Энхболдын блогт тавтай морил

Блогийн бичигчид

  • Bobo14
Амжилтын үндэс бол хөдөлмөрлөх

Шинэ сэтгэгдлүүд

  • Дэлхийн хамгийн намхан хүн бичлэгт tuvshin jargal (зочин):
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Dugarjaw emchiin dugaarig ogoch
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Навчит ургамлын ангилал байгаа болов
  • Элэгний өөхжилт бичлэгт Ариунаа (зочин): Ө.мэнд.энэ тангуудыг монголд бгаа бид хаанаас авч болох вэ.элэгний өөхлөлттэй...
  • Эрхтэн тогтолцоо цахим хичээл бичлэгт Ц.Гэрэлмаа (зочин):
  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар бичлэгт Зочин:
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Үнэхээр мундаг найруулж бичсэн
  • Арьс цахим хичээл бичлэгт iobbet: Langsung bergabung dengan situs kami, situs bola terbaik yang ada di Indonesia, klik link di bawah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Yuka: Bi odoo 34 nastai. Minii zuun tal ter chigtee nil ovchin badairaad untaj chadahgui ym...
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Ямар мундаг юм
  • Хуян хөөрөх ба тархины цусан хангамжийн дутагдал бичлэгт Changatumur: Hvzvvnii hoyr taliin huyan haluun toonj owdood bn yaah
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Маш их баярлалаа. Хэзээ ч сонсож байгаагүй чухал мэдээлэл оруулжээ.
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Зочин: Болох магадлал өндөр. Таны бичсэн аргууд огт жирэмслэлтээс хамгаалахгүй...
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Uka (зочин): Sain Bain uu zowolgoo ogooj belgiin haritsaad orsonii daraa er hvniihe vriin shingeniig shuud ugaah..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
388732 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 57-р хуудас. | дараах >>

Арьсны онцлогийг тодорхойлох арга

2011-12-30,23:14
 Тос түрхэх болон маск тавихаасаа өмнө арьсныхаа онцлогийг тодорхойлох хэрэгтэй. Арьсны онцлог, өөрөөр хэлбэл хуурайшилт болон тослогжилт нь тосны болон хөлсний булчирхайны үйл ажиллагаанаас хамаардаг.


1-р арга.
Таны арьс хуурай юу?

Нүүр хүзүүгээ цэвэрлээд тос түрхэлгүй цагийн дараа ажиглаарай. Хурц гэрэлтэй газар толинд хараад дараах асуултад үгүй эсвэл тийм гэсэн хариулт өгөөрэй.
- Таны арьсанд нүхжилт үүсч үү?
- Арьсны өнгө улаавтар туяатай байна уу?
- Хэрэв та 25 гарсан бол, нүдний чинь эргэн тойронд үрчлээ үүсч үү?
- Нар салхинд эсвэл хүйтэнд таны арьс улайж хорсдогийг та анзаарсан уу?
- Таны нүүрэн дээр батга гардаг уу?
Хэрэв та бүх асуултанд тийм гэсэн хариулт өгсөн бол арьс чинь нилээд хуурай, 4/5 нь тийм гэсэн бол та холимог арьстай юм байна.

Таны арьс тослог уу? 
Шалгаж үзэхэд танд хурц гэрэл, толь бас хэдэн ширхэг уудаг цаас хэрэг болно. Нүүрнийхээ арьсыг цэвэрлээд тос түрхэлгүй цаг болсны дараа уудаг цаасаа дух, хамрын угалз, эрүү, хацар дээрээ тавьж үзээд дараах асуултанд хариулаарай.
- Бүх цааснуудад тос наалдсан байна уу?
- Таны арьсанд батга мэдэгдэхүйц харагдаж байна уу?
- Хацран дээр батгажилт явагдаж уу?
- Арьсны өнгө тань цонхигор, цус багатай юм шиг харагдаж байна уу?
- Арьсан дээр батга амархан гардаг уу?
- Улайх, хорсох ямар ч зүйлд арьс тань хэр эмзэг вэ?
Хэрэв та эдгээр асуултуудад ихэнхид нь тийм гэж хариулсан бол таны арьс тослог. Хэрэв та 4/5 нь тийм гэсэн хариулт өгсөн бол холимог арьстай гэж өөрийгөө бодоорой.

