Элэгний хатуурал
2011-12-11,18:32
Элэгний хатуурал
Нэг буюу олон зүйлийн өвчлүүлэх элемент удаан хугацаанд дахин давтан элэгний эд эсэд нөлөөлснөөс элэгний хатуурлыг үүсгэнэ. Энэ үед элэг бүхэлдээ буюу хэсэг газарт нь элэгний эрүүл эсийн тоо хэмжээ цөөрч ширхэглэг холбогч эдийн хатуурал явагдаж зангилаа үүсч, элэгний үйл ажиллагааны дутмагшлыг буй болгодог. Мөн үүдэн венийн даралт ихсэх зэрэг архаг явцын хам шинжийг элэгний хатуурал буюу цирроз гэж нэрлэнэ. Элэгний хатуурал нь вирусээс болох нь их байдаг ч архины гаралтай элэгний хатуурал, солилцооны чанартай элэгний хатуурал, цөсний шингэн хурах чанартай элэгний хатуурал, үүдэн венийн буцалт хоригдсон чанартай элэгний хатуурал, иммунитийн чанартай элэгний хатуурал, эм хорт бодисын чанартай элэгний хатуурал, уг нөхцлийн шалтгаант элэгний хатуурал зэргээр нарийвчлан үзнэ. Энэ өвчний тархалт нэлээд өндөр хувьтай байж дэлхийн эрүүл мэндийн газраас мэдэгдсэнээр 100 мянган хүн тутамд элэгний хатуурал өвчин 200-300 орчим тохиолдоно гэсэн байдаг. Элэгний ээнэгшлийн чадвар нь сайн бөгөөд өвдөх мэдрэмжгүй эрхтэн болохоор элэгний хатуурлын эхэн үед шинж тэмдэг үндсэндээ мэдэгдэхгүй юм. Улмаар элэгний эс эд эвдэгдэхийг дагалдан элэгний үйл ажиллагаа доройтож үүдэн венийн даралт ихсэж бусад олон эрхтэнд нөлөөлж эхэлдэг тул элдэв шинжийн илрэл гарч эхэлнэ. Жишээ нь: Бие суларч тамирдах, шингээлт муудах, хоолны дуршил муудах, зарим нь суулгах шинж илэрнэ. Өвчин хүндрэхийг дагалдан арьсанд шар туяа татах, эсвэл харлах, загатнах, маажвал хялбархан улайж гарын ором гарах, хамраас цус гарах мөн элгэнд явагдаж байдаг чихэр уургийн солилцоо нөлөөлөгдсөн нь их бол ядрах нь ихсэж бие сулдан, нүүрэнд аалзан мэнгэ тодрон, алгаар туурах, үүдэн венийн даралт ихсэж дэлүүний цусны эргэлт саатдаг тул дэлүүнд цус хурж, томорно. Энэ нь элэгний хатуурал өвчний үед улаан эс, цагаан эс, цусны ялтас цөөрөх шалтгаан болдог. Хатуурлын үед хэвлий цээжинд усан хаван “Асцити” үүсэж элэгний хэсэг газар солбин хатуурснаас элэгний цусны эргэлт “Хэвийн байдалд нэг минутанд 1,3-1,5 литр цус урсан өнгөрдөг” нь саатаж элэгний үүдэн венийн даралт ихэссэнээс хэвлий цээжинд ус хурна. Мөн уургийн солилцоо алдагдаж уураг багасах, цус дутаж цусны даралт буурах элэгний хатуурлын үед бас учир шалтгаангүй халуурч эмэнд буурахгүй, харин элэгний үйл ажиллагаа сайжруулах эмчилгээнд буурдаг тал бий. Энэ үед бөөрний дээд булчирхайн дутмагшлын илрэл мэдрэгдэж хөх томрох, турах байдал илэрнэ. Элэг дэлүү томрон асцит үүсвэл гэдэс томрон, жирэмсэн хүн шиг болно. Хатуурлын сүүлчийн үед элэг агшин жижигрэх үзэгдэл илэрч, шингээлтийн дээд замаас цус гарах ч бий. Энэ бүх шинж бол элэгний хатуурал өвчний хүнд үед илэрнэ. Цус шээс бодисын солилцоо биохими болон бусад холбогдох шинжилгээг хавсран хийж онош тогтооно. Энэ байдалд хүрэхгүйн тулд элэгний ямар ч өвчнийг эрт үед нь:
1.Сайн эмчлэх
2.Үргэлж хяналттай байж элэгний үйл ажиллагааг хэвийн барьж байвал хүндрэх байдалд оруулахгүй байж болно.
