Судас хатуурах буюу өвчин буюу Атеросклероз
2011-12-11,18:02
Судас хатуурах буюу өвчин буюу Атеросклероз
Тараагуур судас хатууран тэлэгдэх болон агших чанар нь муудсанаас болж бусад эрхтэнүүд (тархи, зүрх, бөөр гэх мэт) цусан хангамжаар дутагдаж, ажиллагаа нь алдагдах өвчнийг судас хатуурах өвчин гэнэ.
Судасны хатуурлыг (судасны дотор хананд давхар өөхөн давхрага үүссэнээр судас тэлэх, агших чадвараа алдах), судас нарийсах (судасны дотор хананд наалдсан өөхөн давхарга нэмэгдсэнээр судасны хөндий нарийсч түүгээр дамжин өнгөрөх цусны урсгалыг саатуулах буюу урсах цусны тоо хэмжээг багасгадаг), судас өөхлөх (судасны дотор ханан дахь өөхөн давхрага үүссэн) гэх мэтээр нэрлэдэг байна.