3 ХӨЛТ ЗАЛУУН ТҮҮХ
2011-12-30,22:53
Франческо Лентини 1889 онд Сицили-д төржээ. Тэрбээр гэрийнхээ 12 дахь, гэхдээ бvр 12 хагас хvvхэд нь болж төрсөн гэж хэлж болно. Учир нь тvvний нэг хөлтэй ихэр нь Фрэнкийн нуруун дээр наалдан төрсөн байдаг. Гурав дахь хөлөнд нь жижигхэн хэлбэр нь алдагдсан, өвчин ороогvй дөрөв дэх тавхай нь байдаг. Лентини гурван хөл, дөрвөн тавхай, хөлийн 16 хуруу, хоёр бэлэг эрхтэн, дөрвөн төмсөгтэй юм. Бурхан энэ ер бусын хvнд янз бvрийн урттай гурван хөл заяажээ.
Лентини багадаа илvvдэл эрхтнvvдээ vзэн ядаж, энэ бvхнийг чирээд амьдралыг туулан хойд насандаа очих юм хэмээн сэтгэлээр унадаг бөгөөд эмч нар тvvний эрхтнийг мэс заслын аргаар тайрахыг хvсдэггvй байв. Учир нь тvvнийг бvр эрэмдэг болгочих байх хэмээн болгоомжилдог байжээ. Лентинигийн аав ээж нь эрэмдэг хvvхдээсээ нvvр бууруулжээ. Харин тvvнийг хамаатны эгч нь авч өсгөсөн боловч мөн л эцэст нь хvvхэд асрах газар өгчээ.
Лентини хvvхэд асрах газар амьдарч байхдаа өөрөөс нь бvр хэцvv байдалд хөлгvй төрсөн хvvхдvvдийг хараад ихэд өрөвдөж, улмаар өөртэйгөө илvv ажиллах, ялангуяа 3 хөл дээрээ явж сурах явдал эн тэргvvнд чухал болохыг мэдэрчээ. Эцэст нь тэрбээр дээс тоглож, дугуй унаж, морь унаж, бvр тэшvvрээр гулгаж сурчээ.
Лентини 8 настайдаа сицилийн хэсэг цагаачидтай хамт Америк орныг зорьжээ. Тэнд очоод циркт ажилд орсон бөгөөд хошин шог зан төрх, гавшгай байдлаараа хvмvvсийг алмайруулжээ. Тvvний 3 дахь хөлөөрөө хөл бөмбөгийг хаалганд өшиглөн оруулж байгаа vзvvлбэр нь хvмvvсийн алга ташилт уухайг хvртдэг байв.
Лентинигийн нас ахих тусам хөгжлийн бэрхшээлийн асуудал нь хоёрдугаар зэрэгт тавигдах болж, тэрбээр буян номын сургаалыг судлаж хvмvvстэй ухаалаг харилцагч байж чадсан нь тэдний хайр талархлыг хvртсээр байв. Гурван хөлт энэ эрд залуу бvсгvй Тереза Мюррей сэтгэл алдарч тэд гэрлэснээр эрvvл чийрэг 4 хvvхдийг төрvvлж өсгөжээ. Лентини насан өөд болтлоо улс орноороо аялан тоглож 1966 онд Флоридад таалал төгсчээ. Тэрбээр 40 гаруй жил америкийн «Барнум болон Бейли», «Кони Айленд» зэрэг алдартай циркт хvчин зvтгэжээ. Тvvнтэй нэгэн vед амьдарч байсан хvмvvс тvvнийг синьор, жентльмен хэмээн хvндлэн дээдлэж байлаа.