Эмчилгээний талаарх зөвлөмж: Хөнгөн үед нь эмчийн зааврын дагуу зохистой эмчилгээ хийлгэх, гам сувилгааг сахиж чадвал эдгэрэх боломжтой юм. Тус өвчний үед уураг, витамин, илч дутах, солилцооны саатал гарч байдаг тул шим тэжээлтэй, чанартай хоолыг хэрэглэх, бодисын солилцоог сайжруулах, элэгний эд эсийг хамгаалах, дахин төлжилтийг түргэсгэх, хор тайлах үйлийг дэмжих шаардлагатай бол цус, цусны тунгалаг, цагаан уураг нөхнө. Хэвлий усажсан бол цус, уураг нөхөхөөс гадна хаван хөөх, усыг татаж авах, уух шингэний хэмжээ, давс зэргийг хязгаарлана. Венийн судаснаас цус гарахаас сэргийлж, архины төрөл, эмт бодис, хортой нөхцөл зэргээс чанд сэргийлэн, В,С-гийн төрлийн аминдэмийг хангалттай өгнө. Элэгний хатуурлын эхэн, дунд үед судас боох эмчилгээ хийлгэж болно. Ган дө жиан, дан фи лө, лян бэнь шуан жи, ган та лэ, лэй ни жи зэрэг эмээс эмчийн зааврын дагуу сонгон өгч, хөдөлгөөн, биеийн хөдөлмөрийг зохистой хэмжээнд байлгах, алим, улаан лууван, төвд хаш, бэржгэр лууны нүд гэх мэт витамин элбэг шинэ соргог ногоо жимсийг хэрэглэх, сүү, буурцаг, цагаан будаа, уураг, витамин элбэг хоолыг бага багаар иднэ.
Монгол төвд анагаах ухаанд тус өвчнийг олон янзаар нэрлэсэн байдаг. “Арүрийн эрхэст” элэгний өвчин архагшиж шим тэжээлээ авч чадахгүй болж эцэж турж, харлах, шимлэн хатах тул элэг доройтсон өвчин гэсэн байдаг бол Сүрэнжавын “Монгол анагаах ухааны эмчилгээний судлал”-д элэг доройтсон өвчин гэсэн байдаг. Харин “Увидасын далай”, “Хойд үндэсний нөхвөр”, “Дотор өвчин судлал” зэрэгт элэгний бор, элэгний усан бэтэг, барагдуулагч, элэгний архаг зэргээр нэрлэдэг. Онолын үүднээс нягтлан үзэхэд элэг буюу түүнийг түшиглэн орших өнгө урвуулагч шарын үйл ажиллагаа буруудсан, саатсанаас элгэнд явагдах цус, шар, тунгалаг, шим тэжээл бүхэнд аажмаар өөрчлөлт орж, бодисын солилцоо самуурах, түүнчлэн аливаа хор биеэс бүрэн гадагшилж чадахгүй болсон олон хам шинжтэй өвчнийг элэгний хатуурал буюу түүний хам шинж гэж ойлговол арай оновчтой юм шиг санагдана. Жишээ нь: Уургийн солилцоо алдагдахад хаван үүсэх, шим тэжээлийн хэвийн байдал алдагдаж турах, хор тайлах чадвар алдагдаж хордлого үүсэх, тэр бүхэн нь элгээр төв болгосон бүхэл цогцын түвшинд явагдаж байдаг өвчний процесс юм. Оюу-8, Танчин-25, чанадгүнсэл, манчин-18, манагчинбү, гиван, гагула-19, ёрүлзүсэм зэрэг элэгний доройтол өвчний хам шинжид тохирох олон эм тангаас өвчний үе шатанд нь зохицуулан тааруулж хэрэглэнэ.
