эсээс тогтдог бол дээд ургамлын хувьд архегон эм, антерид эр хэмээн бүхэл бүтэн тусгай эрхтэн олон эстэй үржлийн үйл ажиллагаанд оролцдог болж иржээ.
Нарийн зохион байгуулалт бүхий дээд ургамал нүцгэн ба далд үртэн түүхэн хөгжлийн явцад үр тогтолтын үр дүнд хөврөл бүхий “үр” хэмээн үржлийн тусгай эрхтэнг үүсгэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл дээд ургамалд “хөврөл” гэгч зүйл үүсдэг бөгөөд эх ургамал нь тодорхой хугацаанд тэжээдэг байхад харин доод ургамалд хөврөл огт байхгүй, түүний зигот эх ургамлаас тэжээгдэхгүй шууд тэжээгдэхгүй шууд биеэ дааж ургах чадвартай байдаг. Дээд ургамалд амьдралын явцад бэлгийн гаметофит ба бэлгийн бус спорофит үржлийн ээлжлэлт илүү нарийн тод ажиглагдана. Энэхүү үржлийн ээлжлэлт нь хөвдөөс бусад дээд ургамалд бэлгийн бус хэлбэр, бэлгийн үржлээ давамгайлан зонхилдог. Одоо дэлхийд тархан ургаж буй ургамлын аймгийн 80 орчим хувийг зөвхөн дээд ургамал, тэр дундаа далд үртэн эзэлж байна. Жишээ нь хорвоо дээр 0,5 сая орчим зүйлийн ургамал тархснаас 0,3 сая гаруй зүйл нь зөвхөн дээд ургамал юм.
Нүцгэн үрт ургамал (Cytnosponrtae) Үүнд ордог ургамлууд үрээр үрждэг ба үр нь умайн ханаар хамгаалагдсан биш харин ил сууж байдаг болохоор нүцгэн үрт гэж нэрлэдэг. Үр нь макро спор навны суурины дэргэд сууд байдаг үр нахианаас ургаж хөгжинө. Тоосны үйрмэг дотор оршиж байдаг сул хөгжилтэй булуу ба том ганц эсээс бүрэлдэх тоосны үйрмэгний тусламжтай их төлөв салхиар тоос хүртдэг. Үр тогтох үед тоосны гуурс бий болдог ба түүний дундуур үр тогтох элемэнтүүд гадагш хөдөлж эхлэнэ. Эм булуу эндосперийнд дүртэй ямагт үр тогтохын өмнө болно. Эндосперм өндгөн эс бүхий археогонитой байна. Нүцгэн үрт ургамлуудад үрийн умай байдаггүй учраас үр жимс бий болдоггүй. Нүцгэн үрт ургамлуудын боргоцой гэж нэрлэгдэх зүйл нь богино цуравнууд бөгөөд түүний доторх хальстай хайрсны цаана үрнүүд байдаг. Том навч бүхий нүцгэн үрт ургамлуудад үрт сал мод, бегнеттит ба саговникийн ангиуд орно. Жирийн жижиг буюу зүү маягийн навс бүхий нүцгэн үрт ургамлуудад кордаит, гингков шилмүүст, гнетовын ангиуд орно. Мөхсөн үрт сал модууд нь саговник ба бенеттитийн эх үүсвэрийг тавьж өгчээ. Саговник нь халуун орны цаг уурын байдалд ургадаг бөгөөд тэдгээрийг мөн цэцгийн дулаан байшинд тарина. Саговник нь 1-2 жилийн дараа мөхдөг урт, хатуу, хар ногоон өдөн навчнуудын дэлбээр шувтарсан 6м хүртэл өндөр их биетэй юм. Бүдүүн их бие дээр нь навчны суурьны үлдэгдэл. болох хайрс үлдэнэ. Ишний голоос саго гаргаж авна. Саговник бол 2 гэрт ургамал юм. Эр ургамлууд дээр нь боргоцой урган хөгжих ба микроспор навчин дээр нь микроспор бүхий микроспоранги бий болж хөгжинө. Эм ургамлын орой дээр ногоон навчны хооронд бага зэрэг өд маягийн жижиг тунгалаг шар макроспор навч урган гардаг ба дээр нь хурц улаан өнгийн үр нахианууд бий болж ургана. Үр нахианы дотор эм булуу ба хоёр архегони болон өндгөн эс бүхий нэг макроспор байна. Салхиар үр нахиан дээр авчрагдсан тоосууд нь богинохон гуурс гаргадаг бөгөөд түүнээс хөдөлгөөнтэй хоёр нь сперматозоид архегонид нэвтрэн орж нэгэн өндгөн эсэд үр тогтоод үүний дараа үр нахиа нь үр болон хувирна.

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Навчит ургамлын ангилал байгаа болов уу?
Зочин хэзээ бичсэн: 21:08, 2023-09-20 | |
Ичко
Үнэхээр мундаг найруулж бичсэн байна
Зочин хэзээ бичсэн: 16:50, 2022-07-03 | |
Ямар мундаг юм бэ?
Зочин хэзээ бичсэн: 21:40, 2021-12-06 | |
Mash IH bayrlalaa yg heregtei zuilee haij ban chin ashgu ene blogig olloo
Зочин хэзээ бичсэн: 19:27, 2019-09-24 | |
баярллаа
Зочин хэзээ бичсэн: 11:37, 2019-09-09 | |
үнэхээр
Зочин хэзээ бичсэн: 11:31, 2019-09-09 | |
б.ллаа
Зочин хэзээ бичсэн: 11:27, 2019-09-09 | |
олий гэсэн зүйлээ оллоо content://media/external/file/31528
Зочин хэзээ бичсэн: 22:39, 2019-09-05 | |
Bag tsetseg shuher tsetsegnii zurag tailbar baiwal uguuch
Зочин хэзээ бичсэн: 07:39, 2019-04-04 | |
urgamliin angilalta holbootoi erdem shinjilgeeni oguulleg orulj ogooj byrlalaaa
psychology хэзээ бичсэн: 16:24, 2019-03-09 | |
mash ikh bayarlalaaa saihan medeelel bolson bna daraaginn udaa huren zamag bolon tuuzan zamagnii talaar medeelel bichij ugch tuslaarai bayarlalaaa
Зочин хэзээ бичсэн: 20:56, 2019-03-02 | |
Mash ih bayrlalaa mongold bvrrgegdsen angilal zvin tomoohon negjvvdiin zviliin baylagiin talaarh medeelel heregtei bn ta olj ogch tuslaach
Зочин хэзээ бичсэн: 17:21, 2018-09-04 | |
сайн байна уу ургамлыг тэжээлийн эмийн өөр юу юу гэж ангилдаг юм бол
Зочин хэзээ бичсэн: 17:40, 2018-04-08 | |
маш их баярлалаа хагийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгөөч
Зочин хэзээ бичсэн: 18:00, 2018-01-07 | |
баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 19:06, 2017-09-18 | |