Энхболдын блогт тавтай морил

Блогийн бичигчид

  • Bobo14
Амжилтын үндэс бол хөдөлмөрлөх

Шинэ сэтгэгдлүүд

  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Dugarjaw emchiin dugaarig ogoch
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Навчит ургамлын ангилал байгаа болов
  • Элэгний өөхжилт бичлэгт Ариунаа (зочин): Ө.мэнд.энэ тангуудыг монголд бгаа бид хаанаас авч болох вэ.элэгний өөхлөлттэй...
  • Эрхтэн тогтолцоо цахим хичээл бичлэгт Ц.Гэрэлмаа (зочин):
  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар бичлэгт Зочин:
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Үнэхээр мундаг найруулж бичсэн
  • Арьс цахим хичээл бичлэгт iobbet: Langsung bergabung dengan situs kami, situs bola terbaik yang ada di Indonesia, klik link di bawah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Yuka: Bi odoo 34 nastai. Minii zuun tal ter chigtee nil ovchin badairaad untaj chadahgui ym...
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Ямар мундаг юм
  • Хуян хөөрөх ба тархины цусан хангамжийн дутагдал бичлэгт Changatumur: Hvzvvnii hoyr taliin huyan haluun toonj owdood bn yaah
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Маш их баярлалаа. Хэзээ ч сонсож байгаагүй чухал мэдээлэл оруулжээ.
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Зочин: Болох магадлал өндөр. Таны бичсэн аргууд огт жирэмслэлтээс хамгаалахгүй...
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Uka (зочин): Sain Bain uu zowolgoo ogooj belgiin haritsaad orsonii daraa er hvniihe vriin shingeniig shuud ugaah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Зочин: zurhnii shigdeesees yaj sergiileh
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
385860 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 177-р хуудас. | дараах >>

2011-05-05,23:35

Аминдэмүүд хэрэгтэй юу, аль эсвэл аюултай юу?





Амьдралд хүн хамаг хүчээ шавхан ажиллаж байвч амжилтанд хүрч, барианд ойртоход ялимгүй алд дэлэм дэм хэрэгтэй байх үе бий. Ийм үед зориудаар, өөрийгөө зохиомлоор сэргээх нь аюултай байдаг. Та юуны тухай өгүүлж буйг удахгүй мэдэх болно.

Өнөөдөр шинжлэх ухаан технологи өндөр хөгжиж, түүнийг дагаад үйлдвэрлэл эрчимтэй өрнөж байгаа энэ цагт үед хүн аль болох натураар амьдрахыг тэмүүлэх болов. Тэгэхгүй л бол технологид идэгдэх нь ойлгомжтой. Өнөөдөр Европ тивийнхэн амралтын өдрүүдэд эмийн сангаас салахгүй дугаарлан зогсох болжээ. Энэ нь аминдэм их хэрэглэх болсных. Хөгжлийн "үр дүнг" амссаар байгаад тэд түүндээ эргээд уруу татагдан орох болсныг дээрх дүр зургаас харж болохоор...

Шууд хэлэх гэсэн гол сэдэвдээ оръё. Хүчил төрөгч, эрч хүч өгөх аминдэмүүдийг (нэг ёсны сэргээшүүд) тамирчид л хааяа зориудаар хэрэглэнэ үү гэхээс биш жирийн хүнд "зохих"-гүй нь мэдээж. Гэхдээ хүмүүс аж үйлдвэржилтийн оргил үе, түүнийг дагасан толгой эргэм их зар сурталчилгаанаас болж аминдэмүүдийг хэрэглэсээр байгаа нь нууц биш. Гэтэл тэдгээр аминдэминд хэрэгтэй, хэрэггүй бодисууд агуулагдаж, хүн түүнийг хэрэглэж, идэж уух биш харин эсрэгээр тэдгээр амин дэмүүд хүнийг идэж эхэлж байна.

Кофеин. Энэ нь хүний биед адреналин ялгаруулдаг аминдэмүүдийн (үүнд ундаа ч ордог) гол сэргээш болдог байна. Хүний биед кофеин гурван цагийн турш үйлчилдэг боловч бие махбодиос удаан гадагшилдаг. Давтан ууснаас хэмжээг хэтрүүлж, цусны даралт ихэсэх, гэдэс өвдөх, алдагдах, сэтгэл мэдрэлийн хурц хямралд хүргэж болдог.

Гуарана. Халуун орны ургамлын гаралтай мэдрэл сэргээх бодис. Сэргээгч навчнаас зажилсан зэрлэг омгийн дайчин бүсгүйчүүд марафонд гүйж, ганцаархнаа бар агнаж, аварга могойтой уралдан сэлж байв. Гэхдээ дараа нь тэднийг дахин амилуулж босгох хэрэг гарч байв. Хамгийн эрүүл хүмүүс ч муужирдаг.

Матеин. Цайнд агуулагддаг бас нэг байгалийн гаралтай сэргээгч бодис. Дангаар хэрэглэх юм бол зүгээр. Харин кофеин, гуаранатай холивол дооз нь хэтэрч, хүчтэй үйлчилгээ үзүүлж, зүрхийг туйлдтал нь ажиллуулдаг.

Хүн орхоодой. Эрч хүч нэмдэг байгалийн гайхамшиг бүхий ургамал. Гэвч эрч хүч оруулдаг аминдэм, ундааны найрлагад орсон үед мэдрэлийг хэт цочроож, цусны даралт ихэсгэдэг.

В-гийн төрлийн аминдэмүүд. Олон үйлдвэрлэгчид эдгээрээр бүтээгдэхүүнээ баяжуулдаг. Гэвч хэрэглэгчдийн эрүүл мэндийн төлөө юу гэдэг нь чухал. Аминдэмүүд нойр сэргээж, ядаргаа арилгадаг бодисуудыг ялгаруулан мэдрэлийн цочрол өгөх явдал бий. В-гийн төрлийн аминдэм бүхий бодисуудын хүний биед үзүүлэх нөлөө хэдийгээр тэр бүр харилцан адилгүй байдаг ч тэдгээрийг сайн судалсан байдаг. Харин эрч хүчээр цэнэглэгч бусад амин дэм, ундаанд ордог бодисуудын нөлөөлөл бараг судлагдаагүй байдгийг анхаарах хэрэгтэй.

Таурин. Амин хүчил, хүний цөс болон янз бүрийн эсүүдэд агуулагддаг. Хулгана дээр туршиж үзэхэд биеийн хүчний ачаалалтай үед ядрахыг нь багасгаж байв. Хүн дээр туршилт хийгдээгүй болохоор мэдээж хэрхэн үйлчилдэг нь судлагдаагүй гэсэн үг. Энэ бодисыг хүний бие өөрөө хангалттай хэмжээгээр ялгаруулдаг учир хүнсний бүтээгдэхүүнд нэмж оруулах шаардлагагүй байдаг. Жишээ нь, эрч хүчний гэгддэг лаазтай ундаануудад хоёр өдрийн хэрэгцээт таурин агуулагддаг байна. Ийм хэмжээнийх хүнд ямар нөлөө үзүүлж болохыг хэн ч мэддэггүй.

Глюкуронолактон. Бас сайн судлагдаагүй бодис. Ямар ч эрч хүч агуулдаггүй. Бодисын солилцооны үр дүнд ялгардаг хорт бодисуудыг цуснаас гадагшуулах явцыг бага зэрэг түргэсгэж өгдөг. Уг нь ингэхийн тулд хүний биед ялгарч байдаг багахан хэмжээний бодис хангалттай байдаг боловч глюкуронолактон нь зарим амин дэм, ундаанд их хэмжээгээр агуулагдаж байдаг.

Карнитин. Мах, сүү, жимс ногоонд байдаг. Бие махбодид өөрт нь ялгарч байдаг бас л оньсого шиг бодис. Ялимгүй тун нь өөх тосыг задлаж, хуваарилахад оролцдог. Их хэмжээгээр биед орохоор юу болох нь мэдэгдэхгүй.

Инозит-спиртийн нэг төрөл. Ундаа үйлдвэрлэгчид энэ бодисыг элгэнд уураг, тос, нүүрс, усыг илүү идэвхтэй боловсруулахад тус нэмэр болдог гэдэг. Харин эмч нар эрүүл элгийг спиртээр идэвхжүүлэх шаардлагагүй, харин ч өвчтэй элэг спиртээс болж зүгээр л нурж бутардаг хэмээн эсэргүүцдэг. Аминдэм бүхий амттан, ундаанд үүнээс гадна янз бүрийн химийн бодисууд агуулагдаж байдаг. Хүчиллэгийг зохицуулагч, химийн будаг болон бусад шаарагууд эсүүд дунд хуримтлагддаг бөгөөд тэдгээр нь хүний биед ямар хэрэгтэй, ямар үр дагаварт хүргэж болохыг хэн ч мэддэггүй, учир нь тэр бүр сайн судлагдаагүй.
бичсэн: Enkhbold төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 331 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 177-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Гэрийн даалгавар
  • Цахим хичээл
  • Бичлэгүүд
  • Цахим хэрэглэгдэхүүн
  • Электрон хичээл
  • Цахим тест
  • Баримт бичиг
  • Зөвлөгөө
  • Шууд харилцах бол энд дар
  • Цахим судалгаа
  • Илтгэл
  • Сонин хачин
  • Ургамал
  • Амьтан
  • Эрүүл мэнд
  • Хит клип
  • Эцэг эхэд өгөх зөвлөгөө
  • Биологийн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Видео хичээл
  • Шалгалтын материалууд
  • Сурагчдын бүтээл

Шинэ бичлэгүүд

  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар
  • Суурь боловсролын сургалтын байгалийн ухааны цөм хөтөлбөрийн зөвлөмжөө татаж аваарай.
  • Хүний өсөлт, хөгжил
  • Эрхтэн тогтолцоогоор хийсэн сурагчдын бүтээл
  • ДНХ-ийн бүтцээр хийлгэсэн сурагчдын бүтээл
  • Эсийн хуваагдлаар хийсэн сурагчдын бүтээл
  • Биологи цахим хичээл
  • Хими-биологийн багш нарт
  • Сурагчдын өөрийн үнэлгээний хуудас
  • Монголын хамгийн хамгийн
  • Судасны бүтэц, үүрэг видео хичээл
  • Шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багш нарын анхааралд
  • Арьс цахим хичээл
  • Тамхины хор нөлөө
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.google.com
  • http://www.biologi.com
  • http://www.youtube.com
  • http://www.103.mn
  • http://www.himibiolog.blog.gogo.mn
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Багшийн хөгжил
  • Хими-биологийн багш нарын нэгдсэн бүлэг
  • Хэрэгтэй программ
  • Хан Академи /цахим хичээлүүд/
  • Хан академи /Англи сайт/
2006-2009 © Энхболдын блогт тавтай морил