Өвөрмонголын алдарт ахмад эмч Дугаржав цэвэр монгол эм танг уулган элэгний хатууралтай өвчтөнг олныг эмчилсэн гэж дөнгөж эмч болмогцоо сонсож байлаа. Баруун сөнөд хошууны Цэрмаа гэдэг хөгшин элэгний хатуурал өвчин олж олон жил европ эмчилгээний элэг хамгаалах, шээлгэх эм болон цагаан уураг хийлгэж найдвар муутай байсан бөгөөд аргаа барж өвөрмонголын эмнэлэгт очиж Дугаржав эмчтэй очиж уулзан 3 сар монгол эм ууж хоёр удаа хануулж өвчин эдгэсэн. Одоог хүртэл эм танг хэрэглэхгүйгээр явж байгаагаа надад хуучилсан юм. Эмээгийн гар дээр элэгний рүтэн судас болон рунга судсыг ханаж байсан сорви үлдсэн бөгөөд гавар шиг сэнгэнэсэн үнэртэй эм уулгаж байсан гэж ярьсан юм. Хожим нь Дугаржавын эмчилгээний туршлага гэсэн номыг олж хамгийн түрүүнд элэгний хатуурлыг хэрхэн эмчилж байсныг үзэхэд тэрээр элэгний хатуурлыг элэг бүдүүрэх өвчин гэж нэрлэн эмчилж байсан бөгөөд оюу-8 манагшилжир, манагчинбү, гавар-25, ланчин-18 зэрэг эм өгч, элэгний рүтэн судас, рунга судсыг ханаж эмчилнэ гэж бичсэн байдаг. Шин Бүргэдийн “чанадгүнсэл” гэдэг эмийг эрт дээр үеэс эхлэн, олон монгол эмч нар элэгний өвчинд сайн эм гэж хэрэглэж ирсэн уламжлал байдаг. Зүүн орны Шин Бүргэд гэсэн элэгний өвчин засдаг алдартай эмч байсан бөгөөд Шин Бүргэдийн чанадгүнсэл гэж XX зууны дундуур нэлээд алдаршсан. Мөн Фүшины чанадгүнсэл элэгний өвчин эмчилдэг гэсэн чимээ хятад даяар тархаж тус эмээр элэгний усан хаванг хатаадаг судалгаа материалыг “Дундад улсын олон үндэстний туршлагат шилдэг жор эмхтгэл” номонд сонгогдон нийтлэгдсэн байдаг. Хятад анагаах ухааны онолоор бол хоёр мянга гаруй жилийн өмнө зохиогдсон хятад анагаах ухааны шүнгийн ном “Нэй жин” сударт турах мөртлөө идэх дургүй болж хэвлий нь хөөж устах, ходоод дэлүүтэй хавсарсан бол булигсан элэгний хаван өвчин тул эдгэрэхэд бэрх болой гэж тэмдэглэсэн байдаг нь одоо үеийн элэгний хатуурал өвчин гэж заасан байдаг. Эртний хятад эмийн сударт тус өвчнийг шуи гу буюу гу чан гэж нэрлэсэн байжээ. Хятад эмийн олон сайн жор байдгаас хэрэглэхэд хамгийн тохиромжтой эмээс цөөнийг танилцуулвал: Элэгний хаванг хатаах Шү ган ли сүй жор байдаг. Дан шин, бү лин тус бүр 15 г, бай зү, та фү ци, зэ сиэ, цай хү, май дүн тус бүр 10 г ци ми, хуурсан чихэр өвс тус бүр 6 г-ын хамт буцалган сайтар идээшүүлж өдөрт 2 удаа ууна. Энэ жор сөрөг заалтгүй, элэг хамгаалах шээлгэх, мөн ямар ч европ эмтэй хавсарган хэрэглэж болох сайн талтай. Нэг курс нь 30 хоног болох ба шаардлагатай бол эмчийн зааврын дагуу удаан хэрэглэж болно. Вү жиян мужийн элэг судлалын газраас явуулсан элэгний усан хавантай 100 хүн дээр туршин хэрэглээд, хангалттай тус болсон нь 79 хүн, бага зэрэг тус болсон нь 14 хүн, нийт тус болсон нь 93%-тай байжээ. Тус жорыг 1987 оны 3-р улирлын Фү Жиян мужийн хятад эмнэлгийн сэтгүүл болон “Үргэлж тохиолдох өвчнийг эмчлэх шилдэг жор эмхтгэл”-ийн номноос дэлгэрэнгүйг харж болно.
