Энхболдын блогт тавтай морил

Блогийн бичигчид

  • Bobo14
Амжилтын үндэс бол хөдөлмөрлөх

Шинэ сэтгэгдлүүд

  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Dugarjaw emchiin dugaarig ogoch
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Навчит ургамлын ангилал байгаа болов
  • Элэгний өөхжилт бичлэгт Ариунаа (зочин): Ө.мэнд.энэ тангуудыг монголд бгаа бид хаанаас авч болох вэ.элэгний өөхлөлттэй...
  • Эрхтэн тогтолцоо цахим хичээл бичлэгт Ц.Гэрэлмаа (зочин):
  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар бичлэгт Зочин:
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Үнэхээр мундаг найруулж бичсэн
  • Арьс цахим хичээл бичлэгт iobbet: Langsung bergabung dengan situs kami, situs bola terbaik yang ada di Indonesia, klik link di bawah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Yuka: Bi odoo 34 nastai. Minii zuun tal ter chigtee nil ovchin badairaad untaj chadahgui ym...
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Ямар мундаг юм
  • Хуян хөөрөх ба тархины цусан хангамжийн дутагдал бичлэгт Changatumur: Hvzvvnii hoyr taliin huyan haluun toonj owdood bn yaah
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Маш их баярлалаа. Хэзээ ч сонсож байгаагүй чухал мэдээлэл оруулжээ.
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Зочин: Болох магадлал өндөр. Таны бичсэн аргууд огт жирэмслэлтээс хамгаалахгүй...
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Uka (зочин): Sain Bain uu zowolgoo ogooj belgiin haritsaad orsonii daraa er hvniihe vriin shingeniig shuud ugaah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Зочин: zurhnii shigdeesees yaj sergiileh
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
385871 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 121-р хуудас. | дараах >>

Ургамлын ургалтыг зогсоогч генийг нээжээ

2011-10-18,12:28

Ургамлын генийн бүтцэд байдаг, өдрийн цагт ургалтынх нь явцыг зогсоодог 3 төрлийн генийг эрдэмтэд олж илрүүлжээ. Эдгээр генийн идэвхжих явцыг «залуурдаж» чадсанаар түргэн ургадаг таримал ургамлын шинэ сортыг гарган авах боломжгой болно гэж “HeU43″ /Nature/ сэтгүүлд бичсэн байна.

Аливаа ургамлын амьтдаас ялгарах шинж бол амьдрах бүхий л хугацаандаа ургаж «өссөөр» байдагт оршино.

Гэхдээ энэ үйл явц нь үе үе тасалддаг ажээ. Ургамал нь үүр цайхын өмнөх идэвхтэй ургалтын богинохон үеийг өнгөрүүлсний дараагаар харьцангуй урт хугацаагаар “амралтын” байдалд ордог гэнэ. Харин эрдэмтэд ургамал шөнийн цагаар идэвхтэй ургадгийн учрыг бүрэн тайлж чадаагүй байгаа юм. АНУ-ын Сан-Диего хот дахь Калифорнийн Их сургуулийн эрдэмтэн Стив Кейгийн удирдсан биологчдын баг дээрх процессыг удирдан залуурддаг генүүдийг олж илрүүлсэн байна.

Эрдэмтэд судалгаа хийхдээ, бүхий л амьд организм “биологийн цагтай” байдаг гэдгийг иш үндэс болгожээ. Тэд байцааны нэгэн төрөл болох арабидопсисын навчин дахь генийг өдрийн болон шөнийн цагаар судалсны үндсэн дээр дээрх дүгнэлтийг хийсэн байна. Арабидопсис нь генийн бүтцийн хувьд энгийн тул ген судлаачид лабораторийн судалгаандаа ашигладаг ажээ.

