Мэдрэлийн эсийг шинээр гарган авла
Мэдрэлийн эсийг шинээр бүтээжээ...
Оросын эрдэмтэд боломжгүй гэж тооцож байсан мэдрэлийг эсийг шинээр бүтээж гайхалтай нээлт хийжээ. Эрдэмтэд нанотехнологийн лазерийн лабораторид эсийн инженерчлэлийн аргаар мэдрэлийн шинэ эсийг гаргаж авчээ.
Эсийн инженерчлэл нь биологи, анагаах болон инженерийн ухааны хавсарсан арга юм. Энэ арга нь эсийг эрхтэнд ямар байдлаар байдаг тэр замаар нь суулгахад чиглэгджээ. Мэдрэлийн эсүүд бусад эсүүдэд удамшлын мэдээллээр хариу үйлдэл үзүүлж, төв мэдрэлийн системд дамжуулах үүрэгтэй.
“ Эсийн шинжээчид мэдрэлийн эдэд илүү анхаарч байсан. Эсүүд хэрхэн тогтсон байдаг болон хэрхэн өсч нэмэгдэж байгааг харахын тулд хуруу шилэнд хийж, хэдэн зуу дахин өсгөж харж байлаа. Хуруу шилэнд 15 микрон хэмжээ бүхий маш олон эс хийж, нэг нэгээр нь гаргаж авахын тулд үзүүртэй хэт улаан туяаны гэрэлтүүлэгчтэй лазер чимхүүрээр барьж гаргадаг байв. Хэсэг хугацааны дараа эсүүд идэвхижин, хуваагдаж, харилцан үйлчилж эхэлсэн” гэж судалгааны багийн эрдэмтэн Михайл Ракитянски ярьж байна.
Дэлхийд анх удаа эрдэмтэд нялцгай биетний мэдрэлийн хоёр эсийг нэгтгэж чаджээ. Мэдрэлийн эс хэсэг хугацааны дараа нөгөөдөө шилжиж, нэгдсэнээр мэдрэлийн эдийн үзүүлдэг процесстэй адил юм.
Михайл Ракитянски технологийн энэ нээлт нь шинжлэх ухаанд тайлагдаагүй олон зүйлийн учрыг олоход тус болно гэдэгт итгэлтэй байна.