Ардын дундах туршлагат арга: Маг мэлхийн хуяг 18 г, хуягт загас 5 г-ыг нийлүүлж усанд буцалган, шөлийг нь ууж байвал тус болно. Хэлтгий загас нэг, улаан буурцаг 250 г-ыг угаан усанд буцалган идэж байх нь элэгний хатууралд тохирох хамгийн сайн хоол болно. Том эмгэн хумс, дарам үхэр өөргөн тус бүр 10 г, таван хумс сармистай хамт бяцлан нүдэж зузаан хавтгай болгоод хүйсэн дээр нааж бүсээр ороовол хаван усыг хатаан татруулахад тустай. Таван ширхэгээр нийлж ургасан сонгины голыг няцлаад дээрх адил нааж хэрэглэвэл мөн адил ус татах юм. Марль бүсээр боож нэг удаа 1-3 цаг байлгана.
Нэг буюу олон зүйлийн өвчлүүлэх элемент удаан хугацаанд дахин давтан элэгний эд эсэд нөлөөлснөөс элэгний хатуурлыг үүсгэнэ. Энэ үед элэг бүхэлдээ буюу хэсэг газарт нь элэгний эрүүл эсийн тоо хэмжээ цөөрч ширхэглэг холбогч эдийн хатуурал явагдаж зангилаа үүсч, элэгний үйл ажиллагааны дутмагшлыг буй болгодог. Мөн үүдэн венийн даралт ихсэх зэрэг архаг явцын хам шинжийг элэгний хатуурал буюу цирроз гэж нэрлэнэ. Элэгний хатуурал нь вирусээс болох нь их байдаг ч архины гаралтай элэгний хатуурал, солилцооны чанартай элэгний хатуурал, цөсний шингэн хурах чанартай элэгний хатуурал, үүдэн венийн буцалт хоригдсон чанартай элэгний хатуурал, иммунитийн чанартай элэгний хатуурал, эм хорт бодисын чанартай элэгний хатуурал, уг нөхцлийн шалтгаант элэгний хатуурал зэргээр нарийвчлан үзнэ. Энэ өвчний тархалт нэлээд өндөр хувьтай байж дэлхийн эрүүл мэндийн газраас мэдэгдсэнээр 100 мянган хүн тутамд элэгний хатуурал өвчин 200-300 орчим тохиолдоно гэсэн байдаг. Элэгний ээнэгшлийн чадвар нь сайн бөгөөд өвдөх мэдрэмжгүй эрхтэн болохоор элэгний хатуурлын эхэн үед шинж тэмдэг үндсэндээ мэдэгдэхгүй юм. Улмаар элэгний эс эд эвдэгдэхийг дагалдан элэгний үйл ажиллагаа доройтож үүдэн венийн даралт ихсэж бусад олон эрхтэнд нөлөөлж эхэлдэг тул элдэв шинжийн илрэл гарч эхэлнэ.
1.Сайн эмчлэх
2.Үргэлж хяналттай байж элэгний үйл ажиллагааг хэвийн барьж байвал хүндрэх байдалд оруулахгүй байж болно.
