Гайхамшгийг бий болгосон наран их ертөнц дээрх элдэв vзэгдэл, долгисол, шуурга зэрэг нь дэлхийн хvмvvсийн эрvvл мэнд, бие махбодид нөлөөлдгийг эрдэмтэд олон судалгаа шинжилгээгээрээ батлан тайлбарласаар ирсэн. Дэлхийг сансрын төрөл бvрийн цацраг газрын олон vе бvхий хийн давхарга болох агаар мандал хамгаалж байдгийн ачаар алс холын од гаригс, нарны цацраг зэргийн хор аюул амин ертөнцөд бага тусдаг бололтой. Гэхдээ vе vе сансрын янз бvрийн гамшигт vзэгдэл манай дэлхийг ганхуулдаг нь нууц биш.Саяхан Стэнфордын их сургуулийн эрдэмтэд наран дээр дэлбэрэлт явагдаж буйг тогтоожээ. Энэ нь анхны тохиолдол биш ч нарны шуурга болж магадгvй нөхцөл байдал бvрдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр мэдээлэх болсон. Vvнээс vvдэн нарнаас далайн шуурга мэт чимээ гарч 12-16 секунд тутамд дэлбэрэлт явагдаж байгаа аж. Судалгааны багийн ажиглалтаар нарны толбо томорч байгаа нь дэлхийн цаг агаарт сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтай юм байна. Тvvнчлэн нарны эдгээр толбууд секундэд 0.6 км-ийн хурдтай нvvж байгаа аж. Мөн эрчим хvчний доголдол vvсгэж ч мэднэ хэмээн мэдээлжээ. Одоогоор НАСА-гийн Нар судлалын хэлтэс есөн томоохон толбыг ажиглах судалгааны багийг гаргаж нарны шуурга хэзээ болохыг тогтоохоор ажиллаж эхэлсэн гэнэ.Тэгвэл нарны шуурга буюу наран дээр болсон элдэв vзэгдлийн хор нөлөөгөөр төрөл бvрийн өвчин гардаг аж. Тиймээс эрдэмтэд нарны идэвхжил, дэлбэрэлт нь цус бvлэгнэх, цус алдах явдалд хvргэдэг гэдгийг нотолсон байх юм. Мөн мухар олгойн өрөвсөл хурцдаж, хvмvvсийн ажиллах чадвар буурдаг гэнэ. Монголчуудын хувьд дээрх аюул адил хамаатай нь мэдээж. Ажлын чадвар доошлох, мэдрэлийн элдэв өвчин тусах, нарших, даралт огцом өсөх зэргийг нарны соронзон шуургатай холбож vздэг юм байна. Наран дээрх дэлбэрэлт аль ч улиралд болдог бөгөөд тэсрэлтийн vеэр хvний авхаалж самбаа дөрөв дахин удааширдаг байна.