Ургамал
2011-09-14,14:23
ургамал
Давтагдашгүй онцлогоороо Монгол орны дээд, доод ургамалын бүрэлдэхүүн, тархац нэн сонирхолтой. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ. Манай оронд 120 овгийн 662 төрлийн 2823 зүйлийн дээд ургамал, 38 овгийн 133 төрлийн 930 зүйлийн хаг, 28 овгийн 136 төрлийн 875 зүйлийн мөөг, 60 овгийн 221 төрлийн 971 зүйлийн замаг ургадаг.
МУ-ын “Байгалийн ургамалын тухай” хууль 1995 оны 4-р сарын 11-ний өдөр батлагдсан. Уг хуулиар Монгол орны ургамалыг нөөц хийгээд нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараахь байдлаар ангилна:
1/Нэн ховор - байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамал хамаарна.
2/Ховор - байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.
3/Элбэг - дээрхи 2 ангилалаас бусад ургамал хамаарна
Нэн ховор ургамалын жагсаалтыг УИХ-аас хуулиар баталдаг бол ховор ургамалын жагсаалтыг Засгийн газраас баталдаг байна. Өнөөдрийн байдлаар 133 зүйл ургамалыг нэн ховор ангилалд бүртгэсэн байдаг. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.
Ойн сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, сөөг, таримал ойгоос бүрдэнэ. Ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн захаас гадагш 1ОО метр хүртэлх газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сан бүхий газарт хамаардаг. Монгол орны ойн сан 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэж 17 516 186 га талбайг эзэлж байгаагийн 74.2 хувь нь шилмүүст болон навчит ой, 25.8 хувь нь заган ой ажээ. Монгол орны ойн санг экологи-эдийн засгийн ач холбогдлоор нь дараахь байдлаар ангилна:
1/Онцгой бүсийн ой - цармын бүслүүрийн ой, дархан цаазтай газрын онгон бүс, хамгаалалтын бүс, байгалийн цогцолборт газрын онцгой бүсийн ой хамаарна.
2/Хамгаалалтын бүсийн ой – онцгой бүсэд хамаарахаас бусад тусгай хамгаалалттай газрын ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрд, 1ОО га хүртэлх хэмжээний төгөл мод, зураа, сөөг, ширэнгэ, уулын өвөр энгэрийн төгөл ой, ЗО хэмээс дээш налуу газрын ой хамаарна.
3/Ашиглалтын бүсийн ой – дээрхи 2 ангилалд хамаарахгүй бусад ой хамаарна.
Ургамал ашигласаны төлбөр: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн өмчийн газар дахь ургамлыг ашиглахдаа хууль тогтоомжид заасны дагуу төлбөр төлнө. Ургамал ашигласаны төлбөрийн дээд, доод хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг хуулиар тогтооно.
Ургамлыг хамгаалах: Ургамлыг гал түймэр, өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах ажлыг бүх шатны Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.
Нэн ховор ургамал бүхий газрыг тухайн ургамал хамгаалах, нөхөн сэргээхээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхийг хориглоно.
Ургамлыг ашиглах зориулалт: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.
Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага, ховор ургамал ашиглах зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга тус тус олгоно.
Судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно.
Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага элбэг ургамлыг хүнсний, техникийн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах зориулалтаар ашиглаж болно.
Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно.
Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох журам: Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэж, тухайн ургамлын нөөцийн хэмжээг тогтоолгож, ашиглахыг хүсч буй ургамлын зүйлийн нэр, эрхтэн, ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа, нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан төсөл боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулж ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага буюу албан тушаалтанд өгнө.Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох байгууллага буюу албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ургамал ашиглах тухай хүсэлтийг тухайн этгээдийн боловсруулсан төсөл, түүний талаархи мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хүсэлт хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Ургамлыг ашиглах зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно. Эрхийн бичгийг бусдад шилжүүлэн ашиглуулахыг хориглоно. Эрхийн бичигт ургамлыг түүж бэлтгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, ургамлын зүйлийн нэр, эрхтэн, түүж бэлтгэх хэмжээ, хугацаа, газрыг заана. Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч ургамал ашиглах эрхийн бичгийг үндэслэн ургамлыг түүж бэлтгэх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зааж өгнө.
Ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацаа: Ургамал ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамлыг түүж бэлтгэх журам, ашиглахыг зөвшөөрсөн хэмжээ, хугацааг баримтлан түүж бэлтгэнэ.
Ургамлыг гадаад улсад гаргах, гадаадын иргэн түүж бэлтгэх: Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно. Гадаад улсын иргэн нэн ховор, ховор ургамлыг түүж бэлтгэхийг хориглоно.

Монгол орны амьтны аймаг нь тус улсын газар, ус, хөрсөнд байгалийн жамаараа амьдардаг, унаган, нутагшсан хийгээд нүүдлийн бүх төрлийн амьтдаас бүрдэнэ. Амьтны аймгийг хамгаалах хийгээд ашиглах /агнах, барих/ -тай холбогдсон бүх төрлийн харилцааг “Амьтны аймгийн тухай”, “Ан агнуурын тухай”, “Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай” болон бусад хуулиар зохицуулдаг.
