Цус
2011-05-02,10:33
Цус гэж юу вэ?
Цус гэдэг биеийн эд эс бvрт шаардлагатай хvчилтөрөгч, тэжээлийн бодис, дайврын гармон, шингэнийг хvргэж өгч, биеэс гадагшлах шаардлагагvй болсон бvтээгдэхvvнийг ялгарахад нь гадагш зөөвөрлөдөг чухал эрхтэн юм. Бидний цус: илтэст, цагаан эс, улаан бөөм, уургийн бодис агуулсан сийвэнгийн бvрдлээс тогтоно.
Цус өөрөө бvхэл бvтэн ертөнц бөгөөд тvvний бvрдэл бvр нь өөрийн гэсэн өвөрмөц vvргийг гvйцэтгэж байдаг. Улаан бөөм бvх биед хvчилтөрөгч зөөвөрлөж тараадаг бол сийвэн нь уураг, эсрэг биет болон бvлэгнvvлэгч хvчин зvйлсийг тээж бvх биеийг эрчим хvчээр хангаж байдаг. Харин цагаан бөөм өвчний эсрэг хамгаалах механизм болж өгдөг бол ялтсан эс нь цус гоожилтыг зогсоох vvрэгтэй. Цус нь мөн хаягдал хэрэгцээгvй бодисыг биенээс ялган зайлуулдаг. Эдгээр нь дээд зэргээр боловсорч хөгжсөн хамгаалалтын болон тээгч тогтолцоо бөгөөд амь насыг аварч амьдрал бэлэглэж байдаг. Цус хvний биеийн бvхий л эд эрхтнээр дамжин урсахдаа гадны элементvvдийг олж илрvvлэхийн зэрэгцээ эрvvл мэндийн өөрчлөлтийг олж тодорхойлдог. Хvний бие цусны шинэ эсvvдээр байнга нөхөн төлжигдөж байдаг байна.
Цусны бvлэг гэж юу вэ?
1900 онд Австрийн эрдэмтэн Ландштейнер хvний цусны дөрвөн бvлгийг анх тогтоожээ. Үvнээс өмнө 300-400 жил хvмvvс цус сэлбэх гэж янз бvрээр vзээд нэг л болж өгөхгvй байж. Харин Ландштейнер бvлгийн хамаарлыг бий болгосноор цус сэлбэх хэмээх буянт ажил өрнөсөн байна. Гэвч цусыг зөвхөн дөрвөн бvлгээр хязгаарлан ойлгож болохгvй нь. Учир нь эрдэмтэд цусыг 200-гаад нарийн бvлэгт задраажээ. Хэн хэддvгээр бvлгийн цустай болж төрөх нь удамшлын асуудал буюу улаан эсийн гадаргуу дахь эсрэг биеийн эсрэг төрөгчийнхөө тогтолцоогоор л ямар бvлэгтэй нь удам дамжаад гараад ирнэ. Энэ тухай 2, 3 бvлгийн цустай аав, ээжээс тэддvгээр бvлгийн цустай хvvхэд төрнө гэсэн тусгай генетикийн хууль бий. Бас хvмvvсийн дунд 2-4 бvлгийн цустай бол муу, 1 дvгээр бvлгийн цустай бол эрvvл саруул хvн гэсэн ойлголт нь дэндvv ташаа зvйл ажээ. Учир нь тухайн хvн эрvvл л бол ямар ч бvлгийн цустай байсан донор болдог. Бид цусныхаа бvлгийг тогтоолгож тэмдэглэж явах нь чухал шаардлагатай зvйл юм. Яагаад гэвэл хэзээ ч хэнд ч юу ч тохиолдож болно. Тухайлбал аваар осолд орж бvлэг тогтоох ийлдэсгvй тохиолдолд бvлгээ мэдэж байвал таны амь аврагдана. Нөгөө талаас хэн нэгэнд цусаа өгөх хэрэг гарахад шаардлагатай. Манай улсад хамгийн элбэг нь 1 дvгээр бvлгийн цус бол vvний араас 3, 2, 4-р бvлгийн цус ордог.
