Жоомны тухай
2011-12-11,20:21
Бидний эчнээ танил Жоом нь 250 сая жилийн турш амьдарсаар байгаа ба ойролцоогоор 4000-аад төрлийн жоом байдаг байна. Тvvнээс 25-30 төрөл нь хvнд төвөг уддаг бол хамгийн том жоом далавчаа дэлгэхэд 18 см болдог байна. Жоомны төрлийн ихэнх нь халуун оронд амьдардаг. Гэвч жоом нь аль ч газар нутагт оршин байгаа бөгөөд бvvр хойд болон өмнөд туйлд хvртэл амьдардаг гэнэ шvv. Яагаад гэвэл тэд -32°c-ийг ч тэсвэрлэх чадвартай юм байна.
Жоомны ихэнх төрөл нь ойн бvсэд амьдарна. Модны хонгилуудад ч бий. Бvр зарим төрлийн жоом нь том шоргоолжны vvрэнд амьдарч тэдний тарьсан мөөгөөр хооллоно. 4 мм урттай энэ жоом нь төрөл дотроосоо хамгийн бяцхан нь юм.
Жоомны бvтэц:
Жоомны нуруун дээр хатуу бvрхvvл байдаг ба тvvнийг “хуяг” гэдэг. Жоом өндөгнөөс гарч бие гvйцэтлээ хуягаа хэд дахин шинэчилдэг. Энэ нь жилийн туршидд 2-3 дахин давтагддаг. Шинэчлэгдсэн жоомны өнгө нь цайвардуу байдаг. 8 цагийн дотор эргээд хуучин өндгөндөө ордог. Жоомны нуруун дахь “хуяг”-ны доод хэсэгт тосон давхраа байдаг. Энэ тос нь хvний биеийнхтэй адил энерги хадгалах зориулалттай байна. Тvvнээс гадна янз бvрийн хорны нөлөөг нь багасгана. Жоом нь зургаан хөлтэй байна. Хөл нь vсэрхэг бөгөөд тэр хөлөө маш цэвэрхэн байлгадаг. Яагаад гэвэл хялгас нь мэдрэх vvргийг гvйцэтгэдэг байна. Тvvний тусламжтайгаар хөл нь хаана ч авирч чаддаг. Жоомны зарим төрлvvд далавчтай байдаг. Гэвч ихэнх тохиолдолд тэд хөлөө хэрэглэнэ.

Энэ зурагт жоомны хамгийн царайлаг нь юм. Энэ Мадагаскар жоом нь жийг жийг гэж дуугардаг байна.
Америк, Зvvн өмнөд Ази, Герман, Бор судалтай
Та урьд нь толгойгvй жоом харсан уу?
Та урьд нь толгойгvй жоом харсан уу?
Толгойгvй жоом байх боломжгvй юм гэж бvv бодоорой. Яагаад гэвэл толгой нь тасарсан жоомны vнэрлэх ба зарим мэдрэхvй нь байхгvй ч их биеийн хэсгvvд нь vйл ажиллагаагаа жирийнээр явуулж чадна. Гэвч 7 хоногийн дараа ус ууж чадахгvйн улмаас vхдэг байна. Жоом нь усгvйгээр 7 хоног, хоолгvйгээр 1 сар амьдарч чадна. Жоомны зvрх нь энгийн нэгэн таглаат гуурсан шилэн савтай ижил. Энэ нь цусыг урагш ба хойш шахдаг. Зvрх нь зогссон ч нэг хэсэг хугацаанд амьдарч чаддаг. Жоомны цус нь өнгөгvй байдаг. Жоом нийлмэл 2 нvдтэй Энэ нийлмэл нvдний нэг нь л 2000 линзээс бvтдэг. Харин энэ нь хvнд нэг л байдаг юм. Улаан гэрэлд муу, ногон гэрэлд илvv сайн хардаг. Тэмтрvvл нь энэ амьтны vнэрлэх эрхтэй юм. Жоом амаараа хоол тэжээлээ аваад амтыг мэдэрнэ. Жоом vржлийн vедээ феромонгэж нэрлэгддэг vнэр ялгаруулдаг. Энэ vнэр нь эрийн анхаарлыг татах ба тохиромжтой нөхцөлд vржинэ. Эр спермийн багцыг авсан эм жоом нь амьдралынхаа туршид дахин сперм авахгvйгээр vргэлж өндөглөж чадна. Эм жоом өндгийг багц багцаар нь гаргадаг. Энэ нь бидний дэлгvvрээс авдаг өндөгний хайрцагтай төстэй гэхэд болно. Дотор нь 16-64 орчим өндөгтэй. өндөгний тоо нь дулаан ба хоол тэжээлийн байдлаас шалтгаалдаг байна.