Төрсний дараах дотор бэлэг эрхтэнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдэхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтэний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг.
Шинээр ээж болсон эмэгтэйн бие махбодийн онцлог
Жирэмсний үеэр өөрчлөгдөн хувирсан бүх эрхтэн системүүд нь эргэн хэвэндээ орж хөгжих явц буюу инволюци явагдаж байдаг болохоор төрсний дараах үе нь жирэмсний үе ба төрөх үеээс дутахааргүй чухал ач холбогдолтой юм. Эмэгтэй хүний бие махбодь нь жирэмслэхээс өмнө ямар байсан тэр хэлбэртээ эргэн орох хүртэл төрсний дараах үе нь зургаагаас найман долоо хоног үргэлжилдэг гэж үздэг.
Энэхүү төрсний дараах үед эмэгтэй хүний биеийг элдэв халдварт их эмзэг болгодог хэд хэдэн онцлогтой байдаг, үүнд:1. Умайн хөндийд ихэс бэхлэгдэж байсан газарт томоохон шарх гардаг. Энэ шарх нь хуруугаа эсгэснээс үүсэх шарх мэтийн бусад дурын шархны адилаар дотор нь бохир, нян орох үед хялбар үрэвсдэг. Умайн хөндийнөөс ялгардаг шавхарга гэдэг нь аливаа нэг шархнаас ялгардаг шингэн. Төрсний дараах эхний хоёр гурав хоногт шавхарга нь цусархаг байх бөгөөд гурав дахь хоногоос эхлээд илүү илүү тунгалаг, цусархаг салсархаг болоод төрсний дараах долоогоос ес дэх хоногт салсархаг ховор болж, арав дахь хоногоос салсархаг болоод төрсний дараах үеийн 5-6 дахь долоо хоногт бүрэн зогсдог. Төрсний дараа удаан хугацааны туршид бэлэг эрхтэнээс гарч байгаа цусархаг зүйл нь хүндрэл байгааг заадаг....
Жирэмсний үед хийдэг амьсгалын дасгалууд үнэхээр хэрэгтэй зүйл яах аргагүй мөн. Төрөлтийн явцад бэлдэх бэлтгэл болж өгдгөөс гадна амьсгалын дасгал нь хүүхэд олсноос хойших бие махбодид гардаг өөрчлөлтүүдэд
илүүтэй хурдан хугацаанд дасан зохицох боломж олгож байдаг юм.
Амьсгал гардаг өөрчлөлтүүд
Хөл хүнд болсны дараанаас эмэгтэй хүний амьсгал нь тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Энд өсөн томорч байгаа умай буюу сав нь хэвлийн хөндийн эрхтэнүүд болон өрцийг дээш өргөн шахснаар өрцний хөдөлгөн хязгаарлагдал болж, уушигны эзлэхүүн багасна. Гэтэл хэвлийд нь өсөн томорч байгаа ургийн хүчилтөрөгчийн хэрэгцээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байдаг болохоор эмэгтэй хүн энэхүү шинэ байдалд дасан зохицох шаардлагатай болно. Ингээд жирэмсэн эмэгтэйн цээж тэлж, амьсгал гаргах нөөц эзлэхүүн буюу тайван үед амьсгаа гаргасны дараа ахин нэмж гаргаж чадах агаарын хэмжээ буурч, уушигны амьдын эзлэхүүн буюу хамгийн гүн амьсгаа авсны дараа гаргаж чадах агаарын хамгийн дээд хэмжээ бага зэрэг нэмэгдэж, минутанд амьсгалах амьсгалын эзлэхүүн өснө. Үүнээс гадна зүрхний үйл ажиллагааг эрчимтэй болгох, хүчил төрөгч тээгч цусны улаан эсийн тоог нэмэх замаар жирэмсэн эмэгтэй хүн өсөн нэмэгдэж байгаа хүчилтөрөгчийн хэрэгцээг хангаж байдаг. Ийм үед амьсгалын тусгай дасгалуудыг хийснээр энэхүү шинэ нөхцөл байдалд ердийнхөө илүү хурдан, богино хугацаанд дасан зохицоно.Дасгал хийх давтамж...
Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.
Төрөлт гэдэг эмэгтэй хүний туулж гардаг хамгийн том ачаалал байдаг билээ. Тиймээс төрсний дараах бэлгийн харьцаанд маш олон хүчин зүйл нөлөөлдгөөс төрөлтийн явцын онцлог, хүндрэл гарсан эсэх, жирэмсний үед ба төрөлтийн явцад ба төрсний вараа эмэгтэй хүний сэтгэл санаа ба биеийн байдал багагүй чухал нөлөө үзүүлдэг.
Хэрэв төрөлт хэвийн явагдаж, хүндрэл, эмнэлгийн ямар нэг оролцоо шаардлагагүй байсан тохиолдолд умай нь 4-6 долоо хоногийн дотор шавхарга гарч дуусдаг. Үүнээс гадна жирэмсний үед болсон өөрчлөлтийн дараагаар эргэн хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд умай агшиж, төрөлтийн явцад гэмтсэн эдүүд нь нөхөн сэргэнэ.
Тиймээс энэ үед бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Ингэж зайлсхийх хоёр үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
• Төрөлтийн дараах эмэгтэй хүний бэлгийн зам нь янз бүрийн халдварт өртөмтгий болдог. Төрсний дараах умайд халдвар орсноор үрэвсэл буюу эндометрит үүсэх аюултай. Харин эндометрит бол төрсний дараах хамгийн аюултай хүндрэл юм.
• Хурьцлын үеэр урд гэмтсэн байсан судаснаас ахиан цус алдаж болзошгүй. Тиймээс төрсний дараах ядаж 6 долоо хоногт бэлгийн харьцаанд орохгүй байхыг эмч нар зөвлөдөг.
Энэ бүхэн хэвийн төрөлтийн дараах бэлгийн амьдралд хо...

Жишээлэхэд, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг өөх, нүүрс усыг боловсруулахад тусална. Мөн түүний даавар нь / инсулин гэх мэт/ цусан дахь глюкозын түвшинг зохицуулдаг....