II бүлгийн цус: Нийтэч төлөв
Энэ бүлгийн цустай хүмүүс байнга эрэл хайгуул хийж, бусдыг сонсож, мэдэрч, эргэн тойрныхоо хүмүүстэй нийцтэй байхыг эрхэмлэгч байдаг. Гадаад ертөнц дэх бүхий л өөрчлөлт шинэчлэлтэнд маш мэдрэмжтэй. Гэвч хэт мэдрэмтгий байсны улмаас бусадтай ойртож дотносон нийтэч байхад хүндрэл учруулдаг тул дуугүй, хаалттай нэгэн болж хувирахад хүргэдэг. Ийм үед сэтгэцийн задлан шинжилгээг ашиглана.
Сэтгэцийн задлан шинжээч тухайн хүний амьдралд юу нөлөөлсний улмаас ийм байдалд орсныг мэдэж болдог. Энэ бүлгийн цустай хүн бүр дээрх байдалд ордог гэж бодож болохгүй. Тэд ихэвчлэн хүрээлэн байгаа орчин болон хүмүүстэй эерэг харилцаа холбоо тогтоож, шинэ өөрчлөлтөнд дасан зохицож, жижиг сажиг зүйлсийн дунд амьдралаа халуун дулаан, үнэнчээр авч явдаг.
Энэ бүлгийн цустай хүмүүс оршин байгаа нийгмийнхээ анхаарлын төвд байдаг, гялалзсан нэгэн байдаг. Харин тэсвэр хатуужил, нөхөрсөг нийтэч чадвар нь алдарсан үед сул дорой, хөөрхийлөлтэй хүмүүс болж хувирдаг.
I бүлгийн цус: Уран яруу зан төлөв
Энэ төрлийн цусны бүлэгтэй хүмүүс амьдралын амтыг хамгийн сайн мэдэрдэг, хорвоогийн хайр ивээлийг өгөөмрөөр хүртдэг. Амьдралыг хөгжим хэмээн дүрсэлж амьдардаг. Байгаа орчиндоо маш сайн зохицдог. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Бусдыг буруутгаж, эсэргүүцэлгүй эвтэй найртай харилцаж амьдардаг.
Ингэж сайхан зохицохын хажуугаар өмнө гарч ирсэн бүхий л боломжийг бүрэн дүүрэн ашигладаг. Их зүйл хийлгүй өөрийн зорилгодоо амархан хүрч чадна. Тэдний энэ амжилтын хамгийн гол үндэс нь устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл усны молекул мэт зохилдолгоо байдаг.
Моод, цаг агаар, цаг үе, орчин нөхцөлтэй амархан зохицдог. Зарим хүнд тун хүнд, дасахааргүй мэт санагдах тийм нөхцөлд О бүлгийнхэн маш хурдан дасан зохицож олон жилийн турш тийм байдлаар амьдарсан юм шиг хүлээж авдаг. Бусад хүмүүс шиг шинэ нөхцөл байдалд гайхаж мэгдэхгүй, айж эмээхгүй, нэг буланд очоод суухгүй, харин ч тэр дор нь дасан зохицоно. Хурц тод санаа бодол, эсэргүүцэж зөрөх санаа ч байхгүй. Төрөлхийн хий хоосон хүмүүс юм. Ихэвчлэн улстөрчид, худалдаачид ийм зан чанартай байдаг.
III бүлгийн цус: Хэм хэмнэлтэй төлөв
Хэм хэмнэлтэй зан чанартай бөгөөд ухаалаг, нягт нямбай, өөртөө эзэн болох чадвартай байдаг. Бусдын санал хүслийг үл тоомсорлон өөрийн бодол санаа, шийдвэрээ тулгадаг. Тэднийг төмөр зам дээгүүр явж буй уурын тэрэгтэй зүйрлэж болно. Өмнөө тааралдсан саад бэрхшээлийг нэг бол дайран гардаг эсвэл чирэн авч явдаг уурын тэрэг. Өөрийг нь дийлэхээр бэрхшээл тулгарсан ч хүч чадлаа үзүүлэхийг хүсдэг тул хаа нэгтээ гацаж үлдэхэд нь гайхах зүйлгүй юм.
Гадны нөлөөнд автагдан замаасаа хазайна гэж ярьсны ч хэрэггүй. Тэдний өөртөө эзэн болох чадвар хүчтэй тул хэн ч ганхуулж чадахгүй. Өөрийгөө эсвэл үзэл бодлоо орхидоггүй. Тэд бусдыг дагахаасаа илүү бусдыг захирч, давамгайлахыг хүсдэг. Зөрүүд, түрэмгий, хатуу ширүүн хүмүүс юм. Тэдний хувьд мэдрэмжээс илүү бодит байдал чухал. Энэ бүлэгт цэрэг, нэг зүйлийг дагнан мэрэгшигчид, зөвлөгчид ордог.