Энэ байцааны “биологийн цагийг” нь уг ургамлын эс доторх ELF3, ELF4, LUX гэсэн генүүдийн тусламжтайгаар нийлэгждэг хосолмол гурван уураг “зохицуулдаг” болохыг судлаачид тогтоосон байна. Эхний хоёр генийн ажиллагаа алдагдсан тохиолдолд ургамал эрт цэцэглэж, иш шилбэ нь гажиж тахийдаг ажээ. Харин LUX гэдэг ген ямар үүрэгтэй болох нь хараахан тогтоогдоогүй байна.

Дээр дурдсан гурван уураг нь молекулын түвшинд нэгэн цогц нэгдэл болдог бөгөөд үдшийн бүрий болохын алдад бөөгнөрөл нь дээд цэгтээ хүрдэг гэнэ. Энэхүү нэгдлийг эрдэмтэд “Шөнийн уургийн иж бүрдэл” гэж нэрлэсэн ба ургамлын ургалтыг идэвхжүүлэгч үндсэн 2 төрлийн уургийн үйл ажиллагааг хорьж зогсоодог байна. Эдгээр хоёр уураг нь PIF4, PIF5 гэсэн генүүдийн оролцоотойгоор бий болдог ажээ.

“Энэхүү уургийн нэгдэл нь ургамлын өсөлтийг зогсоогч нэг ёсны “тоормос” болдог. Эдгээр генүүдийг нэгийг нь бид “ажиллагаагүй” болгоход ургамлын иш илүү хурдан ургаж байлаа” гэж судалгааг удирдсан эрдэмтэн Кей ярьж байна. Шөнө дундын алдад ургамал илүү хурдан ургадаг учир нь өдрийн цагаар хуримтлуулсан тэжээлийн бодисоо хэрэглэхэд нь дээр дурдсан горим дөхөмтэй байдаг байх гэж эрдэмтэд үзэж байна.

Ургалтын явцыг саатуулдаг “тоормос генүүдийн” идэвхжлийг залуурдаж чадсанаар түргэн ургадаг таримал ургамлын шинэ сортуудыг гарган авах боломжтой болно гэж судалгааны багийнхан үзэж байна.


бичсэн: Enkhbold төрөл: Ургамал | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 494 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

bagsag
Зочин хэзээ бичсэн: 21:23, 2016-11-23 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 121-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Гэрийн даалгавар
  • Цахим хичээл
  • Бичлэгүүд
  • Цахим хэрэглэгдэхүүн
  • Электрон хичээл
  • Цахим тест
  • Баримт бичиг
  • Зөвлөгөө
  • Шууд харилцах бол энд дар
  • Цахим судалгаа
  • Илтгэл
  • Сонин хачин
  • Ургамал
  • Амьтан
  • Эрүүл мэнд
  • Хит клип
  • Эцэг эхэд өгөх зөвлөгөө
  • Биологийн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Видео хичээл
  • Шалгалтын материалууд
  • Сурагчдын бүтээл

Шинэ бичлэгүүд

  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар
  • Суурь боловсролын сургалтын байгалийн ухааны цөм хөтөлбөрийн зөвлөмжөө татаж аваарай.
  • Хүний өсөлт, хөгжил
  • Эрхтэн тогтолцоогоор хийсэн сурагчдын бүтээл
  • ДНХ-ийн бүтцээр хийлгэсэн сурагчдын бүтээл
  • Эсийн хуваагдлаар хийсэн сурагчдын бүтээл
  • Биологи цахим хичээл
  • Хими-биологийн багш нарт
  • Сурагчдын өөрийн үнэлгээний хуудас
  • Монголын хамгийн хамгийн
  • Судасны бүтэц, үүрэг видео хичээл
  • Шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багш нарын анхааралд
  • Арьс цахим хичээл
  • Тамхины хор нөлөө
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.google.com
  • http://www.biologi.com
  • http://www.youtube.com
  • http://www.103.mn
  • http://www.himibiolog.blog.gogo.mn
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Багшийн хөгжил
  • Хими-биологийн багш нарын нэгдсэн бүлэг
  • Хэрэгтэй программ
  • Хан Академи /цахим хичээлүүд/
  • Хан академи /Англи сайт/
2006-2009 © Энхболдын блогт тавтай морил