Эмчилгээний талаарх зөвлөмж: Хөнгөн үед нь эмчийн зааврын дагуу зохистой эмчилгээ хийлгэх, гам сувилгааг сахиж чадвал эдгэрэх боломжтой юм. Тус өвчний үед уураг, витамин, илч дутах, солилцооны саатал гарч байдаг тул шим тэжээлтэй, чанартай хоолыг хэрэглэх, бодисын солилцоог сайжруулах, элэгний эд эсийг хамгаалах, дахин төлжилтийг түргэсгэх, хор тайлах үйлийг дэмжих шаардлагатай бол цус, цусны тунгалаг, цагаан уураг нөхнө. Хэвлий усажсан бол цус, уураг нөхөхөөс гадна хаван хөөх, усыг татаж авах, уух шингэний хэмжээ, давс зэргийг хязгаарлана. Венийн судаснаас цус гарахаас сэргийлж, архины төрөл, эмт бодис, хортой нөхцөл зэргээс чанд сэргийлэн, В,С-гийн төрлийн аминдэмийг хангалттай өгнө. Элэгний хатуурлын эхэн, дунд үед судас боох эмчилгээ хийлгэж болно. Ган дө жиан, дан фи лө, лян бэнь шуан жи, ган та лэ, лэй ни жи зэрэг эмээс эмчийн зааврын дагуу сонгон өгч, хөдөлгөөн, биеийн хөдөлмөрийг зохистой хэмжээнд байлгах, алим, улаан лууван, төвд хаш, бэржгэр лууны нүд гэх мэт витамин элбэг шинэ соргог ногоо жимсийг хэрэглэх, сүү, буурцаг, цагаан будаа, уураг, витамин элбэг хоолыг бага багаар иднэ.
Монгол төвд анагаах ухаанд тус өвчнийг олон янзаар нэрлэсэн байдаг. “Арүрийн эрхэст” элэгний өвчин архагшиж шим тэжээлээ авч чадахгүй болж эцэж турж, харлах, шимлэн хатах тул элэг доройтсон өвчин гэсэн байдаг бол Сүрэнжавын “Монгол анагаах ухааны эмчилгээний судлал”-д элэг доройтсон өвчин гэсэн байдаг. Харин “Увидасын далай”, “Хойд үндэсний нөхвөр”, “Дотор өвчин судлал” зэрэгт элэгний бор, элэгний усан бэтэг, барагдуулагч, элэгний архаг зэргээр нэрлэдэг. Онолын үүднээс нягтлан үзэхэд элэг буюу түүнийг түшиглэн орших өнгө урвуулагч шарын үйл ажиллагаа буруудсан, саатсанаас элгэнд явагдах цус, шар, тунгалаг, шим тэжээл бүхэнд аажмаар өөрчлөлт орж, бодисын солилцоо самуурах, түүнчлэн аливаа хор биеэс бүрэн гадагшилж чадахгүй болсон олон хам шинжтэй өвчнийг элэгний хатуурал буюу түүний хам шинж гэж ойлговол арай оновчтой юм шиг санагдана. Жишээ нь: Уургийн солилцоо алдагдахад хаван үүсэх, шим тэжээлийн хэвийн байдал алдагдаж турах, хор тайлах чадвар алдагдаж хордлого үүсэх, тэр бүхэн нь элгээр төв болгосон бүхэл цогцын түвшинд явагдаж байдаг өвчний процесс юм. Оюу-8, Танчин-25, чанадгүнсэл, манчин-18, манагчинбү, гиван, гагула-19, ёрүлзүсэм зэрэг элэгний доройтол өвчний хам шинжид тохирох олон эм тангаас өвчний үе шатанд нь зохицуулан тааруулж хэрэглэнэ.