IV бүлгийн цус: Цогц зан төлөв
Энэ бүлгийн хүмүүс бусад 3 бүлгийн бүх л онцгой шинж чанарыг нэгтгэн агуулсан байдаг. Энэ 3 чанар янз бүрийн хэмжээгээр хувь хүнд илрэхэд тухайн хүн маань зан чанарынхаа олон талт байдлын тоглоом болж хувирдаг. Ийм хүмүүс динамик зохион байгуулалт, хүчтэй сэтгэлийн тэнхээ, маш сайн сахилга бат эзэмшихгүй бол дотроо зөрчилдөөнтэй, хэт мэдрэмтгий, олон үзэл бодол, нөхцөл байдалд яахаа мэддэггүй, тэсвэр тэвчээргүй, бааштай, шийдэмгий бус, тогтворгүй хүн болж хувирдаг. Гэвч орчноо анхаардаг, нийгмийн байр суурь, үзэл бодол, хандлагыг чухалчилдаг, логик сэтгэлээтэй зэрэг чанар нь амжилтад хүргэх сайн талтай юм.
Ухамсартай эцэг эх, сургуулийн багш нарын тусламжтай хүүхдийн зөрчилдсөн байдлыг цэгцэлж болно. Дээрх 3 бүлгийн бүх л сайн сайхан чанар, онцлогийг түүний давуу чанар болгон хувиргавал тухайн хүний хувьд тэнцвэрийг тогтоосон хэрэг болно.
Франц ардын "Надад ямар бүлгийн цустайгаа хэлвэл, таныг хэн болохыг хэлж өгье” гэсэн зүйр үг биелж байгаа хэрэг биш үү? Өнөөдөр хүн бүр өөрийнхөө цусны бүлгийг мэддэг болсон тул дээрх зүйлийг хараад "Магадгүй тийм байж болох юм” гэсэн дүгнэлт гаргахад хялбар болжээ. Хүний зан төлөв болон цусны бүлгийн хоорондох уялдаа холбоог хүлээн зөвшөөрвөл өөр бүлгийн цустай хүмүүс яаж хэрхэн аашилж аягладагийг мэдэж авах нь хэрэггүй гэж үү?
Цусны бүлгийнхээ дагуу хооллох нь
Сүүлийн судалгаагаар хүний цусны бүлэг болон хооллолт нь хоорондоо холбоотой байж болох тухай үзүүлжээ. Нэг бүлгийн цустай хүний хувьд тохирохгүй хүнс нөгөө бүлгийн цустай хүнд таарч болно. Судлаачид зарим хүмүүс маш хурдан таргалдаг эсвэл турдгийг мөн л үүнтэй холбон тайлбарлаж байна.
I бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Мах, уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн.
Идэж болохгүй зүйлс: Улаан буудай болон бусад амуу тариа.
Хийх шаардлагатай дасгал: Ямар ч хамаагүй аэробикийн дасгалууд.
Эрүүл мэндийн эрсдэл: ходоодны шарх, үе мөчний өвчин
II бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Хүнсний ногоо, нүүрс ус бүхий хүнсний зүйлс.
Идэж болохгүй зүйлс: Мах, өөх тос.
Хийх шаардлагатай дасгал: алхах, тархины дасгал.
Эрүүл мэндийн эрсдэл: хорт хавдар, зүрхний шигдээс.
III бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Мах, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн.
Идэж болохгүй зүйлс: Болохгүй гэсэн онцгой зүйл байхгүй. Бүхнийг хэрэглэж болно.
Хийх шаардлагатай дасгал: усанд сэлэх, алхах.
Эрүүл мэндийн таагүй байдал: мэдрэлийн өвчин.
IV бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: А болон В бүлгийн цустай хүмүүстэй адил.
Идэж болохгүй зүйлс: дээрхтэй адил.
Хийх шаардлагатай дасгал: амрааж, ядаргаа тайлах дасгал.
Эрүүл мэнд: дархлалын систем тань маш хүчирхэг юм.
Цус яагаад өвчилдөг вэ?
