Элэгний өөхжилт
2011-12-11,18:31
Элэгний өөхжилт
Элэгний хүндийн жингийн 5-25%-ыг өөхлөг эзэлснийг элэг өөхлөх өвчин гэнэ. Өөхжилтийн хэмжээ нь 5-10% байвал хөнгөн, 10-25%-ийг дунд, 25 -50% хүрвэл хүнд хэлбэрийн элэг өөхлөх өвчин болно. Энэ өвчний үүсэх шалтгаан нь бүрэн тодорхой биш боловч амьтны гаралтай хоол хүнс, мах тослогийн зүйлийг хэтрүүлэх зуршилтай хүмүүс харьцангүй илүү өвчилдөг бол архи, пиво, чихэрлэг, амтлаг амттанг хэтрүүлэх, таргалах, хөдөлгөөний дутагдал зэрэг нь тус өвчнийг үүсгэх нөхцөл нь болж байдаг. Энэ өвчин зовиур багатай болохоор хүмүүс төдийлөн анхааралдаа авдаггүйгээс архагшин хүндрэх талтай. Эхэн буюу дунд үедээ зовиургүй, хэвлий орчим томрох, хөдөлгөөн хийвэл амьсгаадах, хэвлий хөөж, цанхайх, шингээлт муудах, өтгөн шингэрэх, ядрах заримдаа хэл завьж, нүд үрэвсэх нь ч бий. Хэт авианы шинжилгээ ЭХО-д элэг томорсон, гөлгөр буюу элэгний цэвэр өнгө үл мэдэг бууралтсан харагдах ба тэмтрэхэд том мөртлөө хөндүүртэй, элэгний шинжилгээнд хэвийн буюу бага зэрэг өөрчлөлт орж, цусны тослог өндөржсөн байдаг. Компьютер оношилгоонд элэгний нягтрал буурна, шаардлагатай гэвэл элэгний эсийн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй. Сүүлийн үеийн судалгаанаас харахад элэгний өөхжилт өвчин амьдралын хэв маяг, шим тэжээлийн тэнцвэргүй байдал, дотоод шүүрлийн хүчин зүйл болон удамшил гэсэн дөрвөн их урсгалаар дамжин ирж байгаа гэдгийг илүүтэй ярих болсон. Элэгний эд эсэд өөхлөг эсийн тоо хэмжээ ихээр нэмэгдэж элэг томорч, хүндийн жин нь дунджаар 2-6 кг-аар ихэснэ. Өвчин хүндэрвэл элэгний эс эд гэнэтээр агшиж жижигрэн, элэгний хэлбэр дүрсэнд өөрчлөлт орж гадаргууд нь хотгор, гүдгэр илрэх тосорхог, цайвар шаргал өнгөтэй болно. Элэгний өөхжилт өвчнийг түүний хөгжлийг үндэслэн дараах дөрвөн зүйлд хуваан үзнэ.
-Цэвэр элэгний өөхжилт: Элэгний эсэд өөхжилтийн явц илрэх болно.
-Өөхжилтийн чанартай үрэвсэл: Өөхжилтөөс болж элэгний эсэд нөлөөлж үрэвслийн байдалд орох болно.
-Өөхжилтийн чанартай үрэвслээс болж үүдэн венийн орчмын эс шохойжилт хэлбэрт шилжинэ.
-Өөхжлийн нөлөөнөөс болж элэгний эсийн нөхөн төлжилт муудаж хэсэг газрын эсийн эвдрэл өөхжил болон хатуурлыг үүсгэх зэрэг буй.
Дараах арван онцлог шинж илрэл мэдэгдвэл элэгний өөхжил буюу түүнээс үүдэлтэй бусад өвчин байж болзошгүй тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
1.Гүзээ суух
2.Цусны тослогийн шинжилгээ өөрчлөгдөх
3.Гэдэс дүүрч цанхайх
4.Элэг томрох
5.Тосорхог чанартайгаар өтгөн шингэрнэ
6.ЭХО үзлэгт элэгний өнгө цайвар шаргал болох
7.Хоолны дур муудах
8.Хоёр сүвээгээр тэлж өвдөх
9.Доошоо хий гарах нь нэмэгдэх
Эмчилгээ сувилгааны хувьд:
1.Хоолны зөв зохистой дэглэм барих
2.Эм, архи, химийн хортой зүйлийг хязгаарлах
3.Дасгал хөдөлгөөнийг зохистой хийх зэрэг нь нэн чухал юм.Элэгний өөхжлийг бууруулах, биеийн дотрох ерөнхий тос холестриныг хөөх, цусны тосыг бууруулах, жин хасах, элэг хамгаалах, чихрийн шижин, элэгний архаг үрэвслийн хатуурлаас сэргийлэн хамгаалах эмчилгээ хийнэ. Хятад эмнэлгийн ёсонд элэгний өөхжилтийг хий бөглөрч, цус хурснаас үүснэ гэж үздэг бөгөөд хийг гүйлгэж илүүдэл өөхийг хөөх жиан ган лин, жиан ган ван, шү ган ван, шү ган жэн пи ван зэрэг ургамлын гаралтай хятад эмүүд бий. Өвөрмонголд зүүн орны элэгний гүргэм зүсэм гэсэн эм “Шин Бүргэдийн жор”-д байгаа. Хятад ёсны гүргэм-8-тай хавсарган хэрэглэвэл энэ өвчинд тустай. Гүргэм-8 ын жор нь ригод, сорол тус бүр 30 г, юү жү 18 г, гүргэм, турва, чи мо, таян тун, май тун тус бүр 10 г-ыг 800 г усанд дэвтээн буцалгаж сайтар идээшүүлэн өдөрт хоёр хувааж ууна. Энэ жорын дэлгэрэнгүй нь “Дундад улсын ардын эмчилгээний сонгодог арга” номонд бий. Мөн элэгний архаг үрэвсэлд Шин Бүргэдийн чинжид гүргэм -13 их сайн байдгийг бичсэн бий.

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Элэгний өөхлөлт
Ө.мэнд.энэ тангуудыг монголд бгаа бид хаанаас авч болох вэ.элэгний өөхлөлттэй.нойр булчирхай өөхлөлттэй.
Ариунаа (зочин) хэзээ бичсэн: 17:12, 2022-11-30 | |
Mash heregtei zoblolgoo bna
Зочин хэзээ бичсэн: 08:06, 2016-11-10 | |
Та мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.
Enkhbold хэзээ бичсэн: 12:59, 2015-08-31 | |
хэрэгтэй зөвөлгөө байна манай ээж 2 жилийн өмнө энэ өвчинөөр оношилогдож байсын энэ өвчинд яг ямар эмчилгээ хийвэл зохимжтой вэ тодорхой бичиж тус болооч
Зочин хэзээ бичсэн: 17:12, 2015-08-17 | |