Өнчин тархи нь тусгай даавруудын тусламжтайгаар бусад дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг хянан зохицуулж байдаг. Жишээлэхэд, өнчин тархины ялгаруулдаг тиреотроп даавар нь бамбай булчирхайн үйл ажиллагаа зохицуулна. Өнчин тархины дааврууд нь өндгөвчний үйл ажиллагааг хангаж, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулна. Өнчин тархи нь бусад булчирхайн үйл ажиллагааг зохицуулаад зогсохгүй өөрөө өсөлтийн даавар зэргийг ялгаруулж байдаг.Ерөнхий...
“Шар айраг уудаг хүн аз жаргалтай амьдарна!”- гэж шар айраг үйлдвэрлэгчид лоозогнож, түүнд нь итгэмтгий эрэгтэйчүүд үг дуугүй итгэдэг. Гэтэл шар айраг эрүүл мэндэд тань том асуудал үүсгэдэг. Шар айраг нь уураг, нүүрс-усаар баялаг, согтууруулах чанар сул гэсэн төөрөгдөл гол буруутан нь аж. Ойр дотныхноос тань нэг нь шар айрагны тустайг нотлохыг оролдвол түүнд шар айрганд донтдог хүмүүс байдаг болох, том гэдэстэй болгодог, элгийг өвчлүүлдэг, зүрхэнд асуудал үүсгэж, бэлгийн сулралтай болгодгийг бодитой жишээ татан ойлгуулахыг хичээгээрэй.
Зүй зохистой буюу хэтрүүлэлгүй хэрэглэсэн тохиолдолд л шар айраг биед сайнаар нөлөөлөх боломжтой. Гэхдээ хэдэн аягыг уувал тустай, хэдээс...
Жишээлэхэд, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг өөх, нүүрс усыг боловсруулахад тусална. Мөн түүний даавар нь / инсулин гэх мэт/ цусан дахь глюкозын түвшинг зохицуулдаг....
Унтахаасаа өмнө хүнд хоол идэх нь ходоодны өвчин үүсэх гол шалтгаан | |
Ходоод гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай Ходоодны өвчин үүсэх гол шалтгаан бол шүд болон амны хөндийн эрхтэн муудах юм. Шүд суларч муудсанаас хоолоо муу зажилах, бүхлээр нь залгих, архи уух, тамхи татах, олон цаг хоолгүй байх, уураг, өөх тос ихтэй хурц хоол ялангуяа унтахын өмнө их идэх хоолны дэглэм алдах зэрэг нь өвчин үүсэхэд шууд нөлөөлнө. Ходоод гэдэсний замын өвчнүүд хоорондоо холбоотой үүсдэгээс настай хүмүүс хоёр гурван давхар өвчин тусдаг. Тодорхой цагт хооллоход хоол боловсруулах эрхтнүүдийн шүүрэл фермент ихээр ялгарч хоолыг сайн боловсруулна. Дараагийн хооллох хүртэл түр амарч ажиллах хүчээ сэлбэнэ. Иймээс тогтмол цагт хооллож сурвал хоол боловсруулах замын олон сэргийлнэ. Настай хүмүүст хоол боловсруулах шүүрэл ферментийн идэвхи буурснаас витамины шимэгдэлт багасдаг. Иймээс хаврын цагт сарын хугацаагаар витаминыг нэг ширхэгээр өдөрт гурван удаа, зөгийн балыг цайны халбагаар өдөрт 3 удаа, нохойн хошууны хандыг хоёр цайны халбагаар өдөрт 2 удаа өглөө, орой хоолноос өмнө уу. Хооллохоос хол зайтай хумбан цэцгийн хандыг хоолны халбагаар гурван удаа уух нь ч сайн байдаг. Таван салаа зуун настын хандыг хэрэглэж байх нь ходоод гэдэсний ажиллагаанд сайн нөлөөтэй. Настай хүмүүс ихэвчлэн ходоодны хүчил багассан цөсний агшилт суларсан байдгаас Жанчивлан, Оргил зэрэг рашааныг хүйтнээр нь 150-200 мл хооллохоос 20-30 минутын өмнө удаан шимж ууна.Харин ходоодны хүчил цөсний агшилт ихэссэн үед хооллохоос нэг цаг хагасын өмнө халуун бүлээн... |