Энхболдын блогт тавтай морил

Блогийн бичигчид

  • Bobo14
Амжилтын үндэс бол хөдөлмөрлөх

Шинэ сэтгэгдлүүд

  • Дэлхийн хамгийн намхан хүн бичлэгт tuvshin jargal (зочин):
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Dugarjaw emchiin dugaarig ogoch
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Навчит ургамлын ангилал байгаа болов
  • Элэгний өөхжилт бичлэгт Ариунаа (зочин): Ө.мэнд.энэ тангуудыг монголд бгаа бид хаанаас авч болох вэ.элэгний өөхлөлттэй...
  • Эрхтэн тогтолцоо цахим хичээл бичлэгт Ц.Гэрэлмаа (зочин):
  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар бичлэгт Зочин:
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Үнэхээр мундаг найруулж бичсэн
  • Арьс цахим хичээл бичлэгт iobbet: Langsung bergabung dengan situs kami, situs bola terbaik yang ada di Indonesia, klik link di bawah..
  • Зүрхний шигдээс, ишеми бичлэгт Yuka: Bi odoo 34 nastai. Minii zuun tal ter chigtee nil ovchin badairaad untaj chadahgui ym...
  • Ургамлын ангилал бичлэгт Зочин: Ямар мундаг юм
  • Хуян хөөрөх ба тархины цусан хангамжийн дутагдал бичлэгт Changatumur: Hvzvvnii hoyr taliin huyan haluun toonj owdood bn yaah
  • Элэгний хатуурал бичлэгт Зочин: Маш их баярлалаа. Хэзээ ч сонсож байгаагүй чухал мэдээлэл оруулжээ.
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Зочин: Болох магадлал өндөр. Таны бичсэн аргууд огт жирэмслэлтээс хамгаалахгүй...
  • Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бичлэгт Uka (зочин): Sain Bain uu zowolgoo ogooj belgiin haritsaad orsonii daraa er hvniihe vriin shingeniig shuud ugaah..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
387516 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 117-р хуудас. | дараах >>

Мөлхдөг чулууны нууц

2011-12-06,20:59
Калифорни дахь аялал жуулчлалын нэг компани Америкийн Үхлийн Хөндийд байдаг мөлхдөг чулуунуудын нууцыг тайлж чадсан хүнд 7500 ам. долларын шагнал өгөхөө амлажээ. Энэ хөндийд оршдог Рейстрэк-Плайя хэмээх хуурай нуурын ганц ч өвс ургамалгүй, бөртийх ч саадгүй ёроолоор том том хадны булгарсан хэсгүүд өөрөө хөдлөн байрлалаа сольж, зам гарган мөлхдөг гэнэ. Чулуунууд нь янз бүрийн хэмжээ, хэлбэртэй, жин нь өөр өөр байх бөгөөд гаргасан мөр нь тэгш шулуун, нумарч тахирласан гэх мэт байна. Явсан замын урт нь бас адилгүй юм. XX зууны дунд үеэс эхлэн эрдэмтэд энэ гайхамшгийг судалж, чулууны хөдөлгөөний учрыг олохоор оролдож байна. Энэ нуурын хөндийд цагт 145 км хүртэл хурдтай салхитай, нуурын мандал өвөл нь хөлдөж 6.5 см зузаан мөсөн бүрхүүлээр хучигддаг, мөн хүчтэй аадрын улмаас гэнэтийн аюулт үерт автаж эмгэнэлт үр дүнд хүрдэг зэргээр байгалийн хүнд үзэгдлүүд их болдог байна. Тийм ч учраас жуулчид Рейстрэк-Плайя нууранд цөөхөн ирдэг байх. Хааяа ирдэг хэд нь алдартай мөлхөгч чулуунуудын дэргэд зургаа авахуулах зорилготой байдаг юм байна. Эхэндээ эрдэмтэд чулууны хөдөлгөөнийг соронзон орны томоохон талбай үүсдэгтэй холбон тайлбарлаж байсан боловч энэ нь бодит байдлаас хол зөрж байлаа. XX зууны 1940-өөд оны төгсгөл, 1950-иад оны эхэн үеэр эрдэмтдийн судалгааны үр дүнд чулууны хөдөлгөөний шинжлэх ухааны үндэслэлтэй анхны зураг гарчээ. Гэвч энэ нь чулууны хөдөлгөөний шалтгааныг тодорхойлж чадахгүй байлаа. Эндээс үндэслэн шинжлэх ухааны их олон төрлийн таамаглал дэвшигдэж байсан ч амжилтыг олсонгүй. Тэгээд эрдэмтэд бараг нэгэн дуугаар энэ гайхамшигтай үйлдэл нь Үхлийн Хөндийд болдог хүчтэй аадар бороо, түүнээс үүдсэн аймшигт үерүүд гэх мэт байгалийн үзэгдлүүдтэй холбоотой гэж дүгнэсэн байна. Эдгээр хөдөлгөөнт чулуунуудыг явдаг, мөлхдөг, сэлдэг, хөдөлдөг, гулгадаг, бүжиглэдэг гэх мэт их олон янзаар нэрлэж өргөн хүрээтэй судалсны үр дүнд эрдэмтэд ижил хүчин зүйлүүд байгааг тодруулан томъёолжээ. Нэг дэх хүчин зүйл нь чулууны доор байгаа талбай гулсамтгай гадаргуутай буюу шавартай. Гэвч энэ нь зөвхөн хөдөлгөөн үүсэх боломжийг л бий болгоно. Харин салхи хаашаа ч хөдлөх боломжтой чулуунуудыг хөдөлгөөнд оруулдаг. Гэхдээ энэ онолыг олон хүн анхандаа дэмждэггүй байв. Тухайлбал, Мичиганы их сургуулийн геологч Жорж Стэнлигийн тооцож байснаар чулуунууд салхинд хөдлөхөөргүй том бөгөөд хүнд гэнэ. Харин 1972 онд Дэлхий болон Марс гаригийн гадаргууг судлах асуудлаар алдаршсан шинжээч Роберт Шарп, Дуайт Кэритэй хамтран зургаан жилийн турш чулууны хөдөлгөөнд судалгаа хийсний үндсэн дээр олон сонин шинэ зүйлийг олж мэджээ. Тэдний хүрсэн дүгнэлт нь, борооны үеэр нуурын гүнд ус хуримтлагдана. Түүнчлэн хүрээлэн буй уулсаас ус урсан орж дүүргэнэ. Энэ нь үерийн шалтгаан болж хатуу шавар хөрс хэт чийгшсэнээс үрэлтийн коэффициент огцом буурдаг. Үүний үр дүнд 350 орчим кг жинтэй том чулуунуудын нэг болох Карен хүртэл байрнаасаа хөдөлж бага зэрэг зайг туулах боломжтой болно.
бичсэн: Enkhbold төрөл: Сонин хачин |
Эхлэл | << өмнөх | Нийт: 248-с 117-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Гэрийн даалгавар
  • Цахим хичээл
  • Бичлэгүүд
  • Цахим хэрэглэгдэхүүн
  • Электрон хичээл
  • Цахим тест
  • Баримт бичиг
  • Зөвлөгөө
  • Шууд харилцах бол энд дар
  • Цахим судалгаа
  • Илтгэл
  • Сонин хачин
  • Ургамал
  • Амьтан
  • Эрүүл мэнд
  • Хит клип
  • Эцэг эхэд өгөх зөвлөгөө
  • Биологийн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Видео хичээл
  • Шалгалтын материалууд
  • Сурагчдын бүтээл

Шинэ бичлэгүүд

  • Биологийн нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийн загвар
  • Суурь боловсролын сургалтын байгалийн ухааны цөм хөтөлбөрийн зөвлөмжөө татаж аваарай.
  • Хүний өсөлт, хөгжил
  • Эрхтэн тогтолцоогоор хийсэн сурагчдын бүтээл
  • ДНХ-ийн бүтцээр хийлгэсэн сурагчдын бүтээл
  • Эсийн хуваагдлаар хийсэн сурагчдын бүтээл
  • Биологи цахим хичээл
  • Хими-биологийн багш нарт
  • Сурагчдын өөрийн үнэлгээний хуудас
  • Монголын хамгийн хамгийн
  • Судасны бүтэц, үүрэг видео хичээл
  • Шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багш нарын анхааралд
  • Арьс цахим хичээл
  • Тамхины хор нөлөө
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.google.com
  • http://www.biologi.com
  • http://www.youtube.com
  • http://www.103.mn
  • http://www.himibiolog.blog.gogo.mn
  • Шинэчилсэн хөтөлбөр
  • Багшийн хөгжил
  • Хими-биологийн багш нарын нэгдсэн бүлэг
  • Хэрэгтэй программ
  • Хан Академи /цахим хичээлүүд/
  • Хан академи /Англи сайт/
2006-2009 © Энхболдын блогт тавтай морил