Өвөрмонголын алдарт ахмад эмч Дугаржав цэвэр монгол эм танг уулган элэгний хатууралтай өвчтөнг олныг эмчилсэн гэж дөнгөж эмч болмогцоо сонсож байлаа. Баруун сөнөд хошууны Цэрмаа гэдэг хөгшин элэгний хатуурал өвчин олж олон жил европ эмчилгээний элэг хамгаалах, шээлгэх эм болон цагаан уураг хийлгэж найдвар муутай байсан бөгөөд аргаа барж өвөрмонголын эмнэлэгт очиж Дугаржав эмчтэй очиж уулзан 3 сар монгол эм ууж хоёр удаа хануулж өвчин эдгэсэн. Одоог хүртэл эм танг хэрэглэхгүйгээр явж байгаагаа надад хуучилсан юм. Эмээгийн гар дээр элэгний рүтэн судас болон рунга судсыг ханаж байсан сорви үлдсэн бөгөөд гавар шиг сэнгэнэсэн үнэртэй эм уулгаж байсан гэж ярьсан юм. Хожим нь Дугаржавын эмчилгээний туршлага гэсэн номыг олж хамгийн түрүүнд элэгний хатуурлыг хэрхэн эмчилж байсныг үзэхэд тэрээр элэгний хатуурлыг элэг бүдүүрэх өвчин гэж нэрлэн эмчилж байсан бөгөөд оюу-8 манагшилжир, манагчинбү, гавар-25, ланчин-18 зэрэг эм өгч, элэгний рүтэн судас, рунга судсыг ханаж эмчилнэ гэж бичсэн байдаг. Шин Бүргэдийн “чанадгүнсэл” гэдэг эмийг эрт дээр үеэс эхлэн, олон монгол эмч нар элэгний өвчинд сайн эм гэж хэрэглэж ирсэн уламжлал байдаг. Зүүн орны Шин Бүргэд гэсэн элэгний өвчин засдаг алдартай эмч байсан бөгөөд Шин Бүргэдийн чанадгүнсэл гэж XX зууны дундуур нэлээд алдаршсан. Мөн Фүшины чанадгүнсэл элэгний өвчин эмчилдэг гэсэн чимээ хятад даяар тархаж тус эмээр элэгний усан хаванг хатаадаг судалгаа материалыг “Дундад улсын олон үндэстний туршлагат шилдэг жор эмхтгэл” номонд сонгогдон нийтлэгдсэн байдаг. Хятад анагаах ухааны онолоор бол хоёр мянга гаруй жилийн өмнө зохиогдсон хятад анагаах ухааны шүнгийн ном “Нэй жин” сударт турах мөртлөө идэх дургүй болж хэвлий нь хөөж устах, ходоод дэлүүтэй хавсарсан бол булигсан элэгний хаван өвчин тул эдгэрэхэд бэрх болой гэж тэмдэглэсэн байдаг нь одоо үеийн элэгний хатуурал өвчин гэж заасан байдаг. Эртний хятад эмийн сударт тус өвчнийг шуи гу буюу гу чан гэж нэрлэсэн байжээ. Хятад эмийн олон сайн жор байдгаас хэрэглэхэд хамгийн тохиромжтой эмээс цөөнийг танилцуулвал: Элэгний хаванг хатаах Шү ган ли сүй жор байдаг. Дан шин, бү лин тус бүр 15 г, бай зү, та фү ци, зэ сиэ, цай хү, май дүн тус бүр 10 г ци ми, хуурсан чихэр өвс тус бүр 6 г-ын хамт буцалган сайтар идээшүүлж өдөрт 2 удаа ууна. Энэ жор сөрөг заалтгүй, элэг хамгаалах шээлгэх, мөн ямар ч европ эмтэй хавсарган хэрэглэж болох сайн талтай. Нэг курс нь 30 хоног болох ба шаардлагатай бол эмчийн зааврын дагуу удаан хэрэглэж болно. Вү жиян мужийн элэг судлалын газраас явуулсан элэгний усан хавантай 100 хүн дээр туршин хэрэглээд, хангалттай тус болсон нь 79 хүн, бага зэрэг тус болсон нь 14 хүн, нийт тус болсон нь 93%-тай байжээ. Тус жорыг 1987 оны 3-р улирлын Фү Жиян мужийн хятад эмнэлгийн сэтгүүл болон “Үргэлж тохиолдох өвчнийг эмчлэх шилдэг жор эмхтгэл”-ийн номноос дэлгэрэнгүйг харж болно.