Цус өвчлөх гэдэг их өвөрмөц олон шалтгаантай ойлголт юм. Цусны эсvvдийн, төлжилтийн тогтолцооны, цус төлжvvлдэг эрхтнvvдийн эмгэгээс гадна эсийн замбараагvй ургалтаас цусны хорт хавдар vvснэ. Энэ дундаас цус багадах өвчин элбэг тохиолддог. Энэ нь цусыг байнга төлжvvлж байдаг эрхтний хэвийн ажиллагаа алдагдах, цус төлжvvлэхэд шаардагдах витаминууд хоол хvнсний замаар ходоодонд орохгvй байх, хурц цус алдах гэх мэт олон шалтгаантай. Удам дамждаг зарим цусны өвчний vед цусны эсийн хэлбэр дvрс, vйл ажиллагаа нь өөрчлөгдөж гэмтсэн байдаг.
Цус өвчлөхөд тогтвортой зогсолтгvй эргэлтийн тогтолцоо нь алдагдаж бие бvхэлдээ хямарна. Цус хvний биеийн эрvvл мэндийн байдлыг илтгэж байдаг болохоор цусны шинжилгээгээр хvний өвчин эмгэгийн байдал тодорхой илэрдэг.
Цусаа хэрхэн хайрлах вэ?
Эрvvл байх, эрvvл амьдрах. Архи, тамхи хэрэглэхээс болон янз бvрийн халдварт өвчин авах нөхцөлөөс зайлсхийж байх ёстой. Шаардлагагvй эм, тариа, эрээн мяраан шивээснээс хол, эрvvл орчинд эрvvл хvнстэй байх. Тийм учраас цусаа ариун сайхан байлгая гэвэл хvvхэд наснаасаа эрvvл мэнд байхыг мэдэрч сурч байх хэрэгтэй юм.
Цус нь өөрийгөө хамгаалах өөрийнхөө хариу урвал болж өөрийгөө авардаг тогтолцоотой ч бас их эмзэг. Хамар доторх хатигаа жаахан хөндөхөд идээ нь цусанд орж бvх биед нэвчээд цус бохирдож vхэлд хvргэдэг аюултай. Цус гайхамшигтай хамгаалах дасан зохицох чадвартай ч маш эмзэг эрхтэн гэдэг нь vvнээс тодорхой байна.
Цус амьд бодис
Цус нь бусдын амь насыг авран хамгаалахын тулд сэлбэн хэрэглэж болох амьд бодис юм. Гэнэтийн осол аваар, хvчилтөрөгчийн хомсдол, бvлэгнэлтийн тогтолцоо алдагдаж цус алдах эсвэл бvлэгнэлт гэх мэтээр цусны хомдсолын янз бvрийн өвчин эмгэгт өртсөн хvмvvс өнөөдөр минут тутамд олон төрлийн цусан бvтээгдэхvvн сэлбvvлж байна. Цусны олон төрлийн бvрдэл хэсэг бvрийг ашиглаж болох бөгөөд тэр бvр нь хvмvvст сэлбэгдэж амь насыг нь аварч байдаг.
Манай оронд аюулгvй цусаа ард олондоо бэлэглэдэг 20 000 гаруй донортой бөгөөд Цусны төв доноруудын цусаар 10 гаруй нэр төрлийн бvтээгдэхvvн бэлдэж улс орныхоо цусны хэрэгцээг хангадаг.
Сонирхуулахад
Насанд хvрсэн хvний цус ойролцоогоор 4 - 5 литр буюу биеийн жингийн 8 хувьтай тэнцдэг. Харин зарим аварга биетнvvдэд 7 - 8 литр цус байдаг. Нэг шоо мм цусанд 4 - 5 сая улаан бөөм, 4000 - 11000 сая цагаан бөөм, 150000 - 400000 ялтсан эс агуулагдана. Зvрхнээс шахагдах цусны 20 хувь нь шууд тархинд очиж амьдралын чухал хэрэгцээт хvчилтөрөгчөөр хангадаг. Хvний биеийн судсуудыг залгавал уртынх нь хэмжээ 150 000 км болдог. Цусанд агуулагдах төмөр нь хумсыг 5 см зузаан будахад хvрэлцэнэ. Цусны улаан бөөм 120, цагаан бөөм 3 - 9 хоног амьдрах чадвартай. Жирэмсэн эмэгтэйн цусны хэмжээ төрөхийнхөө өмнөхөн бараг 45 хувь нэмэгддэг.