Энхболдын блогт тавтай морил

Блогийн бичигчид

  • Bobo14
Амжилтын үндэс бол хөдөлмөрлөх

Шинэ сэтгэгдлүүд

  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Dugarjaw emchiin dugaarig ogoch
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Навчит ургамлын ангилал байгаа болов
  • Элэгний өөхжилт бичлэгт Ариунаа (зочин): Ө.мэнд.энэ тангуудыг монголд бгаа бид хаанаас авч болох вэ.элэгний өөхлөлттэй...
  • Эрхтэн тогтолцоо цахим хичээл бичлэгт Ц.Гэрэлмаа (зочин):
  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар бичлэгт Зочин:
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Үнэхээр мундаг найруулж бичсэн
  • Арьс цахим хичээл бичлэгт iobbet: Langsung bergabung dengan situs kami, situs bola terbaik yang ada di Indonesia, klik link di bawah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Yuka: Bi odoo 34 nastai. Minii zuun tal ter chigtee nil ovchin badairaad untaj chadahgui ym...
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Ямар мундаг юм
  • Хуян хөөрөх ба тархины цусан хангамжийн дутагдал бичлэгт Changatumur: Hvzvvnii hoyr taliin huyan haluun toonj owdood bn yaah
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Маш их баярлалаа. Хэзээ ч сонсож байгаагүй чухал мэдээлэл оруулжээ.
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Зочин: Болох магадлал өндөр. Таны бичсэн аргууд огт жирэмслэлтээс хамгаалахгүй...
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Uka (зочин): Sain Bain uu zowolgoo ogooj belgiin haritsaad orsonii daraa er hvniihe vriin shingeniig shuud ugaah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Зочин: zurhnii shigdeesees yaj sergiileh
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
385827 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 56-р хуудас. | дараах >>

ШАР АЙРАГНААС ТАТГАЛЗАХ ШАЛТГААН

2011-12-30,23:17
 

Шар айрагнаас татгалзах зургаан шалтгаан

August 18th, 2008 Оруулсан: nar | FТөрөл: Мэдэхэд илvvдэхгvй.

“Шар айраг уудаг хүн аз жаргалтай амьдарна!”- гэж шар айраг үйлдвэрлэгчид лоозогнож, түүнд нь итгэмтгий эрэгтэйчүүд үг дуугүй итгэдэг. Гэтэл шар айраг эрүүл мэндэд тань том асуудал үүсгэдэг. Шар айраг нь уураг, нүүрс-усаар баялаг, согтууруулах чанар сул гэсэн төөрөгдөл гол буруутан нь аж. Ойр дотныхноос тань нэг нь шар айрагны тустайг нотлохыг оролдвол түүнд шар айрганд донтдог хүмүүс байдаг болох, том гэдэстэй болгодог, элгийг өвчлүүлдэг, зүрхэнд асуудал үүсгэж, бэлгийн сулралтай болгодгийг бодитой жишээ татан ойлгуулахыг хичээгээрэй.

Зүй зохистой буюу хэтрүүлэлгүй хэрэглэсэн тохиолдолд л шар айраг биед сайнаар нөлөөлөх боломжтой. Гэхдээ хэдэн аягыг уувал тустай, хэдээс хэтрүүлж болохгүй вэ гэдгийг хэн ч мэдэхгүй, маш харьцангуй ойлголт юм. Шар айрагт орох нь аймшигтай өвчин. Шар айраг уух дуртай хүмүүс зөвхөн согтох төдийгүй тэрхүү ундааны мансууруулах чанарт дасна. Таатай мэдрэмжид дахин дахин автсаар уух хэмжээгээ ихэсгэсээр байдаг.

Анхны хэлмэгдэгч нь ХОДООД

Шар айраг согтууруулах чанар бага, хийжүүлээгүй ч этилийн спиртийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Зарим хөөстэй ундааны согтууруулах чанар 10-14 хувьтай байдаг, өөрөөр хэлбэл, лонх шар айраг уусан бол 50-100 грамм архи уусантай адил юм. Өдөр бүр ходоод, гэдсээ эсгэгч бодистой согтууруулах шингэнээр дүүргэх нь эдгээр эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхын аргагүй. Шар айраг салстад маш хүчтэй цочрол өгч, хордуулна.

Үүний сацуу хөөстэй ундааг байнга уухад ходоодны хананд байрладаг, ходоодны шүүс ялгаруулдаг булчирхайнууд эхлээд их шүүс ялгаруулж байгаад дараа нь хатангиршдаг. Үүнээс болж хоол боловсруулалт дутуу явагдаж, шингэлт нь удааширч, муудна эсвэл дутуу боловсорсон чигээрээ гэдэс рүү орно. Ингээд өтгөн хатдаг болж, ходоод үрэвсэнэ. Дашрамд хэлэхэд, согтууруулах ундаанаас үүдсэн үрэвсэл биеийг ерөнхийд нь сульдааж, сэтгэл санаа өөдрөг бус болж, ажиллах чадвар буурч, аманд төмөр амтагдаж, гашуу оргиж, гэдэс өвдөж, аюулхайд хүнд оргино.

