Элэгний өвчин
2011-12-11,18:23
ЭЛЭГНИЙ ӨВЧИН
Элэг нь хүний бие дэх хамгийн том цул эрхтэн бөгөөд биеийн дунд хэсэг, өрцний доод тал, хэвлий болон ходоодны баруун дээд хэсэгт байрлана.
Түүний бүтэц, үйл ажиллагаа нь их нарийн. Элгэнд дор хаяж 500-аас дээш амьд бодисын химийн урвал явагдаж байдаг. Баруун, зүүн гэсэн хоёр үндсэн дэлбээтэй, гадна тал нь гүдгэр, гөлгөр, дотор тал нь хавтгай, зөөлөн, гөлгөр бүтэцтэй. Элгэнд үүдэн вен зэрэг олон чухал судасны төвлөрөл мөн элгэн дээр наалдан байрласан цөсний уут зэрэг дагалдах эрхтнээс бүрэлдэнэ.
Өнгө нь хар хүрэн, дунджаар 1400 орчим грамм жинтэй, шингээлт, бодисын солилцоо, хор ариусгах, цөсний шингэн төлжүүлэх, цус зохиох, дархлалд нөлөөлөх зэргээр хүний биеийн амин чухал үйл ажиллагаанд оролцоно. Сүүлийн үед эрдэмтэд элэгний бүтцийг улам нарийн тодорхой болгох эмчилгээ оношлогоог бий болгосон байдаг. Жишээлбэл: Академич,анагаахын шинжлэх ухааны доктор профессор Б.Цэрэндаш болон З.Лхагвасүрэн, М.Шагдарсүрэн, Ц.Бадамсэд зэрэг эрдэмтдийн хамтын судалгааны бүтээл “Элэгний хатуурлын зарим хүндрэлтэй үеийн судас бөглөх эмчилгээ” зохиолд элэгний бүтцийг найман талаас нь нарийвчлан үзүүлсэн байна. Ван Чин зэрэг хятад эрдэмтэд элгийг таван навч, зургаан жижиг дэлбээтэй байдаг хэмээн “Элэг цөсний үргэлж тохиолдох өвчин” номондоо тодорхойлсон байдаг. Элэг нь таван махбодын хувьд модон махбодтой, гурван гэмийн хувьд шарын орон, долоон тамирын охь (тунгалаг) нь элгийг түшиж боловсордог. Үндэс навчийн ёсонд нүд бол элэгний цэцэг, элэг нь нүдний үндэс гэдэг юм. Хавар цагт модон махбод дэлгэрдэг тул элэгний өвчин сэдрэх, эмчилгээ сайн авах цаг юм. Нүдний өвчин нь элэгнээс үндэс сурвалж ихтэй байдаг тул нүдийг анагаан эмчлэхдээ элгийг анхаарч бай гэж ахмад эмч нар захидгийн учир нь үүнд байдаг.
Монгол Tөвдийн уламжлалт анагаах ухаанд элэгний өвчнийг халуун чанартай арван гурав, хүйтэн чанартай тав, нийт арван найман зүйл гэж үздэг боловч орчин үеийн онош эмчилгээний дагуу үргэлж тохиолддог элэгний үрэвсэл, элэгний өөхжилт, хатуурал, хавдар зэрэг өвчний талаар дараагийн нийтлэлүүдээс үзнэ үү