ҮЛ МЭДЭХ АМЬТАН ОЛДСООР Л
2011-12-30,23:07
Шотландын Абердин хотын далайн эргээс есөн метр урт нууцлаг амьтан олдов. Ник, Маргарет Флиппен нар хотын ойролцоохь далайн эргээр нохойтойгоо зугаалж явжээ. Тэгтэл тэдний нохой хагас муудсан, vл мэдэх vхсэн амьтан олсон байна. Шинжлэх ухаанд танигдаагvй уг амьтныг мэргэжилтнvvд одоо судалж байгаа аж. Өдгөө 50 настай Ник Флиппен орон нутгийн сонинд "Өмнө нь ийм амьтан харж байгаагvй, эртний мөхсөн амьтантай илvv төстэй" гэж хэлжээ. Иймэрхvv нууцлаг "мангас" дэлхийд анх удаа олдож байгаа тохиолдол нэг биш аж. Энэ оны зургадугаар сард Хятадын Гуандун хотын эргээс 16 метр урт, 4.5 тонн жинтэй этгээд амьтан олдож байв.