ЭЛЭГний дайсан

Бие махбодийг цэвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг элэгний гол дайсан нь согтууруулах ундаа юм. Энэ эрхтэнийг зөвхөн шар айрагтай тэмцэхэд хүргэвэл түүний хороос хамгаалах үүрэг алдагдаж болзошгүй. Тэр цагт элэг бусад хүчтэй нөлөөтэй, хортой бодисоос найдвартай хамгаалагч болж чадахгүй. Исгэмэл ундааг хэтрүүлэн хэрэглэх нь үрэвслийг газар авахуулж, улмаар гепатиттай болоход хүргэнэ. Тэр тусмаа шар айрагны архаг гепатит тодорхой илрэх шинжгүй, нууцлагдмал байдлаар газар авч болдог. Хэрвээ цагаа олж зогсохгүй бол шар айрагнаас болж элэгний цирроз буюу хорт хавдартай болж ч магадгүй.

Түүнчлэн шар айргийг байнга ууснаас болж нойр булчирхай үрэвсэнэ. Учир нь энэ ундаа ферментүүд ялгарахад саад болж, тэжээллэг бодис шимэгдэх жам ёсны үйл явцад өөрчлөлт оруулна.

БӨӨР бие махбодийг цэвэрлэгч

Бөөр нь бие махбодийн дотоод орчны хэвийн байдлыг дэмжин сахиулах гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ эрхтэн бие махбодийн ус-электролитийн тэнцвэрт байдал, хүчил-шүлтийн хэмжээг зохицуулахад оролцдог. Шар айраг жам ёсны энэ үйл явцыг алдагдуулж, бөөрийг өглөөний эрч хүчээр ажиллахад хүргэдэг юм. Шинжлэх ухаанд үүнийг бөөрний эд эсийг спиртийн нөлөө цочроож, тэдгээр эд эсийн шүүх чадавхи ихэссэнээс үүдэлтэй шээс ялгаруулалт ихсэлт буюу полиури гэж нэрлэдэг.

Шээс хөөх ийм хүчтэй нөлөөтэй шар айраг бие махбодид маш чухал хэрэгцээтэй, микро болон макроэлементүүд, ялангуяа кали, магни, С амин дэмийг хөөн гаргадаг. Кали дутагдсанаас зүрхний хэмнэл алдагдаж, хөлийн булчинд өвдөж, хөл сульдах шинж тэмдэг илэрдэг. Магнийн дутагдал хүний зан байдалд нөлөөлж, цухалдуу, уйлагнасан болж, нойр мууддаг. С амин дэмийн дутагдлаас болж биеийн эсэргүүцэл суларч, ханиад томуу байнга тусдаг байна.

Шар айрагт донтсон үед элэгний хорт хавдартай болж, бөөрөнд цус алдалт болж, бөөрний цус харвалт өгч, үхлийн голомтууд үүсч болзошгүй. Цаашлаад спиртээр байнга цочроосны улмаас үхсэн эсүүд орооцолдож, бөөрний хэмжээ багасаж, үрчийдэг.

“Үхрийн” ЗҮРХ

Шар айраг маш түргэн шимэгддэг учраас судаснууд агшин зуур тэлдэг. Хэрэв та байнга, их хэмжээгээр шар айраг уувал венийн судас тэлж, зүрх томордог. Рентгенологичид энэ үзэгдлийг “шар айрагны зүрх”, “үхрийн зүрх” эсвэл “шилэн оймсны” синдром гэж нэрлэдэг.

Өдөр бүр биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулдаг чухал эрхтэн улбагар болж, гадуураа өөх тосоор бүрхэгддэг. Зүрхний агшилт олширч, зүрхний хэмнэл алдагдаж, даралт ихэсдэг. Биеийн ачааллыг улам бүр л даахаа больж, амьсгааддаг болно. Шар айрагт донтогчдод зүрхний цусан хангамж муудах өвчтэй болох магадлал нэмэгддэг. Зүрхний булчингийн агших чадвар буурч, зүрхний хэмжээ томорсноос зүрхний дутагдалд ороход хүрдэг. Үүний уршгаар зүрхний шигдээсээр нас барах магадлал хоёр дахин өсдөг байна.

Дааврын өөрчлөлтөд нөлөөлнө

Шар айрагт эмэгтэй хүний бэлгийн даавар- прогестеронтой төстэй фитоэстрогеныг агуулдаг. Энэ нь тусгай гашуун амтыг шар айрагт оруулахад ашигладаг зөрөг цэцгийн ундаанд ордог. Тиймээс уг ундааг байнга хэрэглэх нь дотоод шүүрлийн системийн ажиллагаа алдагдахад хүргэнэ.

Эрэгтэйчүүдэд эр бэлгийн даавар боловсроход шар айраг саад учруулна. Үүнээс болж эм гормонууд давамгайлснаар эрэгтэйчүүдийн бие, нүүрэн дэх үс шингэрч, булчин багасаж, хөхний булчирхай өсч, дууны өнгө өөрчлөгдөж, “шар айрагны гүзээ”-тэй болж, гуя, бэлхүүсээр өөх хуримтлагдана. Тэгэхлээр айрганд дурладаг хүн биологийн шинж тэмдгээр аажмаар эмэгтэй хүн болж хувирах болж байна. Мэдээжийн хэрэг гормоны тийм өөрчлөлт эрэгтэйчүүдийн чалхад шууд нөлөөлнө.

Шар айраг архитай адилгүй

Согтууруулах чанар султай шар айраг донтоход хүргэхгүй гэж бодвол эндүүрэл болно. Харин ч эсрэгээр! Архинд орох гэдэг шиг шар айрганд орох гэсэн нэр томъёо анагаах ухаанд хүртэл байдаг. Энэ нь 3-4 дахин хурдан түргэн газар авч, уух гэсэн эрмэлзлэл нь ч хүчтэй байдгаараа архинд донтохоос ялгаатай юм.

Энэ нь зарим талаар шар айргийг хэрэглэхэд хялбар, хүртээмж ихтэй, байдагтай холбоотой. Ширээ засч, олон хүн цуглуулж, ямар нэг шалтаг бодож олох гэх шаардлагагүй, учир нь шар айргийг ганцаараа гудамжинд эсвэл зурагтны өмнө сууж байгаад “шимж” болно. Наркологи буюу мансуурал судлалын үүднээс бол шар айрагт донтох нь эмчлэхэд хүнд донтолтын хэлбэр юм.

Хэрвээ танд болон таны ойр дотны хэн нэгэн:

- Өдөрт нэгээс илүү литр шар айраг уувал. Сэтгэл санаагаа сэргээх гэж байнга найз нөхөдтэйгөө уулздаг болбол.
- Уухгүй л бол байж чадахгүй, уурладаг болбол.
- Эрүүл мэнд нь муудвал.
- “Шар айрагны гүзээ”-тэй болбол.
- Биеийн ерөнхий чалх суларвал.
- Шар айраг гэсэн сэргээшийг уухгүйгээр унтаж амарч чадахгүй болбол.
- Өглөөд шар тайлахыг хүсээд байвал шар айрагт донтож буйн шинж юм.

Шар айрагчид сэтгэл судлаач болон мансуурал судлаачид хандах нь маш ховор байдаг. Ихэвчлэн тэд зүрх, элэг, ходоод гэж эмнэлэгт ханддаг. Өвчтөнд үзлэг хийсэн эмч, шар айраг хэт их хэрэглэснээс болсон гэсэн гол шалтгааныг оношилно.

бичсэн: Enkhbold төрөл: Эрүүл мэнд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 239 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 56-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Гэрийн даалгавар
  • Цахим хичээл
  • Бичлэгүүд
  • Цахим хэрэглэгдэхүүн
  • Электрон хичээл
  • Цахим тест
  • Баримт бичиг
  • Зөвлөгөө
  • Шууд харилцах бол энд дар
  • Цахим судалгаа
  • Илтгэл
  • Сонин хачин
  • Ургамал
  • Амьтан
  • Эрүүл мэнд
  • Хит клип
  • Эцэг эхэд өгөх зөвлөгөө
  • Биологийн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Видео хичээл
  • Шалгалтын материалууд
  • Сурагчдын бүтээл

Шинэ бичлэгүүд

  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар
  • Суурь боловсролын сургалтын байгалийн ухааны цөм хөтөлбөрийн зөвлөмжөө татаж аваарай.
  • Хүний өсөлт, хөгжил
  • Эрхтэн тогтолцоогоор хийсэн сурагчдын бүтээл
  • ДНХ-ийн бүтцээр хийлгэсэн сурагчдын бүтээл
  • Эсийн хуваагдлаар хийсэн сурагчдын бүтээл
  • Биологи цахим хичээл
  • Хими-биологийн багш нарт
  • Сурагчдын өөрийн үнэлгээний хуудас
  • Монголын хамгийн хамгийн
  • Судасны бүтэц, үүрэг видео хичээл
  • Шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багш нарын анхааралд
  • Арьс цахим хичээл
  • Тамхины хор нөлөө
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.google.com
  • http://www.biologi.com
  • http://www.youtube.com
  • http://www.103.mn
  • http://www.himibiolog.blog.gogo.mn
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Багшийн хөгжил
  • Хими-биологийн багш нарын нэгдсэн бүлэг
  • Хэрэгтэй программ
  • Хан Академи /цахим хичээлүүд/
  • Хан академи /Англи сайт/
2006-2009 © Энхболдын блогт тавтай морил