Монголын хамгийн хамгийн
Монголын хамгийн өндөр хүн
1. Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц юм. Архангай аймгийн музейд хоёр жижиг “хүүхэд” зогсоосон өндөр нуруутай монгол дээлтэй хүний зураг байдаг гэнэ. Үнэндээ бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хоёр бол хүүхэд биш том хүн ажээ. Нэг нь олноо “Залуу жанжин” хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн нөгөөх нь
Улсын баатар Д.Нянтайсүрэн нар байжээ. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат хүн байжээ. Цэрэгт очихдоо Шаравжамц 2м 75см байжээ. Гэвч тэрээр жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машины ослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг гэнэ.
2. Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн юм. Тэрээр Шаравжамцын дараа ордог өндөр хүн юм. Түүний биеийн өндөр нь 2м 64см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. Түүний өмсдөг гутлын ул л гэхэд 49см байжээ.
Монголын хамгийн намхан хүн
1. Манай орны хувьд 1м 40см-ээс намхан биетэй эрэгтэйчүүд, 1м 30см-ээс намхан эмэгтэйчүүдийг жижиг биетэй хүмүүст багтаадаг байна. Монголын хамгийн намхан хүн бол Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт 1951 онд төрсөн Жүрмэдийн Ичинхорлоо юм. Түүний биеийн өндөр нь 90см биеийн жин нь ердөө 36кг бйжээ. Тэрээр малчин хүн байсан ба эцэг эх нь хэвийн өсөлттэй байжээ.
2. 1953 онд Улаанбаатар хотод төрсөн Довдонгийн Зина 117 см.
3. 1947 онд төрсөн Соднонпилийн Долгор 124 см байжээ.
Хамгийн жижиг ном
Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, 5,5х5,5 см
Хамгийн халуун рашаан:
Шаргалжуут-Энэ нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мөч, элэг цөс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг өвчинд тустай.
Хамгийн том амьтан:
Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сvндэс, төлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Өндөр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сvvлээр
ясжиж гvйцдэг. Өвөл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цөөнх тохиолдолд ганц хөтөл төрvvлдэг. Ороо нь 9 сард ордог.
Хамгийн хурдан шувуу:
Бvргэд, Тэмээн хараацай 2 юм. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг.
Хамгийн ховор загас:
Хилэм
Хамгийн том загас:
Тул
Хамгийн том шувуу:
Тас
Хамгийн өндөрт нисдэг шувуу:
Ёл-7500 метрийн өндөрт нисдэг.
Хамгийн ховор шувуу:
Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.
Монгол орны хамгийн өндөр цэг
Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын
“Найрамдал” оргил юм.
Монгол орны хамгийн нам дор газар.
Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.
Монголын хамгийн том говь.
Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын
нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.
Хамгийн их элс.
Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь дээрх Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг.
Дэлхийн мөнх цэвдгийн урд зах.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд
өргөрөгийн 46°17′-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг.
Монгол орны хамгийн урт гол.
Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км
бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.
Монгол орны хамгийн том мөрөн.
Монгол орны гол мөрдийн хамгийн том нь Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ
мөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм.
Монгол орны гол мөрний урт.
Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт
юм.
Монгол орны хамгийн том тогтмол нуур.
Монгол орны хамгийн том тогтмол нуур нь Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2.
Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур.
Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Монголд төдийгүй Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны “Хөх сувд” хэмээн
алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км бөлгөө.
Монгол орны хамгийн том мөсөн гол.
Монгол орны мөнх цаст уулсын мөсөн голуудаас хамгийн том нь Алтай таван богд
уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.
Хамгийн өндөр хүрхрээ.
Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн
өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.
Монголын хамгийн том тал.
Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг
Дорнодын тал ажгуу. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор.
Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг.
Монголд жилд хамгийн их тунадас унадаг нутаг нь Хэнтий аймгийн Дадал сум юм. Энд жилд 387 мм тунадас унана.
Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар нь
Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг юм. Энд жилд дөнгөж 45-хан мм тунадас унадаг.
Хамгийн ариун агаарын орон. Хүний биед хамгийн тохиромжтой харьцангуй чийглэг 30-70% гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм. Тэгээд ч “Агаарын ариухан нь хөдөө юм аа хө” гэж дуунд дуулагдах болсон биз.
Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот нь д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм.
Монгол улсын хамгийн нам дор орших хот, суурин.
Монгол улсын хамгийн нам дор газарт орших хот нь д.т.д. 616 м өндөрт
оршдог Сүхбаатар хот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм.
Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр
Хамгийн том гэрийг 1658 онд Эрдэнэ-зуу хийдийн чуулганд зориулан барьжээ. Бат-Өлзий нэртэй 20м голчтой энэ том гэрийн шал нь одоо Эрдэнэ-зуу хийдийн хэрмийн дунд байдаг.Энэхүү гэр нь 18-20 ханатай, 9метр орчим өндөр байжээ.
Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном
Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн” өвд хадгалагдаж байгаа “Сундуйн жүд” хэмээх ном юм. “Сундуйн жүд₮ буюу “Нууцын хураангуй” хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. “Сундуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