Та холимог арьстай юу? 
Мөн л нүүрнийхээ арьсыг цэвэрлээд тос түрхэлгүй 2 цагийн дараа уудаг цаас хамар, дух, эрүү, хацран дээрээ чанга дарж хэсэг байлгаад дараах асуултанд хариулаарай.
- Хамар, дух, эрүүн дээр тавьсан цааснуудын тань аль дээр нь тосны толбо байна вэ?
- Хацар, зовхины чинь арьс харьцангуй өөр нимгэн үрчлээтсэн харагдаж байна уу?
- Нүүрний төв хэсэгтээ томоохон нүхжилт, батгатай юу?
- Цэвэрлэснээс цагийн дараа хамар тань тослогтон гялалзаж харагддаг уу?
- Таны арьс нэлэнхүйдээ эмзэг үү?
- Дух болон хацарны чинь арьс өвлийн улиралд амархан улайж, хорсдог уу?
- Арьс тань зуны улиралд илүү тослогтож байна уу?
Хэрэв та асуултын 4-өөс багагүйд тийм гэж хариулсан бол та холимог арьстай.

2-р арга.
Арьсныхаа онцлогийг зөв тодорхойлохын тулд нүүрнийхээ будгийг цэвэрлэж сайн угаагаад тос түрхэлгүй унт. Өглөө нь нүүрээ угаалгүй нимгэн цаасан сальфетка тавиад алгаараа нүүрнийхээ арьсны бүх хэсэгт хүрэлцэхүйц зөөлхөн дар. Минутын дараа сальфеткаа хуулж аваад анхааралтай ажигла.

1. Хуурай арьс. Хэрэв сальфеткан дээр ямар нэгэн толбо үүсээгүй байвал таны арьс маш их хуурайшсан байна гэсэн үг. Ийм арьс нь залуу байхад нэг их онцгой зүйл ажиглагддаггүй ч цагаасаа эрт хөгшрөлт явагддаг байна. Тиймээс та арьсандаа хангалтгүй байгаа тэр тос, амин дэм, чийглэгийг өгөх нь зүйтэй. Мөн зөвхөн хуурай арьсанд зориулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

2. Мөрөөдлийн буюу хэвийн арьс. Сальфетка өнгөн хэсэгтээ бага зэрэг чийглэг болсон байвал та хэвийн арьстай. Гэхдээ, ялангуяа хотод амьдардаг хүмүүсийн дунд хэвийн арьстай хүн ховорхон тохиолддог.

3. Холимог арьс. Хэрэв та ийм арьстай бол сальфетканы чинь нүд болон амны эргэн тойронд тослог толбо үүсэхгүй, харин дух, хамар болон эрүүний хэсэгт илүү их тослогтож, хацар, шанааны хавиар хэвийн байх болно. Ийм арьстай эмэгтэйчүүдэд нүүрнийх нь арьсны онцлогт тохирсон хэд хэдэн төрлийн тос хэрэг болдог.

4. Тослог арьстай эмэгтэйчүүд спирт агуулсан тоник, лосьон зэрэг батга үүсэхээс хамгаалсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.

бичсэн: Enkhbold төрөл: Сонин хачин | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 330 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 57-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Гэрийн даалгавар
  • Цахим хичээл
  • Бичлэгүүд
  • Цахим хэрэглэгдэхүүн
  • Электрон хичээл
  • Цахим тест
  • Баримт бичиг
  • Зөвлөгөө
  • Шууд харилцах бол энд дар
  • Цахим судалгаа
  • Илтгэл
  • Сонин хачин
  • Ургамал
  • Амьтан
  • Эрүүл мэнд
  • Хит клип
  • Эцэг эхэд өгөх зөвлөгөө
  • Биологийн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Видео хичээл
  • Шалгалтын материалууд
  • Сурагчдын бүтээл

Шинэ бичлэгүүд

  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар
  • Суурь боловсролын сургалтын байгалийн ухааны цөм хөтөлбөрийн зөвлөмжөө татаж аваарай.
  • Хүний өсөлт, хөгжил
  • Эрхтэн тогтолцоогоор хийсэн сурагчдын бүтээл
  • ДНХ-ийн бүтцээр хийлгэсэн сурагчдын бүтээл
  • Эсийн хуваагдлаар хийсэн сурагчдын бүтээл
  • Биологи цахим хичээл
  • Хими-биологийн багш нарт
  • Сурагчдын өөрийн үнэлгээний хуудас
  • Монголын хамгийн хамгийн
  • Судасны бүтэц, үүрэг видео хичээл
  • Шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багш нарын анхааралд
  • Арьс цахим хичээл
  • Тамхины хор нөлөө
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.google.com
  • http://www.biologi.com
  • http://www.youtube.com
  • http://www.103.mn
  • http://www.himibiolog.blog.gogo.mn
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Багшийн хөгжил
  • Хими-биологийн багш нарын нэгдсэн бүлэг
  • Хэрэгтэй программ
  • Хан Академи /цахим хичээлүүд/
  • Хан академи /Англи сайт/
2006-2009 © Энхболдын блогт тавтай морил