Ардын дундах туршлагат арга: Маг мэлхийн хуяг 18 г, хуягт загас 5 г-ыг нийлүүлж усанд буцалган, шөлийг нь ууж байвал тус болно. Хэлтгий загас нэг, улаан буурцаг 250 г-ыг угаан усанд буцалган идэж байх нь элэгний хатууралд тохирох хамгийн сайн хоол болно. Том эмгэн хумс, дарам үхэр өөргөн тус бүр 10 г, таван хумс сармистай хамт бяцлан нүдэж зузаан хавтгай болгоод хүйсэн дээр нааж бүсээр ороовол хаван усыг хатаан татруулахад тустай. Таван ширхэгээр нийлж ургасан сонгины голыг няцлаад дээрх адил нааж хэрэглэвэл мөн адил ус татах юм. Марль бүсээр боож нэг удаа 1-3 цаг байлгана.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Dugarjaw emchiin dugaarig ogoch
Зочин хэзээ бичсэн: 16:10, 2024-01-05 | |
Маш их баярлалаа. Хэзээ ч сонсож байгаагүй чухал мэдээлэл оруулжээ. Яаж холбогдох вэ?
Зочин хэзээ бичсэн: 10:48, 2021-06-24 | |
dugarjaw emchtei yaaj holbogdh be?
olzii хэзээ бичсэн: 16:11, 2019-11-03 | |
sain bnu bi v.d vitiated ymaa 2sariin omno haluuraad barium hawiganii sophie honduurleed ehod haruultal hatuural ywagdaj bnaa gesen mash ih targalaad bh ymaa yunaas bolj targalaad bgag heleed ogooch elegtei holbootoi yu
Зочин хэзээ бичсэн: 15:03, 2019-02-02 | |
Tuslaach
Elegnii Uwurmongol emchtei yaj holbogdoh be tuslaach. Aawigaa awamrnaar bn ta nadad tuslaach. Holbogoor bn
zolzaya (зочин) хэзээ бичсэн: 22:27, 2018-12-27 | |
sn bnuu ene sain emchtei yaj holbogdoh we utas haygiig ni ogooch yaraltai.....
Зочин хэзээ бичсэн: 13:41, 2018-05-25 | |
Ene hvntei yj holbogdoh ve dugaar bnuu
Зочин хэзээ бичсэн: 18:58, 2018-05-22 | |
Энэ эмчид яаж үзүүлэх вэ хаана очих вэ эмийг нь яаж авах яаралтай оүмоор байна тчслаач утас 96042232
Зочин хэзээ бичсэн: 00:37, 2017-10-06 | |
Танд үзүүлж Болох уу? Хаана вэ? Утас? Хаяг?
Зочин хэзээ бичсэн: 14:56, 2017-09-11 | |
Хатууралтай хүн яг ямар хоол хүнс хэрэглэх вэ
Зочин хэзээ бичсэн: 18:12, 2017-06-12 | |
Баярллаа. Эмчилгээний талаар дэлгэрэнгvй мэдээлэл авмаар бна.
Зочин хэзээ бичсэн: 11:08, 2017-05-04 | |
Элэгний хатууралтай энэ олон өвчтөнд тус болох буянтай хүн байна уу
Зочин хэзээ бичсэн: 20:43, 2016-12-10 | |
Энэ дугаржав эмчтэй яаж холбогдох вэ
Зочин хэзээ бичсэн: 20:40, 2016-12-10 | |
Edger em tang hanas yaj avch heregleh ve holboo barih utas bga bolov u bna u mash ih heregt bna tus boloch l
Зочин хэзээ бичсэн: 12:59, 2016-04-09 | |
Mash ih bayarlaa elegnii hatuurald ene em tanga haanaas avch uuh ve holboo barih utas bnu tuslaach emch nar hoolnii deglem bari geh uym er ni emchlegddegvi gesen meddeg hvmvvs baival tuslaach
Зочин хэзээ бичсэн: 12:46, 2016-04-09 | |