Шүдний цоорол үүсэхэд:
Эдгээр шалтгаан хэр зэрэг нөлөөлж байгаагаас хамаарч шүд цоорох өвчин үүсдэг. Араа шүдний хацар талаас эхлэн угаана. Буйл шүдний заагт сойзоо барьж урагш хойш богино хөдөлгөөнөөр угаана. Сойзоо урагш шилжүүлэн соёо, үүдэн шүдийг зөөлөн дарж угаана. Үүдэн шүдийг шүүрдэх, эргэлдэх ба 2 хажуу тийш чиглэсэн хөдөлгөөнөөр угаана. Арын шүдний зажлах гадаргын хонхор ховилыг сайтар угаана. Дээд, доод араа шүдн...
Үсний бүтэц
Үс нь биеийн халууныг хянадаг. Үсний өнгө,төрөл нь /буржгар буюу шулуун/ удам дамждаг. Үсний байдал нь гормон, хоолны дэглэм, дотор өвчинтэй холбоотой байдаг гэж үздэг. Үс нь урт шатлан ургадаг.
Өвчилсөн үс унадаг. Эм болон гормоны хэлбэлзэлээс шалтгаалдаг. Хуйхан дах үс нь гурван жил гаруй амьдарч, дараа нь унадаг.
Үсний хаг
Хүн бүр байнгын хагтай байдаг. Олонх...
Төрсний дараах дотор бэлэг эрхтэнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдэхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтэний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг.
Шинээр ээж болсон эмэгтэйн бие махбодийн онцлог
Жирэмсний үеэр өөрчлөгдөн хувирсан бүх эрхтэн системүүд нь эргэн хэвэндээ орж хөгжих явц буюу инволюци явагдаж байдаг болохоор төрсний дараах үе нь жирэмсний үе ба төрөх үеээс дутахааргүй чухал ач холбогдолтой юм. Эмэгтэй хүний бие махбодь нь жирэмслэхээс өмнө ямар байсан тэр хэлбэртээ эргэн орох хүртэл төрсний дараах үе нь зургаагаас найман долоо хоног үргэлжилдэг гэж үздэг.
Энэхүү төрсний дараах үед эмэгтэй хүний биеийг элдэв халдварт их эмзэг болгодог хэд хэдэн онцлогтой байдаг, үүнд:1. Умайн хөндийд ихэс бэхлэгдэж байсан газарт томоохон шарх гардаг. Энэ шарх нь хуруугаа эсгэснээс үүсэх шарх мэтийн бусад дурын шархны адилаар дотор нь бохир, нян орох үед хялбар үрэвсдэг. Умайн хөндийнөөс ялгардаг шавхарга гэдэг нь аливаа нэг шархнаас ялгардаг шингэн. Төрсний дараах эхний хоёр гурав хоногт шавхарга нь цусархаг байх бөгөөд гурав дахь хоногоос эхлээд илүү илүү тунгалаг, цусархаг салсархаг болоод төрсний дараах долоогоос ес дэх хоногт салсархаг ховор болж, арав дахь хоногоос салсархаг болоод төрсний дараах үеийн 5-6 дахь долоо хоногт бүрэн зогсдог. Төрсний дараа удаан хугацааны туршид бэлэг эрхтэнээс гарч байгаа цусархаг зүйл нь хүндрэл байгааг заадаг....
Жирэмсний үед хийдэг амьсгалын дасгалууд үнэхээр хэрэгтэй зүйл яах аргагүй мөн. Төрөлтийн явцад бэлдэх бэлтгэл болж өгдгөөс гадна амьсгалын дасгал нь хүүхэд олсноос хойших бие махбодид гардаг өөрчлөлтүүдэдилүүтэй хурдан хугацаанд дасан зохицох боломж олгож байдаг юм.
Амьсгал гардаг өөрчлөлтүүд
Хөл хүнд болсны дараанаас эмэгтэй хүний амьсгал нь тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Энд өсөн томорч байгаа умай буюу сав нь хэвлийн хөндийн эрхтэнүүд болон өрцийг дээш өргөн шахснаар өрцний хөдөлгөн хязгаарлагдал болж, уушигны эзлэхүүн багасна. Гэтэл хэвлийд нь өсөн томорч байгаа ургийн хүчилтөрөгчийн хэрэгцээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байдаг болохоор эмэгтэй хүн энэхүү шинэ байдалд дасан зохицох шаардлагатай болно. Ингээд жирэмсэн эмэгтэйн цээж тэлж, амьсгал гаргах нөөц эзлэхүүн буюу тайван үед амьсгаа гаргасны дараа ахин нэмж гаргаж чадах агаарын хэмжээ буурч, уушигны амьдын эзлэхүүн буюу хамгийн гүн амьсгаа авсны дараа гаргаж чадах агаарын хамгийн дээд хэмжээ бага зэрэг нэмэгдэж, минутанд амьсгалах амьсгалын эзлэхүүн өснө. Үүнээс гадна зүрхний үйл ажиллагааг эрчимтэй болгох, хүчил төрөгч тээгч цусны улаан эсийн тоог нэмэх замаар жирэмсэн эмэгтэй хүн өсөн нэмэгдэж байгаа хүчилтөрөгчийн хэрэгцээг хангаж байдаг. Ийм үед амьсгалын тусгай дасгалуудыг хийснээр энэхүү шинэ нөхцөл байдалд ердийнхөө илүү хурдан, богино хугацаанд дасан зохицоно.Дасгал хийх давтамж...
Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.
Төрөлт гэдэг эмэгтэй хүний туулж гардаг хамгийн том ачаалал байдаг билээ. Тиймээс төрсний дараах бэлгийн харьцаанд маш олон хүчин зүйл нөлөөлдгөөс төрөлтийн явцын онцлог, хүндрэл гарсан эсэх, жирэмсний үед ба төрөлтийн явцад ба төрсний вараа эмэгтэй хүний сэтгэл санаа ба биеийн байдал багагүй чухал нөлөө үзүүлдэг.
Хэрэв төрөлт хэвийн явагдаж, хүндрэл, эмнэлгийн ямар нэг оролцоо шаардлагагүй байсан тохиолдолд умай нь 4-6 долоо хоногийн дотор шавхарга гарч дуусдаг. Үүнээс гадна жирэмсний үед болсон өөрчлөлтийн дараагаар эргэн хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд умай агшиж, төрөлтийн явцад гэмтсэн эдүүд нь нөхөн сэргэнэ.
Тиймээс энэ үед бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Ингэж зайлсхийх хоёр үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
• Төрөлтийн дараах эмэгтэй хүний бэлгийн зам нь янз бүрийн халдварт өртөмтгий болдог. Төрсний дараах умайд халдвар орсноор үрэвсэл буюу эндометрит үүсэх аюултай. Харин эндометрит бол төрсний дараах хамгийн аюултай хүндрэл юм.
• Хурьцлын үеэр урд гэмтсэн байсан судаснаас ахиан цус алдаж болзошгүй. Тиймээс төрсний дараах ядаж 6 долоо хоногт бэлгийн харьцаанд орохгүй байхыг эмч нар зөвлөдөг.
Энэ бүхэн хэвийн төрөлтийн дараах бэлгийн амьдралд хо...
Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.
Төрөлт гэдэг эмэгтэй хүний туулж гардаг хамгийн том ачаалал байдаг билээ. Тиймээс төрсний дараах бэлгийн харьцаанд маш олон хүчин зүйл нөлөөлдгөөс төрөлтийн явцын онцлог, хүндрэл гарсан эсэх, жирэмсний үед ба төрөлтийн явцад ба төрсний вараа эмэгтэй хүний сэтгэл санаа ба биеийн байдал багагүй чухал нөлөө үзүүлдэг.
Хэрэв төрөлт хэвийн явагдаж, хүндрэл, эмнэлгийн ямар нэг оролцоо шаардлагагүй байсан тохиолдолд умай нь 4-6 долоо хоногийн дотор шавхарга гарч дуусдаг. Үүнээс гадна жирэмсний үед болсон өөрчлөлтийн дараагаар эргэн хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд умай агшиж, төрөлтийн явцад гэмтсэн эдүүд нь нөхөн сэргэнэ.
Тиймээс энэ үед бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Ингэж зайлсхийх хоёр үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
• Төрөлтийн дараах эмэгтэй хүний бэлгийн зам нь янз бүрийн халдварт өртөмтгий болдог. Төрсний дараах умайд халдвар орсноор үрэвсэл буюу эндометрит үүсэх аюултай. Харин эндометрит бол төрсний дараах хамгийн аюултай хүндрэл юм.
• Хурьцлын үеэр урд гэмтсэн байсан судаснаас ахиан цус алдаж болзошгүй. Тиймээс төрсний дараах ядаж 6 долоо хоногт бэлгийн харьцаанд орохгүй байхыг эмч нар зөвлөдөг.
Энэ бүхэн хэвийн төрөлтийн дараах бэлгийн амьдралд хо...
Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүд л гэж байдаг юм гэсэн суутны үг бий. Тэгвэл тэр аз жаргал гээч зүйлийг бид хэрхэн бүтээх хэрэгтэй юм, түүнийг бид өөрсдөө бүтээж чадах уу, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарах биз. Энэ бүхний хариулт маш энгийн зүйлээс эхэлнэ. Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг юм.
Багад минь үндэсний радиогоор “Инээмсэглэл авч байгаа хүнээ баярлуулдаг атлаа өгч байгаа хүнээ үгүйрэлдэггүй” гэсэн үгс өглөө бүр эгшиглэдэг байлаа. Инээмсэглэлийн ач холбогдол гэж юуг хэлэх байтугай цүнхтэй номоо ч гүйцэд уншиж сураагүй явсан гэнэн нас минь түүний утгыг яаж ч ойлгох билээ дээ. Хүмүүс бие биедээ инээмсэглэл гээч зүйлийг амар байна уу гэж мэндлэхтэй ижил өгөх ёстой юм болов уу л гэж ойлгож байсан санагдана. Харин хожуухан инээмсэглэл гээч зүйл ямар үнэ цэнэтэй, юугаар ч орлуулшгүй сайхан сэтгэгдэл үлдээдэг болохыг сайтар ойлгож билээ.
Шинэ оны өмнөх орой хүн ихтэй автобусанд гүйхээрээ суугаад хотын захад байх гэрээ хүртэл тухалчих аятайхан байр олох гэсэндээ хавь ойрын хүмүүсийг уурлуулан түүндээ ч өөрөө бухимдан, чихэлдэж байж арай гэж нэг бариул олж атгав. Гэтэл хажуугаас хэн нэгэн нь хөл дээр гишгэх нь тэр. Гал дээр тос нэмэх адил уур дүрсхийж тэр бүдүүлэг этгээд рүү хяламхийн харвал -Өө уучлаарай, хүүе сайн уу миний...
Таван ургамал тутмын нэг нь устах аюултай байна Дэлхий дээрх амьдралын эх булаг болсон ургамлын тавны нэг нь устах аюулд ороод байгааг судалгаа харуулж байна.
Аминдэмүүд хэрэгтэй юу, аль эсвэл аюултай юу? | |
| |
| |
| |
Амьдралд хүн хамаг хүчээ шавхан ажиллаж байвч амжилтанд хүрч, барианд ойртоход ялимгүй алд дэлэм дэм хэрэгтэй байх үе бий. Ийм үед зориудаар, өөрийгөө зохиомлоор сэргээх нь аюултай байдаг. Та юуны тухай өгүүлж буйг удахгүй мэдэх болно. Өнөөдөр шинжлэх ухаан технологи өндөр хөгжиж, түүнийг дагаад үйлдвэрлэл эрчимтэй өрнөж байгаа энэ цагт үед хүн аль болох натураар амьдрахыг тэмүүлэх болов. Тэгэхгүй л бол технологид идэгдэх нь ойлгомжтой. Өнөөдөр Европ тивийнхэн амралтын өдрүүдэд эмийн сангаас салахгүй дугаарлан зогсох болжээ. Энэ нь аминдэм их хэрэглэх болсных. Хөгжлийн "үр дүнг" амссаар байгаад тэд түүндээ эргээд уруу татагдан орох болсныг дээрх дүр зургаас харж болохоор... Шууд хэлэх гэсэн гол сэдэвдээ оръё. Хүчил төрөгч, эрч хүч өгөх аминдэмүүдийг (нэг ёсны сэргээшүүд) тамирчид л хааяа зориудаар хэрэглэнэ үү гэхээс биш жирийн хүнд "зохих"-гүй нь мэдээж. Гэхдээ хүмүүс аж үйлдвэржилтийн оргил үе, түүнийг дагасан толгой эргэм их зар сурталчилгаанаас болж аминдэмүүдийг хэрэглэсээр байгаа нь нууц биш. Гэтэл тэдгээр аминдэминд хэрэгтэй, хэрэггүй бодисууд агуулагдаж, хүн түүнийг хэрэглэж, идэж уух биш харин эсрэгээр тэдгээр амин дэмүүд хүнийг идэж эхэлж байна. Кофеин. Энэ нь хүний биед адреналин ялга... |
Биеийн гоо сайхан | |
| |
| |
| |
Биеийн галбирын согог янз бvр. Ихэнхдээ төрөлхийн согог байдаг бөгөөд арилгах ямар ч аргагvй. Ийм vед арга тасрах явдалгvй нууж далдлахыг хичээх хэрэгтэй. |
Хvний галбирын төрөл бvрд хувцасны эсгvvрийн өөр өөр маяг таарна. Галбирын ялихгvй согогийг ухлаадасданаас хормойн хэлбэрээр буюу оёоны захлаадсаар далдалж болно. Олонтаа тааралдах найман төрөлд тааруулж тас эсгvvрээ зөв сонгож болно. Гоолиг тэгш галбир Онолын хувьд ямар ч асуудал vvсгэх бөгөөд бие барьсан уужуу өргөн, ухаж өгсөн болон хөндлөн босоо оёдолтой аль ч эсгуvр таарна. Хавчиг мөртэй өргөн ташаатай галбир Ийм галбирт V маягийн задгай энгэр нэг талыгаа давсан зах хөхний даруулгын ухлаадас зохимжтой байна. Энгэрийн хэсэг хөндлөн оёостой бол аятайхан харагдуулахгvй. Тарга нь зохисон галбир Ийм галбиртай бол хөндлөн хуваасан оёос шугам зохихгvй. Харин эсрэгээр эсгvvрийн гол шугам оёос босоо байх ёстой. Бариувтар гэхдээ хэтэрхий бариу биш ханцуй хийхийг зөвлөе. Хувцасны ерөнхий байдап бага зэрэг бие барьсан доошоогоо vл мэдэг өргөссөн байх ёстой. Хэтэрхий уранхай хэрзгэрдvv галбир Плать, пальто зэрэг нь чөлөөтэй өргөн, хумьж өгсөн ханцуй хормой өргөн байна. Босоо оёдолтой бариу хувцас тухайн байдлыг улам тодруулж өгдөг. Харин нарийхан бэлхvvсийг гаргаж өгсөн ... |
Зөв хооллох найман алхам | |
| |
| |
| |
Хоолныхоо суурийг цардуул ихтэй хоол хүнсээр сонго. цардуул их агуулдаг хоол хүнсэнд төмс, гоймон, будаа, талх болон үр тариан төрлийн хоолнууд орно. Та үр тариан хүнс сонгохыг зөвлөж байна. Учир нь үр тарианд илүү их FIBRE агуулдаг учир энэхүү хоол хүнс нь өег байдаг. Цардуул ихтэй хоол хүнс нь нийт хоол хүнсний 1/3 ыг эзлэх ёстой. Маш их хэмжээний жимс ногоо ид Өдөрт доод тал нь 5 н нэр төрлийн жимс ногоо идэх хэрэгтэй. 1 аяга 100% шүүс нь нэг порц гэх ба өдөрт доод тал нь 5 порцыг идэж ууж байх хэрэгтэй. Боломжоороо загасыг их ид Загас бол маш их хэмжээний Протайн болон эрдэс бодис витамин агуулдаг 7 хоногт болж өгвөл 2 порц загас буюу 1 том хэмжээний загас нь 1 порц болно. Загас нь Омега-3 их хэмжээгээр агуулдаг учир Ханасан өөр тосыг багасга. Их хэмжээний ханасан өөх тос нь цусан дахь холестриныг ихэсгэж улмаар зүрх судасны өвчин үүсгэх гол шалтаг болдог. Ханасан өөх тос нь малын гаралтай өөх тос, бялуу, жигнэмэг, цөцгий, зайдас болон бяслаганд агуулагддаг. Элсэн чихэрийн хэмжээг багасгах. Чихэрлэг хоол хүнс болон уух зүйлс нь маш өндөр калори агуулдаг учир их идэж ууснаар жин нэмэх магадлал ихтэй. Мөн энэ төрлийн амттан болон уух зүйлсийг хоолны дундуур идсэнээр шүдний өвчин үүсэх магадлалтай. Бидний бага аши... |