2011-05-05,23:33
Биеийн гоо сайхан | |
| |
| |
| |
Биеийн галбирын согог янз бvр. Ихэнхдээ төрөлхийн согог байдаг бөгөөд арилгах ямар ч аргагvй. Ийм vед арга тасрах явдалгvй нууж далдлахыг хичээх хэрэгтэй. |
Хvний галбирын төрөл бvрд хувцасны эсгvvрийн өөр өөр маяг таарна. Галбирын ялихгvй согогийг ухлаадасданаас хормойн хэлбэрээр буюу оёоны захлаадсаар далдалж болно. Олонтаа тааралдах найман төрөлд тааруулж тас эсгvvрээ зөв сонгож болно. Гоолиг тэгш галбир Онолын хувьд ямар ч асуудал vvсгэх бөгөөд бие барьсан уужуу өргөн, ухаж өгсөн болон хөндлөн босоо оёдолтой аль ч эсгуvр таарна. Хавчиг мөртэй өргөн ташаатай галбир Ийм галбирт V маягийн задгай энгэр нэг талыгаа давсан зах хөхний даруулгын ухлаадас зохимжтой байна. Энгэрийн хэсэг хөндлөн оёостой бол аятайхан харагдуулахгvй. Тарга нь зохисон галбир Ийм галбиртай бол хөндлөн хуваасан оёос шугам зохихгvй. Харин эсрэгээр эсгvvрийн гол шугам оёос босоо байх ёстой. Бариувтар гэхдээ хэтэрхий бариу биш ханцуй хийхийг зөвлөе. Хувцасны ерөнхий байдап бага зэрэг бие барьсан доошоогоо vл мэдэг өргөссөн байх ёстой. Хэтэрхий уранхай хэрзгэрдvv галбир Плать, пальто зэрэг нь чөлөөтэй өргөн, хумьж өгсөн ханцуй хормой өргөн байна. Босоо оёдолтой бариу хувцас тухайн байдлыг улам тодруулж өгдөг. Харин нарийхан бэлхvvсийг гаргаж өгсөн өргөн бvс зvvж болох гом. Цээж богино урт ташаатай галбир Бэлхvvсийг тодотгож гаргахгvй байх явдал гол зарчим болно. Плать хөхнийхөө хэсгээр ямагт чөлөөтэй байна. Ташааны оёдлын доогуур бvсэлнэ. Ийм галбиртай хvмvvс хөл урттайгаараа онцлог. Тиймээс хормой нугалаас хуниастай байх ёстой. Цээж урттай богинохон хөлтэй галбир Намхан эмэгтэйчvудийн дунд ийм галбир байх нь олонтаа. Биеийн галбирыг тааруулан өндөр мэт харагдуулж болно. Харин ч бэлхvvсийн шугамыг дээшлvvлбэл зохино. Нэмж чимсэн зvйл жижгэвтэр хэмжээтэй байх нь зvйтэй. Унжуу мөртэй хөлийн булчин будvvн их тарган галбиртай хvн бvх плать пальтог цээжээрээ зvйдэлтэй хийвэл зохино. Бусад зvйл нь тарган галбиртай хvмvvсийн горимыг баримталбал зvйтэй. Энэ нь босоо судалтай , хувцас нь доошоо бага зэрэг өргөвтөр байх ёстой. Ер нь гоо сайхнаараа тэгшхэн хvн цөөхөн төрдөг болов уу. Хvн өөрийн биеийн өө сэвийг дарж сайхан хувцаслаж сурах нь чухал. Энэ нь тиим ч хялбар биш. Бугдээрээ суралцахыг хичээе. Бидний зөвлөгөөг авбал гоё сайхан харагдахад тань тусална. Богинохон юбкан дээр урт цамц өмсөх нь хөл тэгш гоолиг эмэгтэйчvvдэд тохиромжтой харагдана. |