Монгол Улсын “Ан агнуурын тухай” хуулиар ан амьтдыг нөөц, нөхөн сэргэх чадвар, экологи, эдийн засгийн ач холбогдлоор нь 3 ангилжээ:
а)Нэн ховор – байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар мөхөс, тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ан амьтад хамаарна
б)Ховор – нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй ан амьтад хамаарна
в)Элбэг – дээрхи 2 ангилалаас бусад төрлийн ан амьтад хамаарна
Нэн ховор амьтанд:
1. Цөөвөр чоно /Cuon alpinus/,
2. Цоохор ирвэс /Uncia uncia/,
3. Голын халиу /Lutra lutra/,
4. Мазаалай /Ursus arctos gobiensis/,
5. Тахь /Equus przewalski/,
6. Хавтгай /Camelus bactrianus ferus/,
7. Хүдэр /Moschus moschiferus/,
8. Цаа буга /Rangifer tarandus valentinae/,
9. Шивэр хандгай /Alces alces pfizenmayeri/,
10. Мөрний хандгай /Alces alces cameloides/,
11. Соргог бөхөн /Saiga tatarica tatarica/,
12. Монгол бөхөн /Saiga tatarica mongolica/,
13. Төв азийн минж /Castor fiber birulai/,
14. Гангар хун /Cygnus cygnus/,
15. Гургуул /Phasianus colchicus/,
16. Хар тогоруу /Grus monacha/,
17. Цэн тогоруу /Grus vipio/,
18. Цагаан тогоруу /Grus leucogeranus/,
19. Жороо тоодог /Chlamydotis undulata/,
20. Борцгор хотон /Pelecanus crispus/,
21. Реликт цахлай /Larus relictus/,
22. Шивир хилим /Acipenser baeri baicalensis/,
23. Хар мөрний хилим /Acipenser schrencki/,
24. Үхэрдэй /Tinca tinca/,
25. Зантахай загас /Mesocottus haitej/,
26. Бага тогосон одот эрвээхэй /Eudia pavonia/ зэрэг амьтдыг оруулсан байна.
Агнуурын амьтан гэж арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй ан амьтныг хэлдэг бол агнуурын нөөц гэж агнуурын амьтны биологийн нөөцөөс хэвийн өсөлт, үржилтийг алдагдуулахгүй агнах, барих боломжтой тоо, хэмжээг хэлдэг юм.

дархан цаазтай амьтад
Монгол улсад 17 зүйлийн хөхтөн -хулан,тахь,буга,согоо,цаа буга,хандгай,мазаалай,хавтгай,бөхөн,янгир,аргаль угалз,хар сүүлт,хүдэр,ирвэс,минж,халиу,булга,суусар зэрэг сүүн тэжээлт амьтад 27 зүйлийн жигүүртэн ёл,хун(3 зүйл),хотон,хойлог,гургуул,тас,сар(4 зүйл),бэгбаатар(2 зүйл),шар шувуу,ууль(6 зүйл),тоншуул(7 зүйл), 1 зүйлийн загас (хилэм) дархан цаазтай юм.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Sojid gedg emig jeremsin hun uuj blhuu er tan uuj blhuu
Зочин хэзээ бичсэн: 15:11, 2017-02-06 | |
Tulai uvchind yamar yamar urgamal uudag um boloo meddeg hun bval helj tus bolooch
Зочин хэзээ бичсэн: 22:24, 2016-06-14 | |
tiim shuu khovordoj bgaa urgamalaa khairlakh tsag boljeee
enkhbold (зочин) хэзээ бичсэн: 12:31, 2012-06-27 | |
Bi er ni alibaa neg uvchin tusval bolj ugvul urgamlaar emchleh xobbitoi gedeg yumuu daa er ni emiin urgamlaar emchleh hi naidvartai sanagddag yagaad gevel bidnii bagad manai aav bolon uvuu nar yamar neg haniad uvchin hurehed emiin urgamlaar emchildeg baisan tegeed ch teruu bi nileed emiin urgamal tanidag bolson baisan getel odoo meddeg baisan ter urgamluud hovordood alga bolj baigaad uneheer setgel zovdog bolloo boldog bol buren ustaagui deer ni hamgaalj ursuulj urguulah yumsan gej boddog gadaadaas undar unetei em beldmelees hamaagui baga urtguur eruul mendee hamgaalah bolomj buren baihad baigal delhiigee hairlaj hamgaalj chadahgui uneheer haramsmaar getel gadnihan irj manai urgamliig tuuj avch em beldmel hiigeed butsaagaad undur uneer ugdug gej bodohoor utgagui odool gehed manai mongolchuudiin ihenh ni elegnii yamar neg uvchtei getel elgend sain shar degd,tumsnii ulaah tsetseg geh met urgamluud hovordood barag ustaj baihiin
Mandah (зочин) хэзээ бичсэн: 07:21, 